НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Вэнс: Нетаньяхуг дэмжихгүй
АНАЛИЗ

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Вэнс: Нетаньяхуг дэмжихгүй

3 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Жэй Ди Вэнсийн энэхүү мэдэгдэл нь 10 дугаар сарын 27-ны сонгуулийн өмнө Дональд Трамп Израилийн Ерөнхий сайдыг дэмжихээ зарласны дараа гарч байна.

Al Jazeera (2026-10-20)

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс энэ сард болох Израилийн сонгуулийн өмнө тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг дэмжихээс татгалзлаа. Тэрбээр энэ асуудалд хөндлөнгийн байр сууринаас хандахгүй гэсэн зарчим баримталж, харин АНУ-ын хугацааны дундах сонгуульд анхаарлаа хандуулахыг илүүд үзэж байгаагаа мэдэгдэв.

Даваа гаригт сэтгүүлч Марк Халперинд өгсөн ярилцлагынхаа үеэр Вэнсийн хэлсэн энэхүү үг нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нетаньяхуг дэмжиж байгаагаа ил тод зарласнаас яг нэг өдрийн дараах үйл явдал юм.

Вэнс "Би түүнийг эсэргүүцэж байгаа хэрэг биш, бас дэмжиж байгаа хэрэг ч биш. Би Израилийн сонгуулийн асуудалд оролцохгүй" гээд, "Би зөвхөн Америкийн нэр дэвшигчдийг дэмждэг бөгөөд одоо миний анхаарал хугацааны дундах сонгууль дээр байна" хэмээн нэмж хэлэв.

Вэнс хамгийн сүүлд өнгөрөгч 4 дүгээр сард гадаадын удирдагчийг дэмжиж байсан бөгөөд тэрбээр Унгарын барууны үзэлтэй Ерөнхий сайд асан Виктор Орбаныг дэмжсэн боловч Орбан нь Петер Мадьярт үнэмлэхүй саналаар ялагдсан билээ.

Трамп ерөнхийлөгчөөр ажилласан хоёр бүрэн эрхийнхээ хугацаанд Нетаньяху болон түүний барууны үзэлтэй засгийн газартай маш ойр дотно харилцаа тогтоож ирсэн.

Эхний бүрэн эрхийнхээ хугацаанд Трамп АНУ-ын Элчин сайдын яамыг Баруун Иерусалим руу нүүлгэж, Израилийн Голаны өндөрлөгийг өөртөө нэгтгэснийг хүлээн зөвшөөрч, 2015 оны Ираны цөмийн хэлэлцээрээс гарч, Израиль-Палестины асуудлыг үл тоомсорлосон Арабын орнуудтай харилцааг хэвийн болгох цуврал хэлэлцээрүүдийг тэргүүлж байсан юм.

Улмаар 2025 оны 1 дүгээр сард төрийн эрхэнд эргэн гарснаасаа хойш Трампын засаг Газын зурвас дахь геноцидын шинжтэй дайныг үл харгалзан Израильд зэвсэг худалдан борлуулсаар байгаа бөгөөд Ирантай мөргөлдөөнд орж, Олон улсын эрүүгийн шүүхийн эсрэг шахалтаа улам эрчимжүүлээд байна.

Харин 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн магадлалтай хүнд тооцогдож буй Вэнс нь Вашингтоны Израилийн талд үзүүлж буй болзолгүй дэмжлэг нь Бүгд найрамдах намын дотоодод үүсээд буй дургүйцлийн гол шалтгаан болоод байна. АНУ-Израилийн Ираны эсрэг хийж буй дайны улмаас Америкийн хэрэглэгчдэд ирж буй эдийн засгийн өртөг, дарамт нэмэгдсэн нь энэхүү дургүйцлийг улам гүнзгийрүүлжээ.

Дэд ерөнхийлөгч АНУ Израилийн талд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэх ёстой гэж мэдэгдсэн ч Бүгд найрамдах нам дахь Еврей гаралтай гишүүдийн зүгээс түүнийг холбоотны гэрээндээ үнэнч эсэхэд эргэлзэж, сэжиглэнгүй хандсаар байна.

Өнгөрөгч 6 сард Ирантай гал зогсоох төлөвлөгөөг Израилийн тал эсэргүүцэх үеэр Вэнс тэдэнд хандан: "Та бүхэн үндэсний аюулгүй байдлынхаа бүхий л асуудлыг зөвхөн хүн устгах замаар шийдвэрлэж чадахгүй" хэмээн хатуу сануулж байсан юм.

Мөн тэрбээр Трампыг Израилийн хувьд үлдсэн "цорын ганц хүчирхэг холбоотон" гэж нэрлээд, Нетаньяхугийн танхимд хандан ерөнхийлөгчөөс зайгаа барихгүй байхыг анхааруулав.

Трампын энэхүү дэмжлэг сонгуулийн өмнө Нетаньяхугийн "Ликуд" намын чансааг өсгөх эсэх нь тодорхойгүй байна. Олон нийтийн зарим санал асуулгаас үзвэл, АНУ-ын Ерөнхийлөгч Ливан дахь Израилийн цэргийн ажиллагааг хязгаарлахыг оролдож буй байдал болон Ирантай хийх дайныг улам даамжруулахыг эсэргүүцэж байгаа зэрэгт Израилийн тал сэжиглэнгүй, болгоомжтой хандаж байгааг илтгэжээ.

10 дугаар сарын 27-ны сонгуулийн өмнөх санал асуулгуудаар "Яшар" нам Ликуд намаас илүү дэмжлэгтэй тэргүүлж байна. Тус намын удирдагч, Израилийн Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан Гади Эйзенкот шинэ засгийн газар байгуулахын тулд сөрөг хүчнийг бүрдүүлэхээр хичээх болно гэдгээ мэдэгджээ.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”