НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
2026 оны өвөл цахилгааны хязгаарлалт үргэлжилнэ
АНАЛИЗ

2026 оны өвөл цахилгааны хязгаарлалт үргэлжилнэ

2026 оны 5-р сарын 5
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Энэ 2026 онд шинээр хоёр эх үүсвэр ажиллаж эхлэх ч гэлээ өвлийн ид оргил ачааллыг давахад 150 МВ-ын эрчим хүч сох дутна, тиймээс үүнийг цахилгаан хязгаарлаж байж л давахаас өөр арга байхгүйг Эрчим хүчний сайд Б.Найдалаа хэлж байна.

"Бодит үнэнийг эртхэн хэлэх ёстой. Монгол Улсын хувьд хамгийн хэцүү гэж хэлж болохоор өвөл болно. Өвлийн улиралд эрчим хүчний хэрэглээ энгийн үеийнхээс 7-8%-иар өсдөг. 2026 онд хоёр эх үүсвэр шинээр ашиглалтад орохоор байна. Тухайлбал, Сэлэнгэ аймагт хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа 70 МВт-ын станц баригдаж байгаа, ирэх 7-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Хоёр дахь нь БНХАУ-аас 80 МВт цахилгаан эрчим хүч импортлох дэд бүтцийг барьжбайна” хэмээн Б.Найдалаа хэллээ.

2024 оноос хойш 560 МВт-ын шинэ эх үүсвэр ашиглалтад орсон ч улам өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангаж чадахгүй байгаа юм. Мөн хэд хэдэн шинэ эх үүсвэр барих ажил эхэлж байгаа ч ашиглалтад орох болоогүй учраас ирэх өвлийг хэрэглээг хязгаарлаж давахаас өөр гарцгүй байдалд бид байна.

Өнгөрсөн долоо хоногт таван байршилд сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцыг өвлөөс өмнө ашиглалтад оруулахаар Засгийн газрын хуралдаанаас тогтоол гаргасан. Энэ шийдвэрийг хугацаанд нь хэрэгжүүлж чадвал 240 МВт сэргээгдэх эрчим хүчний чадлыг бий болгох юм.

2025 оны өвлийн оргил ачаалал 1803 МВт-д хүрч, нийт хэрэглээ 12.6 тэрбум кВт.цаг болжээ.

Ажил нь эхэлсэн шинэ эх үүсвэрүүд:

-"Дулааны V цахилгаан станц",

-Баян сумын 660 МВт,

-Сэлэнгэ аймагт 70 МВт,

-Тосонцэнгэлд 30 МВт-ын станцуудын ажил хийгдэж байна. Эдгээр эх үүсвэрүүд товлосон хугацаандаа ашиглалт орвол 2027 оноос эрчим хүчний хэрэглээгээ хангах боломж бүрдэх юм.

Эрчим хүчний салбарт тарифын шинэчлэл хйих, салбарын засаглалыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих гэсэн бодлогыг баримталж байгаагаа сайд хэлсэн. Үүнээс гадна төрийн өмчит эрчим хүчний компаниудын хувьцааг 2026-2028 онд биржээр нээлттэй худалдах, хувьчлах, өөрчлөн байгуулах бодлого хэлэлцэгдэж байгаа ажээ.

Өнгөрсөн 2025 онд цахилгаан, дулааны тарифыг нэмэгдүүлэх шийдвэр гарсан ч цахилгааныг л нэмэгдүүлж, дулааны нэмэгдлийг хойшлуулснаар эдүгээ эрчим хүчний салбарт 225 тэрбум төгрөгийн алдагдал үүссэн. Цахилгааны тарифын нэмэгдлээр борлуулалтын орлого 560 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн ч импортын цахилгааны үнэ, түлш, тээвэр, цалин, засварын зэрэг зардлынг хааж чадахгүй байна. “Иймээс эрчим хүч, дулааны тарифыг бодит өртөгт суурилан тогтмол индексжүүлэн, нэмэгдүүлнэ” хэмээн сайд хэллээ.

Дотоодын ийм хүндрэл дээр гадаад хүчин зүйлийн нөлөө ч бас салбарт нэмэлт дарамт болох нь тодорхой болоод байна. “Биднээс шалтгаалахгүй хүчин зүйл нөлөөлж байна. Олон улсын дайны нөхцөл байдалтай холбоотойгоор шатахуун, бензиний үнийн хэлбэлзэл эрчим хүчний салбарт нөлөөлнө. Өрөнд дарамт учруулж байгаа. Салбарын алдагдал, өр нэлээд хуримтлагдсан том дүн байгаа. Шийдэхийн тулд хоёр аргаар ажиллана. Иргэдэд, ААН-д дарамтгүйгээр үнэ тарифыг зохистой түвшинд хүргэнэ, үүнийг шууд үнэ нэмнэ гэж гуйвуулж болохгүй. Нөгөө талаас эрчим хүчний салбарын хариуцаж хийх ажил бол өртөг бууруулах. Хулгай, үр ашиггүй зардлуудыг бууруулж байж өртөг буурна. Урт хугацаандаа, гурван жилдээ багтан эрчим хүчний салбарын үнэ тариф болон худалдаж, худалдан авч байгаа аль аль талдаа дарамтгүй хэвийн түвшинд оруулах бодлого бий" гэлээ.

2026 онд ашиглалтад орох болон цаашид хэрэгжүүлэх эх үүсвэрийн томоохон төслүүд

 

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20