НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Асуулт: Ардчилсан нам ардчиллаа хамгаалах уу, авлигачдад үйлчлэх үү?!
АНАЛИЗ

Асуулт: Ардчилсан нам ардчиллаа хамгаалах уу, авлигачдад үйлчлэх үү?!

2026 оны 3-р сарын 16
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Хаврын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцээд Төрийн ордны улс төр улам ширүүсэв. Парламентын гол сөрөг хүчин болох Ардчилсан намын зүгээс чуулганы хуралдааныг бойкотлохоо зарласан нь МАН-ын зодооны “хөгжөөн дэмжигч” болж харагдлаа.

Намын дарга О.Цогтгэрэл “Олон намаас бүрдсэн парламентын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй гэж үзэж байна. УИХ-ын дарга Н.Учрал нь МАН-ын даргын албыг хавсран гүйцэтгэж байгаа учраас түүнийг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл Ардчилсан намын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй. Гэхдээ энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах зорилготой үйлдэл биш. Парламент өөрөө олон намын төлөөллөөс бүрддэг, мөн УИХ хоёр дэд даргатай. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх боломж, үндэслэл хангалттай бий” гэсэн. Үүнээс харвал УИХ-ын дарга Н.Учралыг чиглэсэн Ардчилсан намын акц чухамдаа нэг сумаар хоёр туулай буудах гэсэн зорилготой байж мэднэ. Сонирхолтой нь, Ардчилсан намын энэхүү акцыг захиалагчид нь Ардын намын дотоодын урвагч нар байх магадлалтай юм.

Нэгдүгээрт, Н.Учралыг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх сөрөг хүчний шаардлага чухамдаа Засгийн газрыг чиглэжээ. Гэхдээ АН-ын бүлгээс илүүтэйгээр МАН дахь Женко бүлэглэл Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахыг маш их хүсч буй нь үнэн. Нэн ялангуяа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тэдний "хорхойтой" араа болж хувирсан.

Тиймээс Ардчилсан намын энэхүү акцыг МАН-ын “хөөгдөгсөд” алгаа үрчин хүлээж буй нь гарцаагүй. Учир нь, эрх баригч МАН-МАН-даа томоохон дайснууд болцгоосон. Тиймээс АН-ын дарга О.Цогтгэрэлийн улс төрийн акцын ард чухамдаа женко бүлэглэлийн байхыг үгүйсгэх аргагүй.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хаврын чуулган нээлтээ хийхээс долоо хоногийн өмнө УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьсан. Үүнтэй зэрэгцээд улс төрийн хүрээнд гишүүдийн халдашгүй эрхэнд халдах нь парламентын дархлаанд сөргөөр нөлөөлнө гэсэн “айлгах” ажиллагаа идэвхжиж байна. Энхүү "ажиллагааны" ард женко бүлэглэл байгаа нь тодорхой болсон.

Ерөнхийдөө Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ зургаан цагийн турш телевизийн эфирийг (ийм түүх урьд нь байхгүй) эзэгнэж, “буу халсан”-ы гол санаа нь Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжихгүй, тэгвэл “талбай дээр гарна” гэх үг байв. Үүнийг хэлэхийн тулд тэрбээр “дэвэн дэлхий”-н хов базаж, эгээтэй л матрын нулимс унагаасангүй.

УИХ-ын гишүүдийг эгүүлэн татвал парламентын дархлаа алдагдана гэдэг чухамдаа “нарийн царигтай төмөр замаар хятад цэрэг, танк” орж ирнэ гэсэн “элстэй гялгар уут цоолдог” экс Ерөнхийлөгчийн херопагандатай адил тархи угаалт.

Өнгөрсөн есөн удаагийн парламентын түүхэнд УИХ-ын гишүүдийг эгүүлэн татсан тохиолдол байхгүй. УЕП-ын хүсэлтээр гишүүнээс нь түдгэлзүүлсэн тохиолдол бий. Ингэлээ гээд Монголын парламентад дархлаа тогтох биш эсрэгээрээ хулгайч, худалч, галзуу, согтуу бүхний хуулиас нуугддаг газар болж хувирсан. Чуулганы нээлтэд оролцсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “УИХ-ын гишүүний халдашгүй эрхийг гэмт хэрэг, хууль цаазаас бултах, гэмт хэргээ хаацайлах бамбай болгож хэрхэвч болохгүй” гэдэг үнэн үг.

Монголын парламентад хуулийн хаалга татсан 10 орчим гишүүн сууж байна. Зарим нэгний гэм буруутай болохыг шүүхээр тогтоочихсон. Гэсэн хэдий ч хууль батлаад явж байна. Шүүхийн ялтан, хуулийн яллагдагч нар жирийн иргэний өдөр болгон дагаж мөрддөг хуулийг батлах нь жишээ нь “ариун явдал” мөн үү?

Яллагдагчийн “статустай” хүмүүс ямба эдлээд явдаг даабль стандарт зөвхөн Монголын парламентад үйлчилдэг. Гадны парламентад ийм ёс суртахуун үгүй.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “2016 оноос хойш ойролцоогоор 10 орчим жилийн хугацаанд нэг улс төрийн хүчин дангаар ноёрхсон байдалтай засаглаж ирсэн. Энэ хугацаанд юу болж өнгөрснийг олон нийт харж байгаа байх. Нэг өгүүлбэрээр дүгнэж хэлбэл, энэ бол авлигыг системийн хэмжээнд хүргэсэн 10 жил байлаа” гэсэн нь үнэний ортой. Өнгөрсөн 10 жилийн авлига Монголын бүхий л салбарт хямрал дагуулж байна. Үүнээсээ салах гэж МАН эгнээнээсээ “танилын халуун нүүрнүүд”-ээ ч хөөхөө зарласан. Гайхалтай нь, хуулийн ард нуугдсан хулгай, авлигач нартай тэмцэх ёстой Ардчилсан нам Ардын намын авлигачдын “гар хөл” болоод явж байна.

Ардчиллын гол дархлаа парламент. Парламентын дархлаа нь ёс зүй. Ёс зүйгүй парламентаас шударга ёс хүлээх хэрэггүй. Ардчиллаар овоглож ирсэн намын даргын хувьд О.Цогтгэрэл ордны яллагдагч нарт үйлчлэх нь ардчилал лав биш. Ардчилал бол эрх зүйт төрийг, иргэн, эрх мэдэлтэн хоёрт хууль ижил тэгш үйлчлэхийн нэр.

У.Хүрэлсүх чуулганы танхимд өөрийн байр сууриа товч, тодорхой илэрхийлсэн. Түүний эшлэлээс энд тоймлон хүргэвэл:

-Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой.

-Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлмэгдүүлэх тухай би огт яриагүй.

-Ард иргэд ардчилсан сонгуулиар өөрсдийн элч төлөөлөгчөө сонгохдоо хуулиас дээгүүр аашлах дархан эрхийг өгөөгүй

-Төрийн түшээ хүний хамгийн том дархлаа бол ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсох нэр төр байх учиртай.

-Монголд хүн засагладаггүй, хууль засагладаг байх ёстой.

-Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол монгол төр.

-Хууль, шүүхийн байгууллага гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж, гэмт этгээдэд ял завшуулж болохгүй.

-УИХ-ын гишүүний халдашгүй эрхийг гэмт хэрэг, хууль цаазаас бултах, гэмт хэргээ хаацайлах бамбай болгож хэрхэвч болохгүй.

Өнөөдрийн хувьд ардчиллын хамгаалагч гэддэг Ардчилсан нам ардчиллаа хамгаалах уу, авлигачдад үйлчлэх үү гэдэг нь асуултын тэмдэг. Тэр тусмаа О.Цогтгэрэл авлигчдын мануухай байх уу, ардчиллын манлайлагч явах уу?!

Ардчилсан нам ч гэр доторх авлигачдаа цэвэрлэх цаг болсоон!

Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20