НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Аудитын даргыг аудитлах цаг болжээ!
АНАЛИЗ

Аудитын даргыг аудитлах цаг болжээ!

2026 оны 3-р сарын 12
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хөгжлийн банкны хэрэгт холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрийг энэ сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд, зарим хэсгийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Тодруулбал, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн байсан Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, С.Магнайсүрэн нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Монгол драй милк”, “Пирамид орд”, “Мондулаан”, “Бэрэн групп” зэрэг компанид давуу байдал бий болгоход 1-7 хүртэлх удаагийн үйлдлээр хамтран оролцсон, банкинд их хэмжээний хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийг анхан шатны шүүх цагаатгасныг хүчингүй болгосон юм.

Энэ нь, Үндэсний аудидын газрын дарга, Ерөнхий аудитор С.Магнайсүрэнг “цагаатгасан” шүүхийн шийдвэр хүчингүй болсон гэсэн үг. Түүний холбогдсон Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэрэг анхан шатны шүүхэд буцаж, гэм буруутай эсэхийг шүүхээс ахин хэлэлцэхээр болж байна.

Д.АМАРБАЯСГАЛАН АЛБАН ТУШААЛААРАА НӨЛӨӨЛСӨН ҮҮ?!

Энэ бол нэгдэх асуулт. Аудит бол улсын төсөв, санхүүд хяналт тавьдаг төрийн байгууллага. Гэтэл авлига, албан тушаалын хэрэгт шүүгдэгчээр татагдсан хүнийг Ерөнхий аудитораар томилсон нь ашиг сонирхлын зөрчилд тооцогдоно.

Үндсэндээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-т заасанчлан С.Магнайсүрэнгийн хэрэг эргэж “задарсан”-аар үүрэгт ажилдаа үлдэх эсэх асуудал ч яригдахаар болж байна. Хэдийгээр шүүхийн эцсийн шийдвэр гараагүй ч, төрийн захиргааны өндөр албан тушаалтны хувьд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой үндэслэл юм.

Учир нь, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан С.Магнайсүрэнг Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон, анхан шатны шүүхийн шийдвэр гараагүй байхад Үндэсний аудитын газрын даргаар томилуулахаар УИХ-д хүч түрэн оруулсан байдаг.

Шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нутгийн ах С.Магнайсүрэнг Монгол Улсын төсөв, санхүүгийн ерөнхий хянагчаар томилсон гэсэн үг.

ҮНДЭСНИЙ АУДИТОР ҮҮРЭГТ АЖИЛДАА ТЭНЦЭЖ БАЙГАА ЮУ?

Хоёр дахь асуулт энэ. Сануулахад, Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг 2022 оны 12-р сард Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан, давж заалдах, Улсын дээд шүүхээр гурван жил энэ хэргийг хэлэлцсэн.

Улсын дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн 26 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр 2024 онд шийдвэрлэсэн. Энэ 26 хүний нэг нь ҮАГ-ын дарга С.Магнайсүрэн байлаа.

Анхан шатны шүүхээс 2025 оны 9 дүгээр сард хэргийг дахин хэлэлцэх үед С.Магнайсүрэн хэдийнэ  ҮАГ-ын даргаар томилогдсон байв.

Анхан шатны шүүх ахин цагаатгасан шийдвэр гаргасныг прокурорын зүгээс эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд 25 оролцогч гомдол гаргаснаар ийнхүү тэрбээр шүүхийн хаалга эргээд татахад хүрч байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 4-р сарын 23-ны хуралдаанд С.Магнайсүрэнгийн нэрийг оруулахад гишүүд Хөгжлийн банкны хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгааг сануулсан.

Гэвч санал хураалтыг хэд дахин явуулж, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан өөрийн хүнээ зүтгүүлсээр Ерөнхий аудитороор томилуулсан нь цагаан дээр хараар бичигдэн үлджээ.

С.Магнайсүрэн тамга хүлээж авсан даруйдаа бүтцийн өөрчлөлт нэрээр мэргэжлийн аудиторуудыг мэргэжлийн бус хүмүүсээр сольсон, орлогчоо нэмсэн гэх зэргээр төрийн албыг багагүй бужигнуулсан.

Бүтцийн өөрчлөлтөд ҮАГ-ын жолооч нар хүртэл өртөж, түүний найзууд шинэ ажилтай болсон гэх мэт томилгоотой холбоотой гомдол нэг биш удаа гарч, энэ талаар шүүхэд хандсан хүн ч бий.

Тэгэхээр авлига, албан тушаалын хэргээр шүүгдэгч С.Магнайсүрэн төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх нь ёс зүйн болоод хуулийн хүрээнд боломжтой эсэхийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх биз.

Б.ГЭРЭЛЭЭ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20