НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АНУ: Монголд англи хэлний сургалтыг дэмжинэ
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

АНУ: Монголд англи хэлний сургалтыг дэмжинэ

2026 оны 3-р сарын 18
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн хоёр талт зөвлөлдөх уулзалтыг тохиолдуулан дараах мэдэгдлийг гаргав.

Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын төлөөлөгчид 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 17 дахь удаагийн хоёр талт зөвлөлдөх уулзалтыг хийлээ.

Уулзалтыг АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн дарга Майкл Жорж ДеСомбре болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг нар хамтран даргалав. Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-ын Төрийн департамент болон Дайны яамны (Department of War) төлөөлөгчид, мөн Монгол Улсын Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Батлан хамгаалах яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны албаны хүмүүс оролцов.

Монгол Улс болон АНУ нь дэлхий дахины энх тайван, эрх чөлөө, ардчилал болон эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн төлөөх нийтлэг ашиг сонирхолтой гэдгийг талууд хүлээн зөвшөөрч, АНУ-Монгол Улсын “Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-ийг тууштай дэмжиж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ дахин нотлов. Талууд Мянганы сорилтын корпорацын 462 сая ам.долларын санхүүжилт бүхий “Монгол Улсын Усны Компакт гэрээ” амжилттай хэрэгжиж дуусахад ойрхон байгааг баяртай тэмдэглэлээ.

Монгол Улс болон АНУ-ын албаны хүмүүс бие биенийхээ бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг болон олон улсын хэмжээнд энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх хоёр талт болон бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих талаар хэлэлцэв. АНУ-ын тал Монгол Улсыг дэлхий даяарх энхийг сахиулах ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх замаар олон улсын тогтвортой байдал, аюулгүй байдалд оруулах хувь нэмрээ нэмэгдүүлж буйг сайшаав. Талууд “Хариуцлагатай аялах” аян болон бусад хамтын ажиллагааны хүрээнд хариуцлагатай, хууль ёсны аялал жуулчлалыг дэмжих нийтлэг эрмэлзлээ онцлов. Мөн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө болон бусад хүний эрхийг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх талаар санал солилцлоо.

Хоёр тал өндөр түвшний айлчлалуудыг тогтмолжуулах, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг дахин нотлов. Мөн хоёр орны эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангах хэрэгсэл болгон эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлэхээр тохиролцлоо. Талууд цахим орчин, тэр дундаа хиймэл оюун ухаан болон бусад дэвшилтэт технологийн салбарт хамтран ажиллаж, холболт болон хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд критик ашигт малтмал (чухал ашигт малтмал) болон цэвэр нүүрсний технологийг хамтын ажиллагааны боломжит салбарууд хэмээн онцолж, эрчим хүчний өөр эх үүсвэрүүдийг ашиглах чиглэлд хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд таамаглах боломжтой, ил тод бизнесийн орчин нэн чухал гэдгийг талууд тэмдэглэлээ.

Мөн талууд боловсрол, соёлын солилцоо болон Монгол Улсад англи хэлний сургалтыг дэмжих замаар иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров.

АНУ болон Монгол Улс өндөр түвшний хоёр талт айлчлалын давтамжийг хэвээр хадгалах, жил бүрийн хоёр талт зөвлөлдөх дараагийн уулзалтыг 2027 онд Вашингтон хотноо зохион байгуулахаар шийдвэрлэв.

 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадсан фестиваль бол “Kharkhorum”. 300 метр үргэлжлэх нүсэр дэлгэц, дэлхийн шилдэг DJ-үүд, алдарт дуучин Ронан Кийтинг, хөгжмийн дуугаралт, салют шоугаар үзэгч сонсогчдын сэтгэл зүрхийг татаж, гайхшируулж чадсан “Kharkhorum” фестиваль  электрон хөгжим, визуал артаар бусдаас ялгардаг.

Oct 23, 2026

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо