НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АН-ын алдсан өмчийг олж авахын тулд О.Цогтгэрэл ах нартайгаа шүүхдэнэ!
МЭДЭЭ

АН-ын алдсан өмчийг олж авахын тулд О.Цогтгэрэл ах нартайгаа шүүхдэнэ!

2026 оны 8-р сарын 5
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

С.Зоригийн хөшөө хулгайд алдагдсаны дараахан Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл мэдэгдэл хийж, тус нам өмчөө эргүүлэн олж авахаар шүүхэд зарга үүсгэсэн талаар дуулгасан юм. Уг асуудлаар наймдугаар сарын 17-нд анхан шатны шүүх хурал товлогджээ.

АДХ-ын Гүйцэтгэх захиргаанаас 1990 онд хуучнаар МОНЦАМЭ агентлаг байрлаж байсан барилгыг Үндэсний дэвшлийн нам буюу Шинэ дэвшилтэт холбоонд олгох шийдвэр гаргажээ. Харин Ардчилсан социалист хөдөлгөөнийхөн болон Монголын социал демократ намынханд Соёлын төв өргөө болон Дуурь бүжгийн эрдмийн театрын хооронд байрлах “хүзүүвч” гэгдэх байрыг газартай нь өгсөн бол Ардчиллын ордонг МоАХ болон Монголын ардчилсан намд олгосон байна. 2000 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Монголын ардчилсан нам, Сэргэн мандалын нам, Монголын социал демократ нам, Монголын үндэсний ардчилсан нам, Монголын шашинтны ардчилсан нам нэгдэж, Ардчилсан намыг байгуулсан.

Тиймээс дээрх 5 намын өмч бол хууль ёсоороо Ардчилсан намын өмчид тооцогдох ёстой. Атал өнөөдөр Ардчилсан нам орон байргүй гудамжинд гараад удаж байна. Үүнд өмчөө зарсан, хулгайлсан ах нар нь буруутай юу гэвэл буруутай!

С.Зориг агсны хөшөөний дэргэдэх Шинэ дэвшилт ”холбооны эзэмшлийн байр (муурын байшин)-ны доорх газрыг Д.Зоригт, Да.Ганболд нар “Голомт” банкны үүсгэн байгуулагч Д.Баясгалангийн хамаарал бүхий “Ардчилалын өргөө” ХХК-д худалдсан байна.

Харин Соёлын төв өргөө, ДБЭТ-ын дундах хүзүүвч буюу АН-ын төв байрны газрын Н.Алтанхуяг тус намын даргаар ажиллаж байхдаа ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгт 7 тэрбумаар зарсан байдаг.

Тэгвэл улсын бүртгэлээс харахад "Ардчиллын ордон" нь МоАХ-ны өмч гэх ч үндсэндээ тус холбооны тэргүүн, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр УИХ-ын Х.Баттулгыг бүртгэжээ. Өөрөөр хэлбэл, аль хэдийнэ Х.Баттулга өөрийн өмч, хөрөнгө болгоод хулгайлчихсан гэсэн үг.

Тиймээс Ардчилсан намын алдсан, зарсан өмчүүдээ эргүүлэн олж авахын тулд О.Цогтгэрэл ах нартайгаа шүүхдэлцэхээр болж байна. Алийн болгон Ардчилсан нам шиг хөлсний байраар тэнүүлчилж, хүний царай харж явах билээ.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн шинэ цахим хуудас нь зах зээлийн бодит цагийн мэдээлэл, хөрөнгө оруулагчийн заавар, IPO, компанийн тайлагнал, гадаадын хөрөнгө оруулагч болон уул уурхайн бүтээгдэхүүний мэдээллийг хэрэглэгч төвтэй нэг бүтэц дор нэгтгэн хүргэж байна.

Aug 21, 2026

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20