2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


2026 оны загварын чиг хандлага, эдийн засгийн төлөв байдал болон нийгмийн хандлагын талаар дэлхийн томоохон агентлагууд (WGSN, McKinsey, Business of Fashion, Vogue Business) хэрхэн дүгнэснийг тоймлон хүргэж байна.
2026 он бол загварын ертөнцөд өвөрмөц трэндийг технологийн тэсрэлттэй уялдуулсан жил байх гэнэ.
WGSN (trend forecasting company)-ийн мэдээлснээр 2026 оныг тодорхойлох үндсэн өнгө бол "future dusk" (бүрэнхий ирээдүй) буюу гүн нил ягаан, хөх өнгийн холимог юм. Энэ өнгө нь сансар огторгуй болон дижитал ертөнцийг бэлгэддэг. Дагалдах өнгөнүүд нь цайвар шар, гялалзсан интоор, байгалийн ногоон аж.
Загварын гол чиг хандлага нь neo-minimalism буюу шинэ минимализм. "Quiet luxury" буюу чимээгүй тансаглал илүү эдэлгээтэй, илүү чанартай хэлбэр рүү шилжинэ. Олон жил өмсөх боломжтой эдэлгээ сайтай хувцаснууд трэнд болно.
2026 онд чиний шүүгээнд байх ёстой, хамгийн эрэлттэй бөгөөд ухаалаг худалдан авалтын гол философи: "Цөөн, гэхдээ чанартай, бас технологилог".
Хуучны 80, 90-ээд оны загваруудыг орчин үеийн өнгө чимэглэлтэй хослуулах хандлага хүчтэй байна.
Extra celestial буюу сансар огторгуйн зөгнөлт сэдэвтэй, мөнгөлөг, гялтганасан материалтай хувцаснууд өдөр тутмын хэрэглээнд орж ирэх бололтой. 2026 онд гутал нь зөвхөн хэрэглээ биш, тухайн хүнийг илэрхийлэх гол "нэрийн хуудас" болох аж. Монголчууд гутал сайт гурвын дээр гэж ярьдаг.
"Loafers & moccasins" буюу илгэн болон арьсан лоферууд ажил хэрэгч, чөлөөт загварт ноёрхоно. Мөнгөлөг өнгийн кет, гуталнууд ямар ч хувцаслалтыг чимэх гол зохицол болно.
Tech-wear sneakers буюу 3D принтээр хийсэн, хөлд маш эвтэйхэн, технологийн шийдэлтэй пүүзнүүд (Nike, Adidas, Salomon-ийн шинэ загварууд) хүүхэд залуусын трэнд болох бололтой.
Анхаарал татах брэндүүд нь:
“Miu Miu & Prada”. Тэдний "quirky" буюу этгээд атлаа чамин загварууд 2026 онд ч ноёрхсон хэвээр байна.
“Levi’s”. Гранж (grunge) болон коллежийн (preppy) хэв маягийг хослуулсан шинэ цуглуулгууд (коллекшн) нь залуусын дунд хит болно.
“LVMH-ийн брэндүүд (Dior, Louis Vuitton)”. Тансаг зэрэглэлийн брэндүүд нь "гар хийц" болон "дахин боловсруулсан" материал руу илүү анхаарлаа хандуулж байна.
2026 ОНД ДЭЛХИЙН ЗАГВАРЫН САЛБАРЫН ОРЛОГО $2.5 ИХ НАЯДАД ХҮРНЭ
2026 оны загварын салбарын эдийн засгийн дүр зургийг хувцас шинжээчид (McKinsey, BoF, Deloitte) 2.2%-6%-ийн өсөлтийг үзүүлэх "сэргэлт ба шилжилт"-ийн үе гэж тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс олон хувцас худалдан авахаас илүүтэй ухаалаг сонголт руу шилжиж буй нь эдийн засгийн тоонуудаас тодорхой харагдаж байгаа аж.
2026 онд дэлхийн загварын салбарын нийт орлого $2.5 их наядад дөхөх төлөвтэй байна. Гэхдээ энэ өсөлт хаана явагдаж байгаа нь хамгийн сонирхол татсан хэвээр.
Ази, Номхон далай 5-7%, Хойд Америк 1-3%, Европ 1-2%-ийн өсөлт үзүүлнэ гэж таамаглаж байна.
2026 он гэхэд хуучин хувцасны зах зээл (Second-hand) уламжлалт жижиглэн худалдаанаас 3 дахин хурдан өснө гэж үзэж байна. Дэлхийн нийт хувцасны зах зээлийн 10 гаруй хувийг дахин борлуулалт эзэлнэ.
Хүмүүс хувцсыг "хэрэглээд хаях" биш, харин "дараа нь зарж болох актив" гэж хардаг болсон. Энэ нь чанартай, брэнд хувцасны эрэлтийг улам нэмэгдүүлж байна.
Загварын компаниуд AI-д оруулсан хөрөнгө оруулалтынхаа үр шимийг 2026 онд бодитоор хүртэх гэнэ. AI ашиглан нийлүүлэлтийн сүлжээг оновчилсноор үйл ажиллагааны зардлыг 10-15% бууруулж байна.
Тансаг зэрэглэлийн брэндүүдийн (Hermès, Chanel ) үнэ жил бүр дунджаар 4-7% өсөж байгаа ч үнэнч хэрэглэгчдийн тоо огт буурахгүй байна. Энэ нь баячууд эдийн засгийн хямралд бага өртөж байгаагийн илрэл юм. Эдийн засгийн хямрал нь бага орлоготой иргэдэд дарамт авчирдаг бол эсрэгээрээ баячуудад хөрөнгө цуглуулж өгдөг.
2026 он Европын холбооны "Дижитал бүтээгдэхүүний паспорт" (DPP) зэрэг хатуу журмууд хэрэгжиж эхлэх жил.
Компаниуд тогтвортой үйлдвэрлэл, ил тод байдалд зориулж, нийт орлогынхоо 2-4%-ийг зарцуулж байна. Энэ нь богино хугацаанд ашгийг бууруулах ч, урт хугацаанд "ногоон" хэрэглэгчдийг татах гол хөшүүрэг болж байна.
"Value-conscious" буюу хэрэглэгчид хямд биш, харин үнэ цэнэтэй, чанартай ганц хувцас авахыг илүүд үзнэ.
Загварын ертөнцөд ердөө хоёрхон үг хүчтэй түрж орж байна. “Тогтвортой байдал ба хиймэл оюун ухаан”.
Хувцас үйлдвэрлэгчид "үйлдвэрлэх-хэрэглэх-хаях" биш, харин "засах, дахин ашиглах, дахин боловсруулах" загвар руу бүрэн шилжиж байна. Мөөгний үндэс, замаг зэргээр хийсэн био-материалууд стандарт болно.
Брэндүүд илүүдэл нөөц үүсгэхгүйн тулд Ai ашиглан хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг нарийн таамаглаж, зөвхөн зарагдах загваруудыг үйлдвэрлэхэд анхаарч эхэлжээ.
Сошиал медиагийн нэгэн хэвийн трэндийг эсэргүүцсэн, илүү өөрийнхөөрөө, этгээд хувцаслах хандлага залуу үеийнхний дунд (Gen Z & Alpha) трэнд болж байна.
2026 онд зөвхөн моод хөөх биш, харин "өөртөө эвтэйхэн, чанартай, байгальд ээлтэй" сонголт хийвэл хамгийн загварлаг, бас мэдрэмжтэй нэгэн байх болно. Мөнгөлөг гутал, лофер болон нил ягаан өнгийн зохицол дээр хэрхэн харагдахыг бодолцох хэрэгтэй. Мэдээж, хувь хүний гадаад төрх чиний хувцасны сонголтоос хамаарна гэдгийг бүү март.
Брэнд, трэнд гэсэн болгоныг өмсөж, шошгоны цуглуулга болж харагдах нь гоё ганган гэхээсээ илүү "хямд, хөнгөн" харагдуулдгийг бас мартаж болохгүй. Хувцас бурхан, бие чөтгөр байж болох ч хүний хэн бэ, ямар боловсролтой, хэр мэдрэмжтэй хүн бэ гэдгийг өмссөн хувцас чинь бусдад чимээгүйхэн "ярьж" өгдгийг бодоорой.
ЧИМЭЭГҮЙ ТАНСАГЛАЛ БА МОНГОЛЫН "ЦАГААН АЛТ"
Монгол Улсын хувьд 2026 оны дэлхийн загварын чиг хандлага бол "алтан боломж" юм. Учир нь, дэлхий нийт "Quiet luxury" (Чимээгүй тансаглал) болон "Sustainability" (Тогтвортой байдал) руу бүрэн шилжиж байгаа нь манай үндсэн түүхий эд болох ноос, ноолуурын үнэ цэнийг улам нэмэгдүүлж байна.
Монгол Улсын экспортын боломжийг 2026 оны дэлхийн загварын чиг хандлагатай уялдуулан тодорхой ашиг олох боломж гарч ирж байна.
Монгол ноолуур бол дэлхийн хамгийн дээд зэрэглэлийн "sustainable" материал. Зөвхөн угаасан, самнасан ноолуур гаргах биш, эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" үндэсний хөдөлгөөнийг санаалчилсан хэрэгжүүлж буй. УИХ-аас Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих тухай 63 дугаар тогтоолыг 2024 онд баталсан. Тогтоолыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас "Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээг авах шийдвэрийг гаргаж байв.
2025 оны улсын төсөвт 788.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт батлагдсан бөгөөд эргэлтийн хөрөнгөд 300.0 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зээлд 488.9 тэрбум төгрөг, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлттэй зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66.4 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. "Цагаан алт" хөдөлгөөний үр дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдэж, $244 саяд хүрчээ. Үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тонноор нэмэгдэж, 2000 гаруй тоннд хүрсэн аж.
МАРКЕТИНГ: НҮҮДЭЛЧИН АХУЙ
2026 оны ноос, ноолуурын трэнд өнгө болох future dusk (гүн нил ягаан) болон сocoa powder (бор) өнгийн ноолууран цуглуулгууд Европын зах зээлд маш өндөр үнээр зарагдах боломжтой.
"Нүүдэлчин ахуй" гэдэг маркетингийн түүх (storytelling) нь 2026 оны хэрэглэгчдийн хамгийн их сонирхож буй "үнэн төрх" (authenticity) юм.
2026 онд Европын холбоо (ЕХ) руу гаргаж буй нэхмэл бүтээгдэхүүн бүр QR кодтой (DPP Дижитал бүтээгдэхүүний паспорт) байхыг шаардаж эхэлнэ.
Монголын ноолуурын салбарт нэвтэрч буй traceability нь малчны хотноос дэлгүүрийн лангуу хүртэлх замыг ил тод харуулж чадна. Энэ нь манай бүтээгдэхүүнийг eco-friendly гэдгийг батлах олон улсын баталгаа болж, экспортын татварын хөнгөлөлт эдлэх үндэслэл болно.
Сарлагийн хөөвөр нь ноолууртай дүйцэхүйц дулаан атлаа илүү "ховор" гэдэг утгаараа дэлхийн дизайнеруудын анхаарлыг татаж эхэлсэн.
Хойд Америк болон Скандинавын орнуудад тэмээний ноосон гадуур хувцас нь "organic workwear" загварын гол хэсэг болох боломжтой.
Судалгаагаар дараах асуудлууд экспортыг хязгаарлах гол шалтгаан болж байна:
Ложистикийн хувьд Тяньжин эсвэл Европын төвүүдэд дундын агуулах (Hub) ашиглах шаардлага үүсч байна.
Дизайны тал дээр Итали, Францын дизайнеруудтай хамтарч, дэлхийн стандартад нийцсэн "Fit" буюу суулттай хувцас үйлдвэрлэх.
Стандартын хувьд олон улсын OEKO-TEX эсвэл RWS (Responsible Wool Standard) сертификатуудыг бүрэн нэвтрүүлэх.
Монгол Улсын экспорт 2026 онд доорх төсөөллийг үүсгэж байна.
Давуу тал: Байгалийн цэвэр түүхий эд, нүүдэлчин соёлын өв, дэлхийн ноолуурын 40%-ийг хангадаг нөөц.
Боломж: ЕХ-ны GSP+ татварын хөнгөлөлт, дэлхийн "ногоон" хэрэглээний өсөлт, цахим худалдааны хөгжил.
Сул тал: Технологийн хоцрогдол, маркетингийн дутмаг байдал, цөөн зах зээлээс хамааралтай байдал
Эрсдэл: Өвөр Монголын хүчтэй өрсөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт (зуд), түүхий эдийн үнийн хэлбэлзэл.
2026 онд Монгол Улс зөвхөн "түүхий эд бэлтгэн нийлүүлэгч" биш, харин "тансаг зэрэглэлийн, тогтвортой үйлдвэрлэгч" гэсэн байр сууриа дэлхийд тунхаглах хамгийн тохиромжтой цаг. Хэрэв монголчууд AI болон дата ашиглан маркетингаа оновчилж, Европын холбооны стандартыг хангаж чадвал ноолуурын экспортын орлогыг 20-30%-иар нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3