НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Асуулт: О.Цогтгэрэл манлайлагч болох уу, мануухай явах уу?!
АНАЛИЗ

Асуулт: О.Цогтгэрэл манлайлагч болох уу, мануухай явах уу?!

2026 оны 1-р сарын 5
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Могой жилийн МАН-ын “хүйтэн дайн”-ы үргэлжлэл морь жилд ч үргэлжлэх төлөвтэй. Эрх мэдэлд тэгтлээ шунаж, сандал суудлаасаа салж чадахгүй зүүгдэж асан Л.Оюун-Эрдэнэ ийм амархан буугаад өгчихгүй. Гэхдээ түүнд нэг том дайсан бий болсон нь Д.Амарбаясгалан. Д.Амарбаясгаланг шороотой нь хутгасан бөх бол Б.Энхбаяр ч биш, Г.Занданшатар ч биш, Н.Учрал ч биш. Түүний хамгийн сайн найз Л.Оюун-Эрдэнэ байв. Өнгөрөгч оны 11 дүгээр сард болсон МАН-ын Их хуралд оролцохдоо тэд хамтдаа зэрэгцээд суусан ч биеийнх нь хэлэмжээс нь хоёр тийш зам салсан нь илэрхий харагдсан юм.

Л.Оюун-Эрдэнэ улс төрд эргэн ирэх гол түшиц нь АН дахь Х.Баттулгын фракц. Хамтарсан засаг нурж, Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нар тамгаа алдсанаар Х.Баттулгын хүч нөлөө улс төрд буурсан. Гэвчиг түүний гар хөлүүд АН-д цөөнгүй бий. Тэгээд ч Х.Баттулга улс төрөөс явахгүйгээ товч агаад тодорхой илэрхийлсэн бий. Түүнд улс төрөөс явахгүй байх тодорхой хэдэн шалтгаантай. Уул шугаманлдаа УИХ-ын сул кнопны төлөө Женко.Батттулга улс төрөөс явахгүй гэсэн юм биш, түүнд илүү том шунал, илүү том эрх ашиг бий болоод тэр юм.

Хагас жилийн турш цусаа гартал зодолдсон эрх баригчид Их хурлынхаа өмнө тосоо гартал тэврэлдсэн нь түр зуурын "гал намжаах" тактик байв. Иймээс Л.Оюун-Эрдэнийн фракц эрх мэдэлд эргэн очих бүх л арга чарга, нүх сүв хайж хайж байгаа. Товчхондоо, МАН толгойгоо шинэчилсэн ч хөлөө шинэчилж чадаагүй байна.

МАН-ын удирдлага дахь эрх мэдлээ нэгэнт алдсан манж мафийнхны сүүлчийн нүүдэл нь сөрөг хүчнийг хяналтдаа авах юм. Үүний тулд эртнээс тэд хөдөлгөөнд орсон, хөрөнгө хүчээ ч багагүй хаяж байгаа. АН-ынхан анхан, дунд шатны байгууллагуудыг халаасандаа оруулчихвал ҮЗХ-г өөрийн болгоно гэсэн үг. ҮБХ-г нь атгасан байхад "шалдан ноён хаа хүрэх вэ дээ".

Л.Оюун-Эрдэнэ ганц Х.Баттулгад найдаж болохгүйг сайн мэднэ.Тэр үүднээс АН-д тавьсан түүний БЭТ-үүд одоо ч үүргээ сайн гүйцэтгэж байгаа. Ц.Туваан, Э.Одбаяр хоёрын хувьд АН-ын гишүүн гэхээсээ Л.Оюун-Эрдэнийн БЭТ гэвэл бодит үнэнд илүү ойртоно.

Одоохондоо АН эв нэгдэлтэй харагдавч, алсуураа чимээгүйхэн өрсөлдөөнд орцгоосон. АН-ын толгой фракц болох "Нэг Монгол" нэг цул байхаа больсон бол наяад оныхны байгуулсан "Морьтон" ч тус тусынхаа зам мөрийг хөөцгөөж эхэлсэн. Женко бүлэглэл тодорхой хэмжээнд задарсан ч гол цөм нь хэвээрээ байгаа. АН-ын үнэт зүйл, суурь зарчмыг тээгч нь өнөөдөртөө "Од" гэж хэлж болно. "Нэг Ардчилал"-ын нөлөө Л.Гантөмөртэй хамт суларсан бол "Мон Де"-гээс Х.Тэмүүжин явсан нь Б.Пүрэвдоржтой эрх ашиг нийлэхээ больсон гэсэн үг юм.

Өнгөрөгч намар Л.Оюун-Эрдэнийн зүгээс "Намын даргын сунгаагаа хойшлуулчих. 12 сард тамгыг чинь авч өгье" гэж О.Цогтгэрэлд Э.Одбаяраар үг дайлгасан удаатай. Гэсэн ч О.Цогтгэрэл түүний гуйлтыг хүлээж аваагүй.

2025 онд Ардчилсан намд даргын сунгаа явагдсанаас өөрөөр ямар нэг шинэчлэлт өнөөдрийг хүртэл хийгдээгүй юм. Л.Оюун-Эрдэнийн хүүгийн хэрэгт МАН-ын Бага хурлын гишүүд АН-ыг буруутгаж, засгаас хөөх шийдвэр гаргасан. Үүний улмаас Л.Гантөмөр намын даргын албан тушаалаа өгөхөө мэдэгдсэн юм. Ингээд түүний залгамжлагчаар Б.Отгонбат, Ж.Баярмаа, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нарын дөрвөн хүн өрсөлдсөнөөс илт давуу саналаар О.Цогтгэрэл ялалт байгуулсан билээ.

Ардчилсан нам даргаа шинээр сонгосон ч харин хуучин аппаратаа шинэчлээгүй байгаа. Учир нь, УДШ-ээс намын шинэ дүрмийг нь бүртгэж авсны дараа АН-д томоохон сунгаа явагдана. Чухам үүнийг Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар анаж суугаа.

Х.Баттулгын хувьд АН-ыг мөнгөөр худалдаж авна аль эрт тооцсон нь тодорхой. Угаасаа бизнесмен хүн, улс төрийн намуудыг мөнгөөр худалдаж авахдаа ч гаршсан.

Л.Гантөмөр намын дарга байхдаа АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Ганибалыг томилсон. Гэхдээ Л.Гантөмөрийн шийдвэр байсан эсэх нь эргэлзээтэй. Н.Ганибалыг Ерөнхий нарийн бичгийн даргаар нь үргэлжүүлэн ажиллуулах сонирхол Э.Одбаярт бий. Э.Одбаяр гэдэг чинь Л.Оюун-Эрдэнэ гэсэн үг. Харин АН-ынхан Н.Ганибалыг солихгүйгээр 2027, 2028 оны дараалсан сонгуульд ялалт байгуулж чадахгүйгээ сайн мэдэж байгаа.

УДШ-ээс намын шинэчилсэн дүрмийг нь хуульд нийцээгүй гэх үндэслэлээр өнгөрсөн оны намар буцаасан. Энэ сарын 12-нд уг асуудлаар УДШ хуралдах товтой.

Л.Оюун-Эрдэнэ огцорсноор Х.Баттулгын эртнээс зурж ирсэн төлөвлөгөө нурсан. Тэрбээр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах том амбийцтай явсан. Өнгөрсөн өвөлжин "Хөх туг" аяныг хөдөө орон нутгаар зохион байгуулсны зорилго нь тэр байв. Цаад санаандаа Л.Гантөмөртэй намын тамгаар наймаалцах төлөвлөгөөтэй байсан ч байх. С.Ганбаатарыг шатрын хүү болгоод Л.Гантөмөрийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр тохирсон ч байхыг хэн мэдлээ.

Л.Гантөмөрт Х.Баттулгын хар массын дэмжлэг хэрэгтэй. Хэн, хэндээ муугүй наймаа. Ийм тохироотойгоор Л.Гантөмөр УИХ-ын 2024 оны сонгуулиар тойргуудаа Х.Баттулгад найр тавьж өгсөн байх.

Л.Оюун-Эрдэнэ ч Ерөнхийлөгчийн сонгуульд Л.Гантөмөрийг дэмжих бодолтой явсан. 2024 оны сонгуулийн өмнө энэ тохироог хийсэн, тэр утгаараа Л.Гантөмөр АН-ын ялалтыг МАН бэлэглэсэн гэсэн хардлага ч бий.

Х.Баттулга үндсэндээ 2028 оны УИХ-ын сонгуулийг л хүлээж явсан юм. 2024 оны сонгууль түүний бие халаалтын улс төр байв. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхийлөгчөөс ч том эрх мэдэлтэй болсныг Л.Оюун-Эрдэнээс олоод харчихсан хэрэг.

Иймээс О.Цогтгэрэлийн ирээдүй цаг дээрх хамгийн том өрсөлдөгч нь Х.Баттулга мөнөөсөө мөн.

АН-ын дарга О.Цогтгэрэл “АН маш олон баатартай. Тэднийг манлайлах удирдагч хэрэгтэй. Надад маш том туршлага байна. Би АН-ыг эв нэгдэлтэй институци болгоно” гэж "төвийг сахисан" байр суурийг илэрхийлэх болсон. Гэхдээ энэ нь түүний алдаа ч байж мэднэ.

Чухамдаа О.Цогтгэрэл АН-ын манлайлагч болох уу, мануухай байх уу гэдгийг түүний эр зориг л шийднэ. Намаа гадны агентууд, гар хөлүүд, МАН-ын БЭТ-өөс цэвэрлэж чадвал тэр манлайлагч болно. Цэвэрлэж чадахгүй бол мануухай болж үлдэнэ. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэж үгтэй!

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20