НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
2026 он - МОРИН ЖИЛ: Хүн ба морьдын хэлхээ холбоо
АНАЛИЗ

2026 он - МОРИН ЖИЛ: Хүн ба морьдын хэлхээ холбоо

2026 оны 2-р сарын 17
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Бренда Хаас (DW Culture сувгийн зохиолч, редактор)

Олон төрлийн соёл иргэншилд өндрөөр үнэлэгддэг морь нь Хятадын зурхайн амьтдын дундаас давхин орж ирж байна.

Энэ жилийн Хятадын билгийн тооллын шинэ жил өнөөдөр тохиож байна. Хаврын баяр буюу Сарны тооллын шинэ жил гэгддэг энэхүү баярыг Хятад болон Зүүн Азийн хэд хэдэн оронд өргөн дэлгэр тэмдэглэдэг.

Гэр бүлүүд энэ хугацаанд уламжлал ёсоор цуглаж, элбэг дэлбэг зоог барихын зэрэгцээ хүүхдүүдэд "хон бао" гэж нэрлэгддэг улаан дугтуйтай мөнгө бэлэглэдэг. Сарны шинэ жилийн эхлэл нь мөн 12 жилийн мөчлөгтэй Хятадын зурхайн амьтдын эргэлтийг тэмдэглэдэг юм.

Зурхайн үүслийг тайлбарласан хэд хэдэн түүх байдаг. Нэгэн домогт өгүүлснээр, Хятадын бурхан болох Хаш Хаан (Jade Emperor) бүх амьтдыг "уралдаан"-д урьж, эхний 12 байрт орсон амьтдад өөрийн ивээлийг хүртээхээр болжээ. Барианд орсон дарааллаараа хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай 12 жил болжээ.

МОРИН ЖИЛТЭЙ АЛДАРТНУУД

Хэрэв та 1918, 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014 эсвэл 2026 онд төрсөн бол та морин жилтэн юм. Амьтан бүр таван махбодтой (мод, гал, шороо, төмөр, ус) холбогддог бөгөөд 2026 он бол Гал морин жил.

Хятадын уламжлалт соёлд морь нь хүч чадал, хурд, зориг, үнэнч байдал, эрх чөлөө, авьяас билгийг бэлгэддэг. Энэхүү зурхайн дор төрсөн хүмүүсийг зоригтой, тууштай, шулуун шударга, итгэл даахуйц бөгөөд бие даасан гэж тодорхойлдог.

Морин жилтэй алдартнуудыг Бурхан багш тэргүүлэх нь. Түүнийг морь жилтэй гэж үздэг байна. Их Монгол улсыг тунхаглагч эзэн Чингис хаан морь жилд төржээ. Өмнөд Африкийн анхны хар арьст ерөнхийлөгч Нельсон Мандела, кунг-фугийн од Жеки Чан, кино найруулагч Ан Ли, Мартин Скорсезе, "Аватар"-ын жүжигчин Зои Салдана, "Beatles" хамтлагийн гишүүн асан Пол Маккартни, Британийн алдарт тогооч Гордон Рамзи нар бас морь жилд багтдаг.

Мөн саран дээр хөл тавьсан анхны хүн Нил Армстронг морь жилтэй бөгөөд тэрээр сарны гадаргуу дээр буухдаа: "Энэ бол нэг хүний хувьд өчүүхэн алхам боловч хүн төрөлхтний хувьд аварга том үсрэлт юм" хэмээх алдарт үгээ хэлж байсан билээ.

ХҮН БА МОРЬ: МӨНХИЙН ХЭЛХЭЭ ХОЛБОО

Морьд хүн төрөлхтний амьдралыг эртнээс тэтгэж ирсэн. Тэд эртний Египетэд байлдааны тэрэг чирч, Грекийн домогт дүрслэгдэж, МЭӨ 6-р зууны Ромын "Circus Maximus"-т хурдлан давхиж байв.

Тэд эртний Хятадад ч өндрөөр үнэлэгддэг байсан бөгөөд Хятадын анхны эзэн хаан Цинь Ши Хуандийн бунханд түүний "хойд насны арми"-д байлдааны тэрэг, морин цэргийн хамт зогсох хэдэн зуун бодит хэмжээтэй шавар морьд (terracotta horses) багтсан байдаг.

Археологийн олдворууд хүн төрөлхтөн морийг ойролцоогоор 6000 жилийн өмнө Евразийн тал нутагт буюу одоогийн Украин, Оросын баруун өмнөд хэсэг, Казахстаны хойд хэсгийг дамнан орших өргөн бүс нутагт гэршүүлж эхэлснийг харуулдаг. Гаршуулсан сүрэг тархахын хэрээр хүмүүс нутгийн зэрлэг гүүнүүдийг барьж авч, сүрэгтээ нийлүүлэн үржүүлснээр өнөөгийн морьдын генетикийн олон төрөл зүйл бий болжээ.

Өнөөдөр ч Монгол, Хасаг морьтон залуус морийг унаа хөсөг, амьжиргааны эх үүсвэр, нүүдэлчин өв соёлынхоо бэлгэдэл болгон дээдэлдэг. Энэ нь Чингис хааны морьт цэргүүд тив дамжин давхиж байсан тэр цагаас улбаатай. Араб хойгийн Бэдуин уяачид өөрсдийн хамгийн үнэтэй морины уг угсааг бичмэл тэмдэглэл гэхээсээ илүүтэйгээр аман хэлбэрээр буюу цээжээр дамжуулан хадгалж ирсэн байдаг.

Мянган жилийн турш морь хүн төрөлхтний хамгийн хурдан, хамгийн найдвартай унаа байлаа. Уурын болон шатахуун хөдөлгүүр дэлхий дахины хөдөлгөөнийг өөрчлөхөөс өмнө тэд армийг тив дамнуулан зөөж, анжис, тэрэг, шуудангийн тэргийг чирч, алслагдсан худалдааны замуудыг холбож, эзэнт гүрнүүдийн тэлэлтийг тэтгэж байсан юм. Тэд олон талаараа дэлхийн анхны "тээврийн хэрэгсэл" байсан бөгөөд өнөөдөр ч автомашины ертөнцөд хөдөлгүүрийн хүчийг хэмжих нэгж нь "морины хүч" хэвээр байна.

ЗЭРЛЭГ МУСТАНГ БА ЯКУТ МОРЬД

Бараг бүх үүлдрийн морь өөрийн гэсэн түүхтэй бөгөөд Мустанг болон Якут морьд үүний тод жишээ юм.

Хойд Америкт мөстлөгийн үеийн төгсгөлөөс хойш морьд устаж үгүй болоод байв. Харин 1500-аад оны эхээр Испанийн экспедицүүд морийг дахин авчирсан бөгөөд тэдгээр сүргээс оргосон эсвэл суллагдсан морьд өнөөгийн Мустанг үүлдрийн өвөг болжээ. "Мустанг" гэдэг нэр нь өөрөө испани хэлний mesteño буюу "эзэнгүй, зэрлэг" гэсэн утгатай үгнээс гаралтай. Хойд Америкийн тал нутгаар хэрэн хэсэх эдгээр морьдыг уугуул иргэд хурдан хугацаанд гаршуулж, үржүүлж, арилжаалснаар тэдний ан гөрөө, худалдаа, дайн тулаан болон шилжилт хөдөлгөөнийг бүрэн өөрчилсөн юм. Хожим нь энэ морины хурд, эрх чөлөөт байдал нь 20-р зууны алдартай машинуудын нэг болох "Ford Mustang"-д нэрээ мөнхөлсөн билээ.

Хойд Сибирьт Якут морьд дэлхийн хамгийн хүйтэн өвлийг тэсвэрлэхээр дасан зохицсон байдаг. Тэдний өтгөн үс, бахим бие нь Цельсийн хасах 60 градусаас доош унах хүйтэнд амьд үлдэхэд тусалдаг. Хамгийн гайхалтай нь тэд бодисын солилцооны хурд болон биеийн температурыг бууруулах чадвартай буюу "зогсоогоороо ичээлэх" (standing hibernation) замаар энергиэ хэмнэхийн зэрэгцээ идэвхтэй байж чаддаг. Тэд жинхэнэ ичээлдэг амьтад шиг гүн нойрсохгүй, харин Арктикийн өвлийн турш бэлчээрлэж, хөдөлж байдаг. Өөр ямар ч моринд ийм чадвар байхгүй бөгөөд эрдэмтэд үүнийг тухайн зүйл доторх хамгийн онцгой хувьслын нэг гэж тодорхойлсон.

ЭМЧЛЭГЧ БА СУРГАГЧ МОРЬД

Сүүлийн хэдэн арван жилд морьд хүнтэй илүү дотно түнш болох шинэ үүрэг хүлээх болсон. Морьтой эмчилгээ (Equine-assisted therapy - EAT) нь морины хүний биеийн хэлэмж болон сэтгэл хөдлөлийг мэдрэх ер бусын соргог чадварт тулгуурлан гэмтлийн дараах стресс (PTSD), аутизм, сэтгэл түгшүүр, бие махбодын бэрхшээлтэй хүмүүст тусалдаг болжээ.

Энэхүү соргог чанар нь морьдыг манлайлалын (leadership) сургалтын үнэ цэнтэй түнш болгож байна. Хүн гэнэт биеэ барих, ямар нэг зүйлийг хэт чанга атгах эсвэл биеийн бусад хэсэгтэйгээ үл нийцэх дохио өгөх зэрэг өчүүхэн зүйлсийг морьд анзаарч, тэр даруй хариу үйлдэл үзүүлдэг. Ийм сургалтууд дээр морины хүнийг дагах эсвэл зайгаа барих үйлдлүүд нь хүмүүст өөрсдөө хэрхэн манлайлдаг, бусдыг хэрхэн сонсдог, хил хязгаараа хэрхэн тогтоодог талаар бодох боломж олгодог байна.

Тээвэр, дайн тулаанаас эхлээд эмчилгээ, манлайлал хүртэл хүн ба морины нөхөрлөл түүх, соёл, шинэ бий болж буй үүрэг хариуцлагаар дамжин тасралтгүй хувьсан өөрчлөгдсөөр байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20