НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АН-ын бүлэг: Х.Тэмүүжинг МоАХ, Б.Түвшинг АСХ дэмжиж байна
АНАЛИЗ

АН-ын бүлэг: Х.Тэмүүжинг МоАХ, Б.Түвшинг АСХ дэмжиж байна

13 өдрийн өмнө
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл давхар дээлээ тайлж, бүлгийн даргаа өгөхөө мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар тус намын бүлэг хуралдаж, дүрэмд зааснаар бүх гишүүдийг байлцуулан бүлгийн даргаа сонгохоор шийдсэн. 

Сөрөг хүчний бүлгийн даргын суудлын төлөө УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдөж байна. Х.Тэмүүжингийн хувьд жагсаалтын луйвар хийж, УИХ-ын гишүүн болсон. Жагсаалтын луйвар хийхэд нь МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ нөлөөлсөн гэх яриа ч гарч байв. Х.Тэмүүжингийн хувьд А.Амундратай багш шавь. А.Амундра нь Л.Оюун-Эрдэнийн улс төрийн гол пиарчин байсан билээ.

Эргэн сануулахад, Х.Тэмүүжин Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлож, огцрохыг шаардсан жагсаалыг  огтоос дэмжээгүй. Тэр ч бүү хэл Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэх чуулганы хуралдаанд АН-ын бүлэг оролцох үгүйгээ шийдсэн бүлгийн нууц санал хураалтад оролцохдоо Л.Оюун-Эрдэнийн талд санал өгч байжээ. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэх УИХ-ын чуулганы хуралдаанд АН-ын бүлэг оролцох үгүйгээ дотроо хуралдаж шийдсэн. Бүлгийн гишүүдийн 27 нь эсэргүүцэж, 15 нь  дэмжсэн тул оролцохгүй гэсэн 3 одтой хатуу шийдвэр гаргаж байсан билээ. 

Өнгөрсөн өвөл О.Цогтгэрэл намын бүлгээ өгөхөөр мөн л санал хураалт явуулсан. Энэхүү санал хураалтаар АН дахь МоАХ буюу Женко фракцынхан Х.Тэмүүжинг ил цагаан дэмжсэн билээ. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан бүлгийн дарга Х.Тэмүүжинг дэмжинэ гэж байв. 

УИХ-ын бүлгийн гишүүн Б.Түвшин нь баруун бүсээс сонгогдсон. Бүлэг дотроо багагүй дэмжлэгтэй. Түүний ард Ардчилсан сэргэлт холбооныхон бий. Ардчилсан намын бүлгийн 10 гаруй гишүүн байдаг. Мөн Б.Пүрэвдоржийн “Мон Де” фракцийнхан Б.Түвшинг дэмжиж байгаа аж. 

Х.Тэмүүжин нь багийн тоглолт гэхээсээ ганцаарчилсан тоглолтттой. Өнгөрсөн хугацаанд О.Цогтгэрэл бүлгээсээ асуулгүй ганцаарчилсан тоглолт хийх болсны ард Х.Тэмүүжин байсан гэдэг. 

Харин Б.Түвшингийн хувьд багийн тоглолттой. Хувь хүнийх нь араншингаас харсан ч ганцаарчилсан улс төрийн үзүүлбэр үзүүлэхээс илүү олонхын үгээ сонсох чадвартай гэж бүлгийн гишүүд нь үзэж байна.

Ямартай ч Х.Тэмүүжин бүлгийн дарга болбол Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын бүлэглэл албан бус АН-ын бүлгийг авч байна гэсэн үг. Харин Б.Түвшинг бүлгийн даргаараа сонговол АН-ын бүлэгт ардчилал сэргэнэ.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”