НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АН шинэчлэгдэх нь цаг үеийн шаардлага юм!
АНАЛИЗ

АН шинэчлэгдэх нь цаг үеийн шаардлага юм!

2026 оны 2-р сарын 2
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Улс төрийн намын тухай хуулийн дагуу УДШ-д бүртгүүлсэн шинэ үндсэн дүрэмдээ Ардчилсан нам баруун төвийн, шинэчилсэн дүрэмдээ МАН социал демократ нам болохоо ахин зарласан. Гэсэн хэдий ч Монголын намуудад үзэл баримтлал, үнэт зүйлийн ялгаа байхгүй болоод удаж байна.

Аливаа төрийн бодлого улс төрийн намуудаар дамжин хэрэгждэг. Аль ч улсын хувьд улс төрийн намууд нь төрийн бодлого боловсруулж тодорхойлдог гол институци юм. Намын үзэл баримтлал нь хэсэг бүлэг хүмүүсийн эвлэлдэн нэгдэх үнэт зүйл болдог. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үр дүнд монголчууд өөрсдийнхөө хүсэл сонирхлоор нэгдэн нам байгуулсан нь Ардчилсан нам билээ. Өнгөрсөн 36 жилд Ардчилсан нам алдсан нь ч бий, оносон нь ч байгаа. Үгүйсгэхгүй.

Гэхдээ Монголд улс төрийн 37 нам бүртгэлтэй ч баруун төвийн хатуу үзэл баримтлалтай нам байхгүй.

Баруун төвийн үзэл баримтлал нь том төрийн эсэргүүцдэг, хавтгайрсан халамжийг хязгаарладаг. Хүний эрхийг дээдэлдэг, хувийн өмчийг хамгаалдаг, эдийн засгийн эрх чөлөөг олгодог.

Атал ардчиллаар овоглодог Ардчилсан намд бусдын өмчийг хураах, дээрэмдэх дуртай хүмүүс олон. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг үзэн яддаг популистууд, манипулятив суртал ухуулгын загалмайлсан эцгүүд ч цөөнгүй. Тэд харамсалтай нь, Ардчилсан намыг зөвхөн албан тушаалд хүрэх зэвсэг болгон ашигласаар ирсэн. Тэр бүү хэл намынхаа ялалтыг өрсөлдөгч намдаа зарчихдаг албан тушаалтнууд Ардчилсан намд байсан, байсаар ч байна. Тэдний гай хөөг Ардчилсан нам 12 жил үүрлээ. Ардчиллын эсрэг үзэлтнүүдийнхээ хөлд чирэгдэж, үрэгдэхгүй гэвэл Ардчилсан нам шинэчлэлт ч хийх хэрэгтэй, цэвэрлэгээ ч явуулах шаардлагатай.

Үндсэндээ, Ардчилсан намын амны уншлага болсон дотоод ардчилал гэгч нь Ардчилсан намын гол алдаа, 12 жилийн ялагдлынх нь үндсэн шалтгаан юм. Үүнийхээ горыг ч өнгөрсөн хугацаанд хангалттай хүртлээ.

Дотоод ардчилал гэдэг нь гишүүд хэнээс ч айлгүй үзэл бодлоо нээлттэй хэлж, үйл ажиллагаандаа эрх тэгш оролцоотой байхыг хэлэхээс хулгайч, худалч “эх орончид”-ын толгой хоргодох оромж болох учиргүй.

Хоёрдугаар сарын 1-нээс Ардчилсан нам орон даяар шинэчлэлтээ эхлүүлж, “нээлттэй, цэгцтэй” нам болохоо зарлав. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “36 жилийн өмнөх цагаан морин жилээс эхлэлтэй ардчиллын үйл хэргээ гал морин жилд дахин эхлүүлэхээр шинэчлэлийн хөтөлбөрөө Ардчилсан нам зарлаж байна. Ардчилсан намын түүхийг ахин эхлүүлэх энэхүү стратегийн шилжилт “нээлттэй цэгцтэй” үндсэн концептод зангидагдана. Шинэчлэлийн үр дүнд Ардчилсан нам илүү нээлттэй, илүү цэгцтэй институт болон төлөвших болно.

Өнөөдрөөс эхлэн 40 хоногт Ардчилсан Намын гишүүд an.mn сайт болон аппликешэйнээр шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж, ардчиллын гэрэгэгээ эзэмшицгээх юм. Мөн шинэ гишүүдээ ч нэгэн адил бүртгэж, гэрэгэгээ олгоно. Ингэснээр Ардчилсан намын шат шатны 20 мянган сонгуультныг ч дахин шинээр сонгох сонгууль болно. Тавдугаар сар гэхэд нам цэгцэрч, 2027-2028 оны нэр дэвшигчдийн нэрсээ шударга шалгуураар тодруулах ажил эхлэнэ.

Билэгт сайн өдөр эхлүүлсэн бидний шинэчлэлийн үйл хэрэг, зам мөр саадгүй сайн байна гэдэгт итгэж байна. Намын даргын хувьд хэнтэй ч, аль ч фракц, бүлэгтэй хуйвалдахгүйгээр, албан тушаалаар ч, алт мөнгөөр ч намаа худалдахгүйгээр гоё үгээр биш системээр нь шинэчлэхийн төлөө хичээх болно” гэсэн нь намын гишүүддээ хандсан гол байр суурь, нийгэмд өгч буй шинэ амлалт нь биз.

Хамгийн гол нь О.Цогтгэрэлийн манлайлах ур чадвараас Ардчилсан намын шинэчлэл шууд хамааралтай. Өнгөрсөн 36 жилд Ардчилсан намд дарга олон байсан, харин лидер цөөхөн байлаа. Лидер гэдэг нь зөвхөн намын гишүүддээ алга ташуулахын нэр биш. Нийгэмд, тэр тусмаа улс төрд хамгийн сайн оролцоотой, нийгмийн идэвхтэй хэсэгт хүлээн зөвшөөрөгдсөн цагт лидер болж чадна.

Ардчилсан нам цэгцтэй концепцитой, хатуу үзэл баримтлалтай институци болох нь нийгмийн нэг хүлээлт бас шаардлага болсон. Ардчилсан намын үнэт зүйл бол Ардчилсан намын туг юм. Улс төрийн намууд үнэт зүйлийнхээ хүрээнд мөрийн хөтөлбөр боловсруулж, засгийн эрхийн төлөө өрсөлддөг. Үзэл баримтлалаараа дамжуулан улс төр-эдийн засаг-нийгмийн бодлого боловсруулдаг, хэрэгжүүлдэг. Тиймээс тугаа олж, тугаа тойрч, нэгдэж чадахгүй бол тугал хариулах болно.

Иймийн тул туг руугаа нулимдаг дотоодын “дайсан”-уудаасаа намаа цэвэрлэхээс Ардчилсан намын реформ эхлэх учиртай. Ардчилсан нам тугаа мөнгөөр худалдвал “мөхөл” рүүгээ явна. Тиймээс ахин сануулахад Ардчилсан нам шинэчлэгдэх нь цаг үеийн шаардлага юм. Цаг үеийнхээ шаардлагыг сонсож чадаагүй удирдагч ялагддаг талтай.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20