НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Алт: Монголын “амь тариа” ба валютын баталгаа
АНАЛИЗ

Алт: Монголын “амь тариа” ба валютын баталгаа

2026 оны 1-р сарын 14
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Монгол Улсын валютын нөөц 2025 онд $7 тэрбум буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Энэ нь төгрөгийн ханшийн тогтвортой байдал, гадаад төлбөрийн дархлаа, улсын зээлжих зэрэглэл ахих, инфляцын дарамтыг бууруулах гэх мэт эдийн засагт олон талын эерэг үр дагаврыг авчирна гэж хүлээж буй.

Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд эрдэс баялгийн экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, олон улсын санхүүгийн зах зээл дээрх үйл ажиллагаа, валютын своп хэлцэл, Төв банкны мөнгөний бодлого гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Манай улсын хувьд 2025 онд хамгийн их нөлөөлсөн зүйл бол нүүрсний экспортын хэмжээ, зэсийн баяжмалын экспорт болоод дэлхийн зах зээл дэх алтны үнийн өсөлт.

Монголбанкны алт авах ханш өчигдрийн байдлаар гр нь ₮513862 хүрчээ. Өнгөрсөн оны мөн үед гр нь ₮293637 байсан гээд харьцуулбал бараг 70 гаруй хувиар өссөн байна.

Алтны үнэ ба дэлхийн зах зээл

“Ройтерс”-ын мэдээлснээр “2026 оны эхний сард унци алт $4600 хүрч түүхэн дээд цэгтээ хүрээд байна. АНУ-ын Холбооны нөөцийн банкны удирдлагатай холбоотой улстөрийн маргаан, бодлогын хүү бууруулах хүлээлт зэрэг нь долларын хүчийг сулруулж, алтны эрэлтийг нэмэгдүүлж байна” гэжээ.

Олон улсын геополитикийн тодорхойгүй нөхцөл байдлаас шалтгаалж хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгө хайх болсон нь алт, мөнгө зэрэг үнэт металлын эрэлтийг нэмэгдүүлсээр байгаа юм.

Дэлхийн зах зээл дээр алтны үнэ ямар байх талаар дэлхийн томоохон банк, санхүүгийн шинжээчдийн гаргасан таамгийг харья.

  • Goldman Sachs: 2026 оны 12 сард унци алт $4900 хүртэл өсөх боломжтой гэж таамаглаж байна.

  • UBS: 2026 оны дунд үед  унци алт $4500 хүртэл өсөх таамаг байна. Оны сүүлд $4900 хүрнэ гэж үзэж байна.

  • Standard Chartered: Богино хугацаанд $4300, энэ жилдээ $4,500 хүрэх боломжтой гэж дүгнэжээ.

  • J.P. Morgan: Өндөр өсөлт ажиглагдаж байгаа ч зарим үед огцом унах эрсдэлтэй хэмээн анхааруулж байна.

Дэлхийн улс орнуудын өрийн асуудал нь алтны үнийг урт хугацаанд өсгөх хамгийн том хөдөлгүүр болж байна хэмээн шинжээчид үзэж буй. Зөвхөн АНУ-ын өр 2026 онд $36 их наядыг давжээ. Япон, Европын холбооны орнуудад ч ийм асуудал тулгараад байгаа юм.

Тиймээс Төв банкууд гадаад валютын нөөцөө төрөлжүүлэх, ам.долларын хамаарлаа бууруулах зорилгоор алтны нөөцөө эрчимтэй зузаатгаж байгаа юм. Алт гоёл чимэглэл биш “Аюулгүйн дэр” болжээ.

Ам.долларын ханш сулрах нь монголын хувьд экспортын орлого нэмэгдэх, валютын нөөцөө бэхжүүлэх сайн талтай ч нөгөө талдаа импортоос асар их хамааралтай учраас бараа бүтээгдэхүүний үнийн дарамтад өртөх эрсдэлтэй. Уг нь, манай улсын давуу тал бол алт олборлогч улс. Гэвч сүүлийн жилүүдэд олборлолт болоод алт тушаалт буурсаар байгаа юм.

Олборлолтыг дэмжих “Алт-3” хөтөлбөр

Монголбанк 2025 онд 16.3 тонн үнэт металл / алт, мөнгө/ худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлт. Төвбанкнаас жилд авах алтны хэмжээг 20 тонноос бууруулахгүй байх бодлого барьдаг ч сүүлийн 3 жил дараалан буурсан. Хэдийгээр олборлолтын хэмжээ буурсан гэж байгаа ч гол шалтгаан нь алтыг албан бус зах зээлд борлуулж, далд эдийн засагт орсных гэж үздэг.

Засгийн газраас 2025 онд алт олборлолтыг нэмэгдүүлэх үүднээс “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.  Хөтөлбөр 2025-2030 онд хэрэгжиж, худалдан авалтын механизмыг шуурхай, ил тод болгох, үнийг дэлхийн зах зээлийн ханшид ойр байлгах, олборлогчдод эргэлтийн зээл, урьдчилсан санхүүжилт олгох замаар санхүүгийн дэмжлэг үзүүлэх, татвар, эрхзүйн орчныг таатай болгох, ашиглалтад ороогүй үндсэн ордуудын ТЭЗҮ-г эрчимжүүлэх, бичил уурхайчдыг албажуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад байгаа.

Гэхдээ хөтөлбөрийн үндсэн зорилго нь дэлхийн зах зээлд алтны үнэ өндөр байгаа энэ зурвас үеийг ашиглах, алтыг далд эдийн засгаас гаргах, Төвбанкны нөөц болгох гэж болно.

Мэдээж, алт олборлолтыг өсгөснөөр олборлогч компаниудад ашигтай, төрд валютын нөөц нэмэгдэх, төгрөгийн ханш тогтвортой байх зэрэг богино хугацааны үр дүнтэй. Гэвч үнэ нь огцом хэлбэлздэг металл гэдгийг мартаж болохгүй. Алт бол Монголын хувьд “амь тариа” болохоос цаашид найдах баялаг биш. Гол нь үнийн энэ мөчлөгийг ашиглах боломжоо л тулгах хэрэгтэй.

 

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20