2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


2026 он хиймэл оюун ухааны (AI) хувьд "хэрэгсэл" байхаас "түнш" болон хувирах түүхэн зааг болж байна. Өмнө нь хүн төрөлхтөн AI-аас асуулт асууж, хариулт авдаг байсан бол өдгөө AI бидний өмнөөс ажил гүйцэтгэдэг болсон.
AI-гийн том өөрчлөлт нь зүгээр нэг чатлах биш бие даан ажиллах чадвар юм.
2026-2030 он гэхэд хиймэл оюун ухаан идэвхгүй “хэрэгсэл”-ээс бие даасан агентууд руу шилжих агаад “хиймэл ерөнхий оюун ухаан” буюу (AGI) 2027 онд “мэндэлнэ” гэх таамаглал бий.
Орчин үеийн AI агентууд "Миний аяллыг төлөвлөөд, тийз захиалаад, зочид буудалтай холбогдоорой" гэхэд бүх үйлдлийг ар араас нь бие даан гүйцэтгэдэг болсон.
Албан газруудын хувьд AI нь зөвхөн программ биш, ажилтан шиг и-мэйл шүүх, хуанли зохицуулах, дата шинжилгээ хийх ажлыг 24/7 гүйцэтгэж байна. Супер роботууд ажил олгогчдын хувьд “шилдэг” ажилтан, ажилтнуудын хувьд томоохон өрсөлдөгч болж эхэлсэн.
Товчхондоо, хиймэл оюун ухаан зөвхөн дэлгэцэн дотор биш, бодит бие болон "амилж" байна.
“CES-2026” үзэсгэлэнгийн гол од нь гэр ахуйн болон үйлдвэрлэлийн туслах роботууд байв. Тэд орчноо мэдэрч, хүнтэй адил түвшинд харилцан үйлчилж байжээ.
Монголд ч 2026 оноос замын хөдөлгөөний зөрчлийг AI-аар бүрэн хянаж, автоматаар хариуцлага тооцож эхэлсэн нь үүний нэг жишээ. Бүтээмж нь өндөр, супер роботууд ажиллах хүчнийг орлох нь ажиллах хүчний хомсдолыг сайн нөхөж өгөх юм.
Суперууд өвдөхгүй, гомдоллохгүй, цалин авахгүй, 24/7 ажиллана. Иймээс хиймэл оюун ухаан дээр суурилсан бизнес илүү их ашиг олох юм. Монголын төрийн байгууллагын хүнд суртал авлигыг халахад AI нэн чухал. Нэн ялангуяа гааль, татвар, улсын бүртгэл, хороо, нэг цэгийн үйлчилгээний салбарт ажиллаж буй хүмүүсийг цөөлж, супер роботуудыг ажиллуулснаар авлига, хулгай буурах юм. Хүн гэдэг шуналын сэдэлтэй амьтан бол AI-д тийм сэдэл огтоос байхгүй.
Монголын төрийн албаны цахимжуулалт нэр төдий хэрэгжиж байна. Атал дэлхийн улс орнууд ярьдаг, дуулдаг, бүжиглэдэг супер роботуудаараа өрсөлдөж буй.
Хүн одоо "ажил хийгч" биш, "удирдан зохион байгуулагч" болж хувирч байна. AI-ийг хэн сайн ашиглаж, олон агентуудыг хэн чадварлаг удирдаж байгаа нь зах зээлд хамгийн өндөр үнэлгээ, цалин хөлс авч байна.
Мэдээллийн нууцлал чухал болсон тул бүх өгөгдөл "Cloud" руу явахгүйгээр таны гар утас, компьютер дээр шууд боловсруулагддаг болсон.
"Хуучин AI" vs "Шинэ AI (2026+)"

AI нь кофе чанаж сурсан дадлагажигч шиг байснаа өнөөдөр оффисыг бүхэлд нь удирдахаар зүтгэж буй "ерөнхий менежер" шиг болжээ. Гэхдээ эцсийн шийдвэрийг хүн гаргаж, "ёс зүйн" болон "хариуцлагын" хяналтыг тавих нь хамгийн чухал хэвээр байна.
Бизнесийн салбарынхан AI-ийг зүгээр нэг "туслах хэрэгсэл" гэж харахаа больж, харин бизнесийн гол хөдөлгүүр болгон ашиглаж байна.
Өмнө нь бид хэрэглэгчдээ "25-35 насны эмэгтэйчүүд" гэж ерөнхий бүлгээр харж байсан бол одоо AI хэрэглэгч бүрийн зан төлөвт тохирсон үйлчилгээг санал болгож байна.
Жишээ нь, маркетингийн сурталчилгааг AI хүн бүр өөр, өөр агуулгатай, хүн хүний сонирхолд нийцүүлэн хүргэх болжээ.
“AI агент” нь хэрэглэгчийн гомдол, асуултад хариулдаг робот биш, харин тухайн хүний худалдан авалтын түүхийг мэддэг, асуудлыг нь бүрэн шийдэж өгдөг "виртуал менежерүүд" болж хувирсан.
Нийлүүлэлтийн сүлжээ болон логистикийн салбарт AI-ийн үзүүлэх нөлөө асар их.
AI ирэх сард ямар бараа, хэдэн ширхэг борлогдохыг 90-ээс дээш хувийн магадлалтай тооцоолж, нөөцөө оновчтой бүрдүүлэхэд тусалдаг. Энэ нь агуулахын зардлыг эрс бууруулж байна.
Санхүүгийн тайлан, гэрээ боловсруулах, нэхэмжлэх үүсгэх зэрэг бичиг цаасны ажлыг AI хэдхэн секундэд алдаагүй гүйцэтгэж байна.
Бизнесийн удирдлагууд "миний мэдрэмж ингэж хэлж байна" гэхээс илүүтэйгээр “Real-time Data” буюу бодит цагийн өгөгдөл дээр суурилж шийдвэр гаргадаг болсон.
AI нь асар их хэмжээний өгөгдлийг (дата) нэгтгэн дүгнэж, зах зээлийн чиг хандлага хаашаа эргэж байгааг, өрсөлдөгч нар ямар алхам хийж байгааг удирдлагуудад "хялбаршуулсан" байдлаар мэдээлдэг.
Компаниуд зөвхөн хүн ажилд авах биш, харин тухайн ажлын байранд ямар AI агент хэрэгтэйг давхар тооцоолоход хүрчээ.
Нэг ажилтан AI-ийг ашигласнаар өмнө нь 5 хүний хийдэг байсан ажлыг чанартай гүйцэтгэх боломжтой болж байна.
"AI Prompt Engineering" болон AI-тай хамтарч ажиллах чадвар нь CV-д байх ёстой хамгийн гол үзүүлэлт болсон.
Бизнесийн загварын өөрчлөлт

Хэрэв та бизнесээ AI-жуулж амжаагүй байгаа бол хамгийн түрүүнд датагаа цэгцлэх (мэдээллээ тоон хэлбэрт оруулах) алхмаас эхлэх хэрэгтэй. AI хэдий ухаалаг ч муу дата дээр сайн шийдвэр гаргаж чадахгүй.
Гэхдээ хиймэл оюун ухаан бий боллоо гээд асуудал ОК болж буй биш юм. Бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ AI нь хөдөлмөрийн үйл ажиллагаанд ихээхэн саад учруулах болно. Биднийг тун сонирхолтой, тааварлашгүй ирээдүй хүлээж байна.
Эх сурвалж: Bloomberg, Reuters

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3