НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Асуулт: Тэдний ард РЦНК байна уу, Рио Тинто бий юу?!
АНАЛИЗ

Асуулт: Тэдний ард РЦНК байна уу, Рио Тинто бий юу?!

2026 оны 6-р сарын 25
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Сүүлийн өдрүүдэд Оюутолгойн төслийг эсэргүүцэгчид ордны гаднаас ч, ордон дотроос ч хашгирах болсон. Монголын улс төр зорилгогүй, зохион байгуулалтгүй аливаа акц гэж байхаа больсон гэвэл Оюутолгойг эсэргүүцэгчдийн ард Рио Тинто ба РЦНК байх магадлал өндөр. Учир нь, Оюутолгойн төслийг эсэргүүцэж буй МАН дахь Гэрэгэ15 бүлэглэлийнхний хувьд Оюутолгойтой ямар нэгэн сэжмээр холбогдсон нь анхаарал татаж байна.

Жишээ нь, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Солонгоо нартай хамт Төрийн ордонд Оюутолгойн төслийн эсрэг хэвлэлийн бага хурал хийсэн Э.Баясгалан нь тус компанийн ТУЗ-ийн гишүүнээр 2020-2025 он хүртэл таван жил ажилласан. Түүнийг анх Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн болгохдоо найз Б.Солонгоор нь геологи, уул уурхай, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хоёр хүнийг “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр томилж байна гэж байлаа. Харин Э.Баясгалангийн Оюутолгойн эсрэг байр суурь чухамдаа ажлаас халагдсан хүний хорсол уу аль эсвэл араас нь түлхүүрдэж буй хүний үг үү гэдэг нь сонирхолтой асуулт юм.

Тэгвэл өдөр өнжихгүй Оюутолгойн гэрээг муулж суугаа Б.Солонгоо нь Хууль зүй дотоод хэргийн дэд сайд байхаасаа Засгийн газраас байгуулсан Оюутолгойн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан.  Тэгэхээр түүнд яриад яваа асуудлаа шийдэх, Рио Тинтотой хэлэлцээ хийх боломж хангалттай байсан гэсэн үг. Үндсэндээ, 2021 оны Хууль зүй, дэд сайдаар томилогдсон гэвэл түүнд Оюутолгойн гэрээг сайжруулах цаг хугацаа, эрх мэдэл хангалттай байсан гэсэн үг. Харамсалттай нь, Оюутолгойн ажлын хэсгийн ахлагчаар томилогдонгуутаа “Эрдэнэс Оюутолгой”-н нэрээр $20 саяыг авч, “Рио Тинто”-гийн эсрэг шүгэл үлээсэн Их Британийн иргэн Ричард Боули, Маурис Даффи нараас зөвлөх үйлчилгээ авсан нэрээ ₮7 тэрбумаар төрийн нууцын тамгатай хаалтын гэрээ байгуулсан баримт Г.Занданшатарын Засгийн газрын үед ил болж байлаа. Тэрбээр энэ талаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хаалтын гэрээ байгуулсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн.

Их Британийн иргэн Ричард Боули Монголын Засгийн газарт  хандаж бичсэн захидалдаа Уул уурхайн дэд сайд Наагий гэж дотночлон бичсэн хүн нь УИХ-ын гишүүн О.Батнайрамдал юм. О.Батнайрамдал нь Уул уурхайн дэд сайд байхдаа тэдэнтэй нэг бус удаа уулзсан тухай ч уг захидалд дурдсан байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн гэр бүлийн хүн болох Д.Амарбаясгалан нь "Оюутолгой" компанийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирлаар ажилладаг. 2025 оны аравдугаар сард тагнуулын байгууллагаас “Оюутолгой” компанийн Худалдан авах газрын нэр бүхий албан тушаалтнуудад хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гүйцэтгэх ажиллагаа явуулж орон байр, автомашинд нь нэгжлэг, үзлэг хийж байлаа. Тэдгээр ажилтнуудын дунд О.Номинчимэгийн нөхөр байсан тухай мэдээлэл цацагдаж байв.

Тэгвэл УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой таагүй мэдээлэл Австралийн хэвлэлээр цацагдах болсон. “Оюутолгой” компанийн дэд захирлаар ажиллаж байсан Оле Сэверүд Х.Булгантуяатай ойрын харилцаатай байсан агаад хүүг нь загалмайлсан гэх мэдээллийг ABC News", "Daily Mercury", "Couriermail" зэрэг олон улсын нөлөө бүхий хэвлэл мэдээллийн агентлагууд бичиж эхэлсэн. Тэр ч бүү хэл, тус хэрэг дээр ажиллаж буй Австралийн шүүгч Австралгийн шүүгч Magistrate Hartigan хэвлэлд мэдээлэл өгөхдөө Оле Сэверүдийг батлан даалтад гаргахгүй байх шалтгаанаа “Монгол Улсын парламентын дэд дарга болон Индонезийн цагдаагийн албан тушаалтнуудтай сүлжээтэй ажиллаж байсан” гэж тайлбарлажээ.

Эндээс дүгнэвэл гадаадад боловсрол эзэмшсэн гэх багны цаана Рио Тинтогийн лоббиг Монголын төрд гүйцэтгэгч "гар хөлүүд" бэлтгэгдсэн үү гэдэг анхаарал татаж байна.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20