НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ашигт малтмалын тухай хуулиар зэсийн салбарыг эдийн засгийн хоёр дахь тулгуур болгоно
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Ашигт малтмалын тухай хуулиар зэсийн салбарыг эдийн засгийн хоёр дахь тулгуур болгоно

2026 оны 4-р сарын 29
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Засгийн газрын Лхагва гаригийн ээлжит хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж УИХ-д өргөн барихаар боллоо. Хэрэвзээ хуулийн төсөл  УИХ-аар батлагдвал Цагаансуваргын ордыг шууд уурхайгаар ашиглаж эхлэхээс гадна Хармагтайн орд зэрэг 10 гаруй төсөл бэлэн болсон хүлээгдэж байгааг салбарын сайд Г.Дамдинням мэдээллээ.  Тэрбээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд оруулж буй голлох өөрчлөлтүүдийг танилцуулах үеэр ийнхүү зэс Монголын эдийн засгийн хоёр дахь тулгуур болохыг Засгийн газрын индэрээс онцоллоо.

Сайд Г.Дамдинням хэлсэн үгэндээ “Зэсийн салбараа хөдөлгөснөөр бид хүлээгдэж буй 10 гаруй төслийг урагшлуулна. Энэ тохиолдолд үндсэндээ манай улсын экспортын хүчин чадал дахин 50 хувиар нэмэгдэнэ. Үүнийг дагаад төсвийн орлогоос иргэдэд хүрэх баялгийн сангийн үр өгөөж нэмэгдэх тооцооллыг хийж байна.  Зэсийн салбар манай улсын эдийн засгийн  суурь хоёр дахь салбар болж хувирна. Ашигт малтмалын салбарт нэгдсэн бодлогоос гадна тухайн түүхий эдэд зориулсан олон улсад өрсөлдөх чадвартай бодлого хэрэгжүүлэх нь манай Засгийн газрын бодлого” гэсэн юм.  Түүний мэдээлснээр, Ашигт малтмалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орж буй гол өөрчлөлтийн нэг нь зэсийн АМНАТ-ийг дэлхийн жишигт хүргэж буулгаснаар Цагаансуварга, Хармагтай зэрэг бэлэн болсон 10 гаруй томоохон төслийг урагшлуулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чухал ач холбогдолтой аж. Мөн хуулийн төсөлд орж буй гол өөрчлөлтийн нэг нь АМНАТ бөгөөд нийт орлогын 10 хувийг одоогийн хуулиар орон нутгийн хөгжлийн санд хуваарилж байна. Тэгвэл Ашигт хуулийн төсөлд энэ дүнг 15 хувь болгон нэмэлт өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ зөвхөн тухайн аймагт олгодог байсныг хүн ам, газарзүйн алслагдсан байдал, лиценз, хариуцлагатай уул уурхайтай хамтран ажиллаж буй зэрэг нөхцлийг үнэлж тухайн суманд хүртэл олгодог болох зохицуулалтыг тусгажээ. Түүнчлэн дэлхийн тренд болсон чухал ашигт малтмалаа  манай улс тодорхойлох, зарлах өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төсөлд тусгаж буй чухал өөрчлөлтийн нэг нь хайгуулын тусгай зөвшөөрлийг хөнгөвчлөх, эрэл судалгааны ажлыг эрчимжүүлэх суурийг тавих юм байна.

 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадсан фестиваль бол “Kharkhorum”. 300 метр үргэлжлэх нүсэр дэлгэц, дэлхийн шилдэг DJ-үүд, алдарт дуучин Ронан Кийтинг, хөгжмийн дуугаралт, салют шоугаар үзэгч сонсогчдын сэтгэл зүрхийг татаж, гайхшируулж чадсан “Kharkhorum” фестиваль  электрон хөгжим, визуал артаар бусдаас ялгардаг.

Oct 23, 2026

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа