НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо
МЭДЭЭ

АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо

2026 оны 6-р сарын 5
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хороо хуралдаж Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо. 2026 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Ардчилсан намын дотоод сонгууль улс орон даяар болж өнгөрсөн билээ. Тус сонгууль Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт намын дүрмийн олон зүйл заалтыг зөрчиж шударга бус болсонтой холбогдуулан Сүхбаатарын дүүргийн Ардчилсан намын гишүүд Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хороонд дараах үндэслэлээр гомдол гаргасан юм.  AN.mn сайтд иргэдийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр намд гишүүнээр элсүүлсэн, төрийн албан хаагчдыг намын гишүүнээр бүртгэн санал өгүүлсэн, зохион байгуулалтайгаар нэг данснаас олон гишүүний татвар төлсөн, хаягийн бүртгэлгүй, харьяалалгүй нийт 3000 гаруй иргэдийг дотоод сонгуулийн санал хураалтад оролцуулсан гэх мэт бусад ноцтой зөрчлүүдийн холбогдох баримт нотолгоог дотоод сонгуулийн үеэр Хяналтын дэд зөвлөлд, мөн Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хороонд хүргүүлжээ. 

Энэхүү гомдлыг Ардчилсан намын Хяналтын Ерөнхий Хорооны дунд суудлын хуралдаанаар хянан үзэж Ардчилсан намын Үндсэн дүрмийн Аравдугаар бүлгийн 83.1, 84.1, 84.1.9, 89.1, 89.2.1, 89.2.3, 94.1, 94.4, 94.5, 94.6.1, 94.7 дахь заалт, Арван наймдугаар бүлгийн 140.1, 140.2 дахь заалт, Хяналтын Ерөнхий Хорооны Сонгуулийн Хяналтын Дэд хорооны илтгэгч гишүүн С.Од-Эрдэнийн илтгэх хуудас, Сонгуулийн Хяналтын Дэд Хорооны 2026 оны 5 сарын 29-ний өдрийн дүгнэлт, ХЕХ-ны Дунд суудлын хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцох тухай тогтоолыг гаргалаа.

Сүхбаатар дүүрэгт Ардчилсан намын дотоод сонгуулийг дүрэм журамд нийцүүлэн зохион байгуулахыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтод даалгасан байна.

Сүхбаатар дүүрэг бол Ардчилсан намын түшиц дүүрэг бөгөөд орон нутгийн 2012, 2016, 2020, 2024 оны дөрвөн удаагийн сонгуульд ялалт байгуулсан цэнхэр дүүрэг юм.

Дашрамд дурьдахад Ардчилсан намын  XVIII Их хурлаар намын дотоод үйл ажиллагаанд хяналт тавих, сахилга хариуцлагыг мөрдүүлэх, дүрмийн хэрэгжилтийг хангах үндсэн үүрэгтэй Хяналтын Ерөнхий хороог байгуулсан юм. Тус хороо нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадсан фестиваль бол “Kharkhorum”. 300 метр үргэлжлэх нүсэр дэлгэц, дэлхийн шилдэг DJ-үүд, алдарт дуучин Ронан Кийтинг, хөгжмийн дуугаралт, салют шоугаар үзэгч сонсогчдын сэтгэл зүрхийг татаж, гайхшируулж чадсан “Kharkhorum” фестиваль  электрон хөгжим, визуал артаар бусдаас ялгардаг.

Oct 23, 2026

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо