НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ах дүү, амраг садантайгаа хулгай хийсэн байж болзошгүй Х.Нямбаатарын багийг хуулийнхан онилов!
АНАЛИЗ

Ах дүү, амраг садантайгаа хулгай хийсэн байж болзошгүй Х.Нямбаатарын багийг хуулийнхан онилов!

2026 оны 4-р сарын 27
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Хотын удирдлагуудтай холбоотой хууль бус тендер, хулгай, луйвар байж болзошгүй баримтууд ар, араасаа ил болсон. “Сэлбэ сэргэлт”, Туулын хурдны зам, метро зэрэг нийслэлээс хэрэгжүүлж байгаа “М” төслүүдийн ард ах дүү, амраг садан, найз нөхдийн авлига, ашиг сонирхол байгааг илчилсэн мэдээллийн мөрөөр хуулийнхан мөрдөн шалгалтаа эхлүүлжээ.

Нийслэлийн удирдлагууд ч өөрсдийнхөө амаар уг баримтуудыг далд утгаар хүлээн зөвшөөрсөн. Нийслэлийн нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалай эхнэрээ ийм компанитай байсныг мэдээгүй гэж “мэлзсэн” бол Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Т.Даваадалайн эхнэрийн компанийн тухайд нээлттэй тендерт хэн ч оролцох эрхтэй” гэх тайлбарыг өгсөн.

Ашиг сонирхлын тухай хуульд нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад өөртөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг авлигын гэмт хэрэгт тооцохоор заасан. Үүнийг Хууль зүйн сайд хийж явсан Х.Нямбаатар мэдэхгүй байна гэж үгүй. Харамсалтай нь, Х.Нямбаатар “намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” л гэж асуудалд хандаж буй нь түүний таван үгнээс танигдаж байна.

Хотын орлогч Т.Даваадалайн эхнэрийн компанитай холбоотой ₮20 тэрбум, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатартай холбоотой ₮200 тэрбумын дуулиан бол Х.Нямбаатарын үед хулгай, луйвар ил цагаандаа гарсны илрэл юм.

Төрийн өндөр албан тушаалтан өөртэй нь хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд төрийн худалдан авалт, тендерт оролцох нь хууль зүйн болон ёс зүйн ноцтой асуудал дагуулдаг. Т.Даваадалайн эхнэрийн “Авангард уран дизайн энд инженеринг” компани нь “Шинэ тойрог зам” төслийн тендерт оролцсон гэх баримт хувь хүний асуудал огтоос биш бүлэг хулгайн ноцтой гэмт хэрэгт тооцогдоно. Тодруулбал, нийслэлийн нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалайн төрсөн дүү Т.Мөнхдалай нь метроны төслийн удирдагч. ₮8.1 их наядын санхүүжилттэй уг төсөлд эхнэр Б.Анхтуяагийнх нь хамаарал бүхийн компани оролцож буй нь Х.Нямбаатарын өмөөрсөнчлөн “нээлттэй тендерт хэн ч оролцох эрхтэй” гэсэн зөв зөвтгөл биш.

Өнгөрөгч Ням гаригт  ЭЦГ-аас нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Д.Даваадалай, “Авангард уран дизайн энд инженеринг”-ийн хувьцаа эзэмшигч Н.Билгүүн, “УБТЗ” ХНН-ийн орлогч дарга асан Х.Амгалангийн хувь эзэмшилтэй “Хуваймонголиа” компанийн нягтлан Б.Болормаа нарыг Эрүүгийн хуульд заасан мөнгө угаасан, завшсан хэрэгт буруутган баривчилсан. Харин өчигдөр Т.Даваадалайг шүүхийн шийдвэрээр сулласан байна.

Н.Билгүүн нь Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяагийн “Анка урбан инженеринг энд дизайн инженеринг” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Т.Даваадалайг хотын орлогч болсны дараа “Анка урбан инженеринг энд дизайн” компанийн нэрийг “Авангард уран дизайн энд инженеринг” болгон өөрчлөн, 100%-ийн хувьцаа эзэмшигч нь болсон байдаг. Тэрбээр нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайн үеэл нь байжээ.

Түүнчлэн нийслэлийн $500 саяын бондын санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Сэлбэ дэд төв” төслийн барилгын ажлын тендерт шалгарсан “Професионалстрой” ХХК-ийн хувьцаа эзэмшигч НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, “Үнэн ба зөв” намын нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайхан нарыг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1.2-оор эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан заалтаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалган ажиллагааг эхлүүлсэн. Тэднийг АТГ-аас баривчлаад 24 цагийн дараа мөн л шүүхийн шийдвэрээр суллажээ.

Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар нь “Професионалстрой” компаниараа дамжуулан “Сэлбэ дэд төв” төслөөс ₮200 тэрбумын тендер авсан нь баримттайгаа дэлгэгдсэн.

Ийнхүү ах дүү, амраг садантайгаа хулгай хийсэн байж болзошгүй Х.Нямбаатарын багийг хуулийнхан овоо хараандаа авсан агаад нийслэлийн өнгөрсөн 3 жилийн өндөр төсвийг ухвал ёстой л “Хүрээний бузрыг дэлгэвэл далай болно” гэгч шинжтэй байна.

Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”