НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Асуултын тэмдэгтэй Венесуэл тэсч үлдэхээр чармайж байна
АНАЛИЗ

Асуултын тэмдэгтэй Венесуэл тэсч үлдэхээр чармайж байна

2026 оны 4-р сарын 15
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Венесуэлийн улс төр, эдийн засгийн гүнзгий хямрал асуултын тэмдэг дагуулсан хэвээр байна

“Freedom House”-ын 2026 оны тайланд дурдсанаар, 2024 оны ерөнхийлөгчийн болон 2025 оны Үндэсний ассамблейн сонгуулиуд нь маш их маргаантай, будилаантай болсон. Сөрөг хүчний томоохон намууд сонгуулийг бойкотлож, Мадурогийн дэглэм төрийн байгууллагуудыг бүрэн хяналтдаа байлгах замаар "хуурамч ялалт" байгуулсан гэж шүүмжилж байлаа. Сөрөг хүчний удирдагчдыг баривчлах, эрүүдэн шүүх, ор сураггүй алга болгох тохиолдол 2025 онд дээд цэгтээ хүрсэн. Мадурогийн дарангуйлал 8 сая орчим венесуэл иргэнийг эх орноосоо дүрвэхэд хүргэсэн юм. Өнөөдөр Венесуэлд эрх мэдлийн хуваарилалт байхгүй, шүүх засаглал бие даасан бус хэвээр байна.

Эдийн засгийн хувьд Венесуэл улс сүүлийн хэдэн арван жилийн хамгийн хүнд хямралыг туулж байна. Олон улсын валютын сангийн 2026 оны төсөөллөөр тус улсын ДНБ-ий бодит өсөлт -3%-иар агших төлөвтэй байна.

Хэрэглээний үнийн өсөлт буюу инфляцийн түвшин 682.1%-д хүрч, дэлхийд тэргүүлж байна. Үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэ цэнээ алдаж, иргэдийн худалдан авах чадвар бараг үгүй болсон. Венесуэлын эдийн засгийн амин судас болсон газрын тосны олборлолт 2026 оны 3-р сарын байдлаар өдөрт 1.1 сая баррель орчим байна. АНУ-ын хориг арга хэмжээнүүд болон Chevron зэрэг компаниудын оролцоотойгоор олборлолтыг нэмэгдүүлэх оролдлого хийж байгаа ч дэд бүтцийн хоцрогдол, төр дэх авлига, хулгай өдгөө ч хөгжлийн гол саад болсоор байна.

S&P агентлаг Венесуэлын зээлжих зэрэглэлийг "Сонгомол дефолт" (Selective Default) болгон бууруулсан. Улс төрийн шинэ нөхцөл байдал үүссэнээр гадаад өрийг шинэ бүтцэд оруулах боломж гарч ирж байгаа ч энэ нь урт хугацааны, хүнд үйл явц байх болно.

Венесуэлын нийгэмд нүүрлэсэн хүмүүнлэгийн гамшиг нь дэлхийн хамгийн хүнд нөхцөл байдлуудын нэгд тооцогдож байна. Хүн амын 82.8% нь ядууралд, үүнээс 50.5% нь нэн ядуу буюу хоол хүнсний наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй нөхцөлд амьдарч байна.

Улсын эрүүл мэндийн тогтолцоо үндсэндээ сүйрсэн. Эмийн хомсдол, эмнэлгийн тоног төхөөрөмжийн дутагдал зэргээс шалтгаалан эх нялхсын эндэгдэл, халдварт өвчний тархалт нэмэгдэж байна. Европын Холбоо болон олон улсын байгууллагууд 2026 онд хүмүүнлэгийн тусламжид зориулж олон сая еврог төсөвлөсөн ч энэ нь нийт хэрэгцээний өчүүхэн хэсгийг л нөхөж байна.

Венесуэлын асуудал бол зөвхөн нэг улсын дотоод хямрал биш, геополитикийн томоохон тоглолтын талбар юм. Тиймээс 2026 оны засаглалын өөрчлөлт хоёр үндсэн зам руу хөтөлж магадгүй байна.

Нэг дэх нь, түр Засгийн газар АНУ-ын дэмжлэгтэйгээр газрын тосны салбараа сэргээж, ардчилсан сонгууль явуулж чадвал Венесуэл эдийн засгийн хувьд хурдан сэргэх боломжтой. Гэвч энэ нь дотоодын зэвсэгт бүлэглэлүүд болон Мадурогийн талынхны эсэргүүцэлтэй тулгарч, иргэний мөргөлдөөн рүү түлхэж болзошгүй.

Хоёр дахь нь, хэрэв улс төрийн шилжилт амжилтгүй болж, эдийн засгийн хориг арга хэмжээнүүд хэвээр үлдвэл Венесуэл улс "амьд үлдэхийн төлөөх" тэмцэлдээ Орос, Хятад, Иран зэрэг орноос улам хамааралтай болно.

Венесуэл улс 2026 онд оршин тогтнох уу, эсвэл... гэдэг эгзэгтэй цаг үе дээр байна. Дэлхийн томоохон мэдээллийн байгууллагууд тус улсыг дэлхийн хамгийн баян байж болох атлаа хамгийн ядуу буурай амьдарч буй улс хэмээн тодорхойлсон хэвээр. Түүхий эдийн (алт, зэс, газрын тос) асар их нөөцтэй ч засаглалын буруу тогтолцоо нь ард түмнийг нь туйлдуулж байгаагийн тод жишээ бол Венесуэл юм.

Энэ оны болох магадлалтай "дахин сонгууль" болон АНУ-ын зүгээс үзүүлэх цэргийн болон эдийн засгийн нөлөө хэрхэн өөрчлөгдөхийг ажиглах нь чухал байна. Венесуэлийн уналт Монголын хувьд гашуун сургамж болох ёстой.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20