НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Авлигын сэжигтнүүдээс ардчилсан парламентаа хэзээ чөлөөлөх вэ?!
АНАЛИЗ

Авлигын сэжигтнүүдээс ардчилсан парламентаа хэзээ чөлөөлөх вэ?!

2026 оны 9-р сарын 11
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Ерөнхий сайд Н.Учрал МАН-ын даргаар сонгогдохдоо “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-өө танилцуулж, энэ хүрээнд “Монгол хүн, монгол өрх айл бүрийг тонон дээрэмдсэн авлигаас ард түмнээ, ардчилсан төрөө, Ардын намаа чөлөөлнө” гэж амлаж байв. Атал өнөөдөр ч Ардын нам авлигын гэмт хэрэгтнүүдээсээ ард түмнээ, ардчилсан төрөө чөлөөлсөн үү гэдэг асуултын тэмдэг болов. Хэдийгээр Ардын намын авлигачдын хэргийг АТГ, прокурор шалгаж байгаа гэх ч үнэндээ аль, аль нь унтаа байдалтай өнөөх авлигын сэжигтнүүд нь ил, далд улсаа барьцаалсан улс төрөө хийсээр явна.

АТГ-аас өнгөрсөн хавар яллагдагчаар шалгаж эхэлснээ мэдээлсэн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ гэхэд “Баянгол” хотелд байнга оффислох болсон, намрын улс төр тэнд зурагдаж, тэндээс сэвэгдэж буй гэх. Мэдээж тэд тайзны найруулагчтай, тодорхой гол дүрүүдтэй. Тиймээс сүүлийн үед “Гэрэгэ15”-ийн гишүүд нэг, нэг сайд онилон “Тамгагүй төр”-ийг төрийн ордны тайзнаа тоглох болсон байна.

Тэрчлэн УИХ-д хууль шүүхээс яллагдагчаар татагдсан хэд хэдэн гишүүн парламентын танхимд хууль хэлэлцээд сууж байна. АН-ын УИХ дахь бүлгээс С.Ганбаатарыг авлига, хулгайн асуудлаар прокуророос яллагдагчаар татаад хэргийг нь боочихсон гэх. Гэвч халдашгүй дархан эрх нь хуулийнхны хувьд хамгийн том бэрхшээл, харин парламентын сэжигтнүүдэд хамгийн том бамбай болж буй аж.

УИХ-ын даргаас суудлаас унаж, өдгөө сул гишүүн болсон Д.Амарбаясгаланг “Админерал”-ын асуудлаар хуулийнхан хэрэг үүсгэж, прокуророос 4 зүйл ангиар яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл, түүнийг Эрүүгийн хуулийн "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах", "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих", "Нийтийн албан тушаалтан хахууль авах" зэрэг зүйл ангиар буруутгаж буй. Хэдийгээр хэрэг хэн нэгэн прокурорын сэйфэнд байгаа ч шүүхээр эцэслэн хаагдаагүй.

2024 оны сонгуулиар хууль бус хандив авсан хэрэгт УИХ-ын гишүүн Э.Болормаа шалгагдаж байгаа. Тэрбээр Сонгуулийн тухай хуулийг илтэд зөрчсөн нь баримт нотолгоотойгоо баригдсан. Гэтэл түүний хэрэг чухам хаана гацсан нь мөн л анхаарлын тэмдэг.

УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөнийг Үндсэн хуулийн Цэц дүгнэж, үүнээсээ болж тэрбээр албан тушаалаасаа огцорсон. Хоржоонтой нь тэрбээр хууль батласан шигээ парламентын хамаг хор найруулаад явж байна.

Соёлын сайд асан Ч.Номингийн “херо” Б.Баатартай хамтран хийсэн луйврыг Б.Энхбаяр сайд ил болгосон. Гэтэл өнөөх нь хуулийнханд дуудагдах нь бүү хэл Н.Учралын засаг Цахим хөгжлийн сайд хийж явна.

АН-ын гишүүн Дав.Цогтбаатарыг шүүхээс гэм буруутайд тооцсон. Өнөөх нь чуулганы хуралдаан дээр хүн загнаад сууж байна. Иймээс Ерөнхий сайд Н.Учралаас асууя: Ардын намын авлигын сэжигтнүүдээс ардчилсан төрөө хэзээ чөлөөлөх вэ?!

Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”