НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Авлигатай тэмцэх газрыг "акталъя"!
АНАЛИЗ

Авлигатай тэмцэх газрыг "акталъя"!

2025 оны 12-р сарын 10
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэнгийн хөрөнгө, орлогыг АТГ хоёр сарын хугацаанд буюу нийтдээ 60 хоногийн турш хууль ёсных уу, хулгай луйврынх уу гэдгийг шалгасны дараа олон нийтэд өгсөн тайлбар нь "Бэрийн цүнхны “эзэн” Ч.Өгөөдэйбаатар мөн” гэх аргумент.

Уг албан бичигт “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр 150 сая, 2025 оны гуравдугаар сарын 16-ны өдөр 80 сая , 2025 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр 70 сая буюу нийт 300 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн үнэн гэх үгнээс өөр үзүүлчих санхүүгийн баримт АТГ-т алга. Ингээд өнгөрсөн дөрвөнжил улсын төсөв захиран зарцуулж ирсэн, бяртай, мөнгөтэй Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн 17 саяын алмазан бөгжний дуулиан үлгэр болоод үлдэв.

Төрөөс зарласан тендер будлиантуулах, хэт өндөр үнийн дүнгээр тендер гүйцэтгэх, олсон ашгаа улстөрчдөд хуваадаг үзэгдэл манай улстөрчдөд гэм биш болсон. Өөр улсад хэн нэгэн албан тушаалтан төрийн тендер будилаантуулах, аль нэг компани өндөр үнэтэй тендер авч, улстөрчидтэй ашгаа хуваавал авсан, өгсөнтэйгөө авлигын хэргээр шууд шоронд орно. Атал Монголд “Админерал” гэж компанид 440 их наядын нүүрсний нөөцтэй Бор тээгийн ордыг “бэлэглэсэн” асуудлыг АТГ таг дарчихсан. УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан энэ хэрэгт холбоотой эсэх нь мөрдөн шалгалтын нууц болсон. Өмнө нь тэр байтугай хүмүүсийг нүүрсний хулгайч гэж АТГ зарласан. АТГ-ын зарласан нүүрсний 17 хулгайчийн дийлэнх нь халдашгүй эрхтэй, хууль тогтоогч болчихсон. Монголд 10 тэрбумыг хулгайлсан ордонд, 10 мянгыг хулгайлсан нь шоронд суудаг даабль стандарт хэдийнэ тогтчихсон. Бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн алуурчид нь төв телевизэд ярилцлага өгч, төрийн ордонд жүжиг тоглодог явдаг улс Монголоос өөр байхгүй. Гар бариад бугуй барина гэгчээр Монголын төрөөс хэдэн тэрбумыг нэхэмжлээд зогсож байна. Төр мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж бий. Татвар төлөгчдийн мөнгөнөөс алуурчдыг “шагнадаг” ардчилсан улс гэж байдаг уу?

Гурван шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон алуурчдыг УДШ ямар зорилгоор, яагаад сулласныг АТГ уг нь аль эрт шалгачихсан байх ёстой юм.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хамаатан /үеэл/ И.Болор-Эрдэнэ гэгчийн “Ай Ти Эс Өү” компани төрөөс зарласан 136 тендерт оролцож, өндөр дүнтэй бүх тендерийг авсан нь Монголд жирийн үзэгдэл.  Жирийн иргэдэд бол жижиг, дундын зээл ч олддоггүй.

Жишээ нь, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах Б.Баатар улсын наадмыг 10 тэрбумаар найруулсан нь ашиг сонирхлын илэрхий зөрчил төдийгүй авлигын шинжтэй үйлдэл мөн. Атал ах Б.Баатар нь “Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол миний төрсөн дүү. Тэр утгаараа энэ том хариуцлагыг буруу зүйлд хутгаж, хулгай зэлгий хийх, улс орныхоо эсрэг юм хийж сэвтээнэ гэдэг байж болшгүй зүйл. Төрд ажиллах хугацаанд нь ёс ёмбогор, төр төмбөгөр гэсэн утгаар ах, дүүгийн хувьд би хүндэтгэлийн зайгаа барьж, ажил, хувийн амьдрал хоёрыг ялгаж хүндэтгэж ирсэн” гээд ард иргэдээ доромжлоод сууж байна.

 Монгол хувь хүний биш хуулийн засаглалтай улс мөн бол АТГ өдийд Ерөнхий сайдын 50 хувийн эзэмшилтэй “Херо энтертаймент” болон 100 хувь эзэмшдэг “Хүлэг” компаниар төсвийн хэр их мөнгө орж, гарсны шалгачихсан байх байлаа гэж. Тохуутай нь, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн арваннэгдүгээр сард  сэтгүүлчдэд “байцаагдахдаа “Миний хүү орлогоо нотолчихсон. Нэг цүнх нэг бөгж ингэтлээ улс төржсөн” гээд хээв нэг яриад зогсож байна.

“Гэрэгэ 15”-ийн гэрээт хамгаалагч болчихоогүй юм бол АТГ ажлаа хий. Аль эсвэл тэднийг акталъя!

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20