НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“АЛТАНД ЮУ ТОХИОЛДОВ”: Дэлхий ба Монгол
АНАЛИЗ

“АЛТАНД ЮУ ТОХИОЛДОВ”: Дэлхий ба Монгол

2026 оны 2-р сарын 4
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Дэлхийн зах зээл дээр алтны үнэ сүүлийн өдрүүдэд маш огцом хэлбэлзэлтэй, "галзуу хулгана" шиг дүр зурагтай байна.

2026 оны 1-р сарын сүүл, 2-р сарын эхээр алтны үнэ түүхэнд байгаагүй дээд хэмжээнд буюу нэг унци нь өнгөрсөн Пүрэв гаригт $5,500-$5,600 давсан түвшинд хүрсний дараа Баасан гаригт сүүлийн жилүүдэд болж байгаагүй огцом уналт болж 9% буурсан. Уналт үүгээр зогссонгүй. Даваа гариг гэхэд шар металл дахин 3.3%-иар унаж, унц тутамд 4,545 ам.доллар болсон. 2-р сарын 3-ны өдөр гэхэд огцом уналт (correction) ойролцоогоор $4,465 - $4,600 орчимд хэлбэлзэж байгаад үдээс хойш $4,920+ үзүүлэлтийг харуулж байна.

Алтны огцом өсөлт шинэ дээд амжилт тогтоосон шалтгаан нь Ойрхи Дорнодын хурцадмал байдал (Ирантай холбоотой асуудлууд) болон АНУ-ын улс төрийн тодорхойгүй байр суурь (Трампын засаг захиргааны шийдвэрүүд), Гренландын амбиц, Украин дахь Оросын дайн зэрэг нь хөрөнгө оруулагчдыг "аюулгүй хөрөнгө" болох алт руу хошуурахад хүргэсэн.

Үнийг өсгөхөд хүргэсэн өөр нэг хүчин зүйл бол ирээдүйд алт зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнийг тогтоосон үнээр худалдаж авах эрх олгодог гэрээ болох “колл опцион” (call options) худалдан авах давалгаа байв. Энэ нь опцион худалдагчдыг болзошгүй алдагдлаас хамгаалахын тулд металлыг өөрөө худалдаж авахад хүргэсэн бөгөөд үнийг улам бүр өсгөсөн гогцоо үүсгэсэн.

Үнэ хэт хурдан өссөн тул томоохон хөрөнгө оруулагчид ашгаа түгжиж (profit-taking), зах зээл дээр түр зуурын хүчтэй борлуулалт хийснээр үнэ огцом унасан байна.

Томоохон банк, шинжээчдийн таамаглалд (2026 онд) хэдийгээр сүүлийн өдрүүдэд үнэ унасан ч ерөнхий дүр зураг эерэг (Bullish) хэвээр байна. “JP Morgan” 2026 оны эцэс гэхэд алтны үнэ $6,300 хүрч магадгүй гэж маш өөдрөгөөр төсөөлж байна. Төв банкуудын худалдан авалт өндөр байгааг ч тэнд сануулж буй юм.  Тэгвэл “Goldman Sachs” нь “алтны "супер мөчлөг" үргэлжилнэ” гэж үзэж буй. 2026 оны дунд үе гэхэд алтны үнэ өсөлттэй байна гэж тэд таамаглаж байна. “World Gold Council” нь өнгөрсөн онд дэлхийн Төв банкууд түүхэн дээд хэмжээгээр алт худалдаж авсан бөгөөд 2026 онд ч энэ эрэлт буурахгүй, үнэд дэмжлэг болно гэж дүгнэжээ.

Алтны “хөөс” хагарах нь Монголд сайн уу, муу юу?

Алт бол хөрвөх чадвартай металл. Хатуу валют ч гэгддэг. Дэлхийн зах зээлийг хямрааж буй алтны гэнэтийн эффект Монголд ч сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Нүүрсний үнийн уналт, алтны бууралт Монголын экспортын орлогод сайнаар нөлөөлөхгүй нь лав.

Л.Оюун-Эрдэнийн засгийн үед дэлхийн зах зээлд нүүрс, алтны үнэ дээд түвшиндээ хүрсэн ч Монгол Улс энэ алтан боломжийг ашиглаж чадалгүй алдсан. Энэ нь эдийн засагт асар том эффект үзүүлж байна. Монголын ганц алтан найдвар одоогоор зэс л болж буй. Зэсийн ханш энэ оны эхний сард хамгийн дээд цэгтээ хүрсэн нь Монголын хувьд бурханы аврал болж байна.

Монголбанк 2025 онд нийт 16.3 тонн алт худалдаж авсан нь өмнөх онтой харьцуулахад бага зэрэг (0.7%) буурсан үзүүлэлт байв.

2025 оны 12-р сарын байдлаар Монголбанкны алт худалдаж авах дундаж үнэ грамм нь 490,000 гаруй төгрөг байсан.

Одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр унци алт $5,000 давж байгаад буусан тул дотоодын үнэ ч үүнийг даган грамм нь 550,000 - 600,000+ төгрөг орчимд хэлбэлзэж байх магадлалтай. Яг одоогийн ханш маш хурдан өөрчлөгдөж байгаа тул Монголбанкны албан ёсны сайтаас Mongolbank.mn өдөр бүр шалгах шаардлагатай.

Хэрэв та алт худалдаж авах, эсвэл зарах гэж байгаа бол яарах хэрэггүй гэж зөвлөх байна. Одоогийн зах зээл хэт савлагаатай (volatility өндөр) байна. $5,500-аас $4,500 руу унасан нь зах зээл "хөөсөө" түр хагалж байгаа хэрэг юм. Тогтворжихыг хүлээх нь зүйтэй болов уу.

Томоохон шинжээчид 2026 оны эцэс гэхэд үнэ дахин өснө гэж таамаглаж байгаа тул урт хугацааны хөрөнгө оруулагчдад одоогийн уналт нь худалдаж авах боломж буюу “buy the dip” байж мэднэ.

 

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20