2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14


Гарчиг бол ердөө гарчиг. Анхаарал татах гэсэн зорилготой. Гол утга нь Ардчилсан нам хэрхэн шинэчлэгдэж байгаа тухай юм.
Монголын улс төрд дээд эрэмбийн улстөрч цөөхөн. Тэдний нэг нь 23 наснаасаа эхлэн улс төрд унаж, босож яваа, маш товчоор хэлбэл “хатаагдсан болд мэт” чанагдсан С.Баярцогт яах аргагүй мөн. Нэрт нийтлэлч Б.Баабар "Юутай ч АН-ын оройд бичиг үсэг тайлагдсан хүн гарч ирж, эрүүгийнхний үе дуусах тийшээ хандаж байгаа нь ганц АН төдийгүй нийт үндэстний маань хувьд том завшаан” гэсэн нь товч бөгөөд бодит тодорхойлолт юм.
Монголын эдийн засгийг 10 дахин өсгөсөн, анх удаа гуравдагч орны хөрөнгө оруулалтаар улсынхаа эдийн засаг-аюулгүй байдлаа баталгаажуулсан, Оюутолгойн гэрээг гардан боловсруулж, үүнээсээ болоод олон жилийн турш гадаад, дотоодын зорилготой улстөрчдийн хавчилга, шахалтыг амсч яваа С.Баярцогт улс төрд comeback хийсэн нь шинэ цагийн эерэг дохио, гадна талдаа хамгийн зөв мессеж байж мэднэ.
Эрүүгийн элементүүд, мафистууд, популистуудын 10 жил нураасан улс орноо өөд нь татах том хариуцлага, хүнд ачааг нэг талаасаа түүнд үүрүүлэхээс өөр сонголт Монголд алга. Нөгөө талдаа улс төрийг сэтгэлийн хөөрөл, хоосон популизм, тархи угаалтаар хийдэг хар технологиос иргэд үнэндээ залхсан байна.
“Баянгол”-д зурсан сценариар 15 давхарт зохиол нь бичигдэж, найруулагчийн өгсөн тушаалын дагуу гүжир гүтгэлэг хэрэгжүүлдэг цулмын армийн хэлмэгдүүлэлтийг амсаагүй хүн Монголын улс төрд цөөн, тэр тусмаа С.Баярцогтыг харлуулах технологийг их олон жилийн өмнөөс хоёр хөршийн Монголд тавьсан БЭТ-үүд амжилттай гүйцэтгэж ирсэн, одоо ч гүйцэтгэсээр яваа нь худлаа биш юм.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтыг ҮБХ-ны гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэнээр сөрөг хүчнийг гартаа оруулж, эрх мэдэлд эргэн очих гэсэн мафистуудын санаархал ийнхүү бүтэлгүйтэв. ҮБХ-ны хуралд оролцсон 300 гаруй гишүүдийн 240 гаруй нь С.Баярцогтын талд гар өргөсөн нь чухамдаа женконист мафиас Ардчилсан намаа цэвэрлэх гэсэн дийлэнх олонхын хүсэл, сүүлийн 10 жил Ардчилсан намд төдийгүй Монголын улс төрд ноёрхлоо тогтоож, халаасны улстөрчдөөрөө дамжуулан улсаа ичиж айхгүйгээр тонож ирсэн бүлэглэлд өгсөн "салаавч" юм.
Ердөө найман сарын өмнө буюу 2025 оны 8-р сарын 31-нд Ардчилсан намын даргыг сонгох ҮБХ-ны хурлаар 197 хүн О.Цогтгэрэлийг дэмжсэн. Энэ бол тухайн үеийн “Нэг Монгол”, “Нэг Ардчилал”, “МоАХ”, “Морьтон” фракцийн гишүүдийн нийлбэр дүн байв. Тэр үед О.Цогтгэрэлтэй хамт АН-ын даргад өрсөлдсөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа нарын “Гранд Монгол”, “МонДе” гэх хоёр фракцын санал нийлээд 115 болж байв.
Ардчилсан намын дотоод сонгуулийн дараа хуучин фракцуудад задрал эрчимтэй явагдаж, өмнөх “Нэг Монгол”, “Нэг Ардчилал”, “МоАХ”, “Морьтон” нар ч үнэт зүйлсээрээ хуваагдах болжээ. “Нэг Монгол” фракц О.Цогтгэрэл ба Ц.Туваан гэж хоёр хуваагдсан. С.Баярцогтыг генсек болгохгүй гэж “түр эвлэрсэн” болохоос тэдний үл ойлголцлын зааг улам томорсоор байгаа. Сул тал нь мөнгөтэй Ц.Тувааныг гол өрсөлдөгчөө гэж тооцсон О.Цогтгэрэл замаасаа шахахын тулд Х.Тэмүүжинг Төв аймаг руу явуулсан. Тэгээд ч үнэндээ Х.Тэмүүжинд ҮБХ-ны гишүүн болж гарч ирэх шаанс Төв аймгаас өөр газар байхгүй.
Тэгвэл Ардчилсан намын 80-аад оныхны байгуулсан “Морьтон” фракц хэдэн хэсэг болж тарж байна. Ардчилсан намын бүлгийн зөвлөхүүд шинээр “АНД” фракц байгуулсан бол Ц.Баатархүү АН-ын хамгийн том шинэ фракц болох Ардчиллын сэргэлт холбоонд нэгдсэн. С.Эрдэнэболд, Б.Жаргалан нарын хувьд хаашаа очих нь тодорхойгүй, ямар ч байсан одоогоор “Нэг Монгол”-ыг налах талдаа байна.
МоАХ-ын нэр хүнд нийгэмд шалдаа унахын хэрээр хүч нөлөө нь ч эрс суларч, Х.Баттулгын дэргэд ганцхан Л.Мөнхбаясгалан үлдсэн гэдэг нь үнэний ортой болжээ. Ардчилсан намын таван дэд даргын суудлыг фракциуд тэгш, хүртээмжтэй хуваасан агаад МоАХ бүлэглэлээс Л.Мөнхбаясгаланг нэр дэвшүүлсэн нь Х.Баттулга үндсэндээ О.Алтангэрэл, Ө.Шижир нарт итгэхээ больсны шинж билээ. О.Алтангэрэл, Ө.Шижир нар ч сүүлийн үед МоАХ-ны эзнээсээ багахан зай барих болсон нь илэрхий ажиглагдаж буй, үүнд тэднийг ч бас буруутгах аргагүй.
Улс төр хоржоонтой, улстөрчид прагматик. Ирээдүй цаг дээр нэр нь байхгүй улстөрч ердөө л доголон нугас болж хувирдаг. "Доголон нугас" гэж улс төрийн нөлөө, эрх мэдэл суларсан улстөрчийг олон улсад ингэж ёгтлодог. Угтаа Х.Баттулга хэдийнэ доголон нугас болсон, тиймээс хол явахыг хүсвэл морио юүлдэг нь хорвоогийн жам. Үгүй бол усанд хамтдаа унаж үхнэ гэсэн үг.
Лу.Гантөмөрийн “Нэг ардчилал” фракц ҮБХ-нд ердөө зургаахан гишүүнтэй болтлоо агшсан. Тиймээс өнгөрөгч лхагва гаригт С.Баярцогтыг Ерөнхий нарийг бичгийн даргаар жинхлэх асуудал ҮБХ-ны хурлаар орохоос нэг хоногийн өмнө тэрбээр “Нэг Монгол”-д сүй тавьжээ.
Л.Гантөмөр намдаа шахагдаж, ар талын дэмжлэгээ бүрэн алдсанд үнэндээ өөрөө 100% буруутай. Түүнийг сөрөг хүчний дарга байх үед Ардчилсан намын гол бодлого Л.Оюун-Эрдэнийн арын өрөөнд эсвэл 15 давхарт гардаг байсны үр дагавар. Тиймээс тэр хүртэх ёстойгоо хүртэж байна.
Намын дарга, Хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайд байхдаа өөрийн фракциасаа биш Женко.Баттулгын МоАХ-ныхонтой хэт сүжирч, хамгийн чухал, хамгийн мөнгөтэй салбарт тэднийг байршуулсан. Ардчилсан намаас Хамтарсан Засгийн газрын хяналтын болон бүтээмжийн менежерүүдээр П.Нүрзэд, И.Мөнхжаргал, Ц.Одонтунгалаг, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяа гэсэн Женко угшилтай улстөрчдийг томилсныхоо хариуд СБД-ийн намын хорооноосоо жийгдэж, сүүлчийн мөчид БЗД дээр А.Ганбаатарын мөчрөөс зуурч, ҮБХ-ндоо арай чүү орсон нь болсон явдал.
ҮБХ-ны хурлын өмнөх орой Ардчилсан намын УИХ-ын бүлгийн 11 гишүүн нэгдэж, шинэ фракц байгуулснаа нийгэм даяар зарласан билээ. Ардчиллын сэргэлт холбоо гэх Чингэлтэй, Багануур, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул гэсэн нийслэлийн 6 дүүрэг, Завхан, Говь-Алтай, Хэнтий, Өвөрхангай гэсэн 4 аймаг, нийт 10 нэгжийн удирдлага нэгдсэн, ҮБХ-ны 87 гишүүнтэй тус фракц өнөөдөртөө сөрөг хүчин дотроо хамгийн томдоо орно.
Тэгвэл шинэ ҮБХ-нд С.Баярцогтын “Гранд Монгол” 82, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн тэргүүлдэг “МонДе” 64 гишүүнтэй болжээ.
Легитим шинжгүй болсон намын дарга О.Цогтгэрэл эрх мэдлээ хадгалах зорилгоор арга заль бодож олсон нь ҮБХ-ны гишүүдийн тоог 550 болгох, үүнээс 50 хүнийг өөрийн үзэмжээр оруулах хүсэлтээ УДШ-д тавьчхаад хүлээж суугаа. Хэт мугуйд, муйхар тэнэглэл, эрх мэдлийг хөлгүй шуналаасаа болж, унаж яваа улстөрчдийг хормойдсон түүний огцрох асуудал оройн намрын бас нэг том дуулиан болж ч мэдэхээр байна.
Тэрбээр давхар дээлээ тайлж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаа 14 хоногийн дараа хүлээлгэж өгнө. Гол нь хэн түүний орыг залгамжлах нь одоохондоо асуултын тэмдэг. Ямар ч байсан Х.Тэмүүжинг О.Цогтгэрэл болон Х.Баттулга нар “балиашиглаж” буй нь нэгэнтээ илэрхий болсон. Харамсалтай нь, Ардчилсан намын даргын дэвшүүлсэн нэр бүлэг дээрээ ч дэмжлэг авч чадалгүй, дараалсан салаавч авчхаад байгаа билээ.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн гаргасан бүлгийн даргын асуудлыг 2 долоо хоногоор хойшлуулах саналыг сөрөг хүчний 22 гишүүн дэмжиж, 18 гишүүн эсэргүүцжээ. Тэрхүү 18 гишүүний нэрсийг харвал Ерөнхийлөгчийн УИХ-ын гишүүдтэй ёс зүйн хариуцлага тооцох, эгүүлэн татах хуулийн төслийг дэмжээгүй хэд юм. Мөн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын Харбины гэрээгээр нээлттэй сонсгол зохион байгуулах тогтоолын төслийг эсэргүүцэж кноп дарцгаасан хүмүүс.
Бүлгийн даргад нэр нь яригдаж буй Х.Тэмүүжин намдаа хэт ганцаарчилсан тоглолтой. Нүүрсний мафистуудтай ч нэлээд ойр, дотно харилцаатай. Зарим нэгтэй нь "багш, шавийн барилдлагатай" шахуу. Хувийн эрх ашиг нийлбэл чөтгөртэй ч ханьсахад бэлэн болохыг нэгэн цагт намнаж явсан Л.Мөнхбаясгалангийн түүнийг дэмжсэн үгнээс тодорхой уншигдаж байна.
Жилийн өмнө, авлига, албан тушаалын дуулианаас болж, Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд легитмээ алдахдаа сүүлчийн хөзрөө дэлгэж, УИХ-аас итгэл үзүүлэхийг хүссэн юм. Түүнд итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэх УИХ-ын чуулганы хуралдаанд Ардчилсан нам оролцох эсэхээ бүлгээрээ хуралдаж, нууц санал хураалтаар шийдвэрлэсэн байдаг. Тэрхүү санал хураалтад Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нар Л.Оюун-Эрдэнийг хамгаалах байр сууринаас хандсан гэх мессеж сүүлд тархсан нь "Таванбуудал"-ын “тамхины цэг”-ийн яриа биш нь мэдээж.
Ардчилсан намд өнөөдөр өрнөж буй асуудал Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс хэн явах вэ гэсэн том асуулт тойрсон тэмцэл юм. С.Баярцогтын хувьд Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд Ардчилсан намын гол уяачаар оролцоно.
Ерөнхийлөгчийн суудлыг бараг зүүдлэж яваа, үүнийгээ ч удаа дараа илэрхийлж буй Лу.Гантөмөр болон Н.Алтанхуяг нар ҮБХ-ны гол дэмжлэгээ авч чадахгүй нь нэгэнт ойлгомжтой болжээ. Тиймээс Ардчилсан нам ядаж мафийн БЭТ биш, хүргэн Дэнзэнтэй биш хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойж байж ялалтад хүрнэ. Энэ бол харин хамгийн гол сэдэв юм.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14