НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Анхаарах асуудал: Бүртгэлгүй ₮ бүр төрийн авлига, хулгай өөгшүүлдэг!
АНАЛИЗ

Анхаарах асуудал: Бүртгэлгүй ₮ бүр төрийн авлига, хулгай өөгшүүлдэг!

2026 оны 5-р сарын 24
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Бямба гаригт болсон Улаанбаатар марафоны үеэр “Татвар бол дээрэм” гэх бичигтэй богино ханцуйтай цамц өмссөн залуус олны анхааралд өртсөн. Тэд Монголын татварын орчин дахь шударга бус дарамтын эсрэг ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

УИХ дээр Татварын хуулийн шинэчлэл хэлэлцэж эхлэхтэй зэрэгцээд НӨАТ тойрсон маргаан хаа сайгүй өрнөж байна. НӨАТ бол улсын төсвийн цоорхойг нөхдөг "бэлэн мөнгөний уут" биш. Угтаа эдийн засагт эргэлдэж буй зоос нэг бүрийг тоолох “бүртгэлийн систем” юм. Товчхондоо, далд байгаа мөнгийг гэрэлд гаргах зорилготой хууль.

Гэтэл өнөөдөр Монголд энэ хууль яг эсрэгээрээ хэрэгжиж, иргэд, компаниудын халаасыг тэмтчдэг төсвийн нөхөөс болж хувирсан.

БАРИМТГҮЙ ЭРГЭЛДЭХ 30%

Монголд НӨАТ төлдөггүй салбар олон. Ялангуяа хөдөө аж ахуй, газар тариалан, газрын худалдаа, авто машины наймаа гэх олон зуун тэрбум эргэлддэг салбаруудын далд эдийн засаг хэдэн их наядаар тоологдох болсон. Тэнд эргэлдэж буй зоос нэг бүрийг тоолох боломжгүй болсон. Гэсэн атлаа бусдын төлсөн НӨАТ-аас цугларсан нийтийн мөнгөнөөс тэд хамгийн их хүртдэг. Хамгийн том мөнгөн дүнтэй худалдан авалт тэнд явагддаг.

Өнөөдөр зах зээл дээр эргэлдэж байгаа бараа бүтээгдэхүүний 30% нь ямар ч баримтгүйгээр сүүдрийн эдийн засгийг бүрдүүлж байна.

Харамсалтай нь, ном журмаар нь татвараа төлөөд, баримтаа шивээд явж байгаа компаниуд хамгийн том дарамтыг авдаг, шударга бус өрсөлдөөнд ч, ялагдаж, зах зээлээс шахагдаж эхэлдэг.

"НАРАНТУУЛ" ба "ДА ХҮРЭЭ", "ХҮЧИТ ШОНХОР"-ЫН СҮЛЖЭЭ

Монгол хэрэглэгч орон. Бүх л бараа бүтээгдэхүүнээ гаднаас худалдаж авдаг. Гутал хувцас, барилгын материал, эм тариа, идэж уух гээд махнаас бусдыг гаднаас нийлүүлдэг. Тэр дундаа өргөн хэрэглээний бүтээгдэхүүний 90 орчим хувь нь урд хөршөөс (БНХАУ) орж ирдэг. Гэтэл энэ их бараа хил, гаалиар орж ирэхдээ л анхнаасаа НӨАТ-ын баримтгүй, баримттай нь бас булхай, луйвраар орж ирдэг. Энэ нь цаанаа төрийн албан хаагчдын авлига, хулгайн хөшүүрэг болж хувирдаг.

Жишээ нь, өндөр үнэтэй, чанартай барааг гаалийн татвараас зугтахын тулд “жин ихтэй, үнэ багатай барилгын материал” гэж хуурамчаар мэдүүлж оруулдаг. Анхнаасаа хил дээр буруу бүртгэгдсэн, ямар ч бичиг баримтгүй орж ирсэн тэр их бараа "Нарантуул", "Да хүрээ" гэх мэт төвлөрсөн том захууд дээр бууна. Тэндээсээ цаашлаад 21 аймаг, 330 сум руу ямар ч хяналтгүйгээр, баримтгүй сүлжээ болоод тарчихдаг. Тэгэхээр улс даяар баримтгүй худалдааны аварга том масс үүсчихэж байгаа учраас төр эдийн засгаа бодитоор бүртгэж, хянах ямар ч боломжгүй болчихож байгаа юм.

Үнэндээ "Нарантуул", "Да хүрээ", "Хүчит шонхор" зах дээр ч төрийн бүртгэлээс "зугатсан" олон зуун саяын хөрөнгө бий.

БИЗНЕСҮҮДИЙГ БООМИЛЖ БУЙ 10%-ИЙН ДАРАМТ

2016 оноос өмнө НӨАТ-ын асуудал эдийн засгийн хурц сэдэв болж байгаагүй билээ. Харин 2016 оны парламентын сонгуулиар МАН ялж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар олон төрлийн татварыг нэмсэн, төрд тушаах төлбөр, хураамжийг хэмжээг хэд дахин өсгөсөн.

Тодруулбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед импортын татвар, НДШ, архи, тамхины онцгой албан татвар, авто машины албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны зэргээр долоон төрлийн татварыг нэмэх шийдвэр гаргасан байдаг.

Тэгвэл энэ бүх татварын нэмэгдэл, төлбөр хураамжийн дарамт иргэд, аж ахуйн нэгжүүдийн халаасыг хоосолж, эргэлтийн хөрөнгийг нь шавхаж дуусч байна. Товчхондоо, НӨАТ-ын 10% нь бүртгэлийн хураамж биш, аж ахуйн нэгжүүдийн халаасыг сэгсрэгч болж хувирсан. Иймээс л компаниуд амьд үлдэхийн тулд татвараас зугтах далд эдийн засгийг сонгохоос өөр аргагүйд хүрч байна.

Татварын реформын хүрээнд НӨАТ-ыг төсвийн цоорхой нөхдөг "хэрэгсэл" хэвээр үлдээвэл Монголын далд эдийн засаг улам томорно. Хуулийн дагуу татвараа төлөөд явж байгаа хэдхэн компаниуд нь татварын дарамтаа даахгүй дампуурч дуусна. Тэр хэрээр төрий авлига, хулгай томорно.

НӨАТ-ыг анхны зорилгоор нь, өөрөөр хэлбэл, “бүртгэлийн систем” болгож ажиллуулъя гэвэл татварын хувийг бууруулах, эсвэл урамшууллын уян хатан тогтолцоог хийх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдэд баримт шивэх нь дарамт биш, харин ч дэмжлэг болдог тийм эрүүл орчныг л бүрдүүлэх шаардлагатай байна. Төр хувиараа бизнес эрхлэгч хэн бүхнээс эхлээд эцсийн хэрэглэгч хүртэлх энэ гинжин хэлхээг эрүүлжүүлэх бодлогын реформ хийх цаг хэдийнэ болжээ.

Х.ХАНДМАА

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20