НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
2026: Ази, Номхон далайн геополитикийн эрсдэл!
АНАЛИЗ

2026: Ази, Номхон далайн геополитикийн эрсдэл!

2026 оны 1-р сарын 9
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Вашингтон, Бээжин хоёр далай тэнгисийн замыг хянах, эрчим хүчний нөөцийг баталгаажуулах, стратегийн бүс нутагт нөлөөллөө тогтоохын тулд өрсөлддөг.

Хятад, Япон, Өмнөд Солонгос улсууд Ази, Номхон далайн бүс нутгийн тодорхой хэсэгт цэргийн ажиллагаагаа өргөжүүлж байгаа ч бүс нутгийг тогтворжуулж буй эдийн засгийн харилцан хамаарал хүчтэй хэвээр байна.

ЯПОН: Ерөнхий сайд Санае Такайчи нь Япон болон АНУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч байна. Вашингтон Токиог зүүн Ази дахь Хятадын эсрэг гол түнш гэж үздэг. Тэгвэл Хятад, Япон хоёр Зүүн Хятадын тэнгисийг цэрэгжүүлж, зүүн тэнгис дэх баялгийн төлөө тэмцэж байгаа нь тэдний худалдааны хамтын ажиллагаан сөргөөр нөлөөлж байна.

СОЛОНГОСЫН ХОЙГ: Ли Жэ Мён нь онц байдал зарласнаасаа болж огцорсон өмнөх ерөнхийлөгч Юн Сук Ёолын үүсгэсэн улс төрийн хямралыг зогсоосон. Гэсэн хэдий ч Өмнөд Солонгос нь Хойд Солонгосын цөмийн аюулаас өөрийгөө хамгаалахын тулд АНУ-ын цэргийн дэмжлэгт найдсан хэвээр байна.

ЗҮҮН ӨМНӨД АЗИ: Хятад улс Тайланд, Камбожийн мөргөлдөөнийг бүс нутгийн тогтвортой байдалд эрсдэлтэй гэж үзэж байна. АНУ Бангкокыг зүүн өмнөд Ази дахь Хятадын үйлдэлд хариу цохилт өгөх гол түнш гэж үздэг. Бээжин Малаккагийн хүндрэлийг бууруулахын тулд Тайланд, Вьетнам, Камбож, Мьянмарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна.

АНУ-ЫН БОДЛОГО: Ази Номхон далайн бүс нутаг дахь тогтворгүй байдалд Хятадыг буруутгаж байна.  Вашингтон Тайваньтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Япон, Өмнөд Солонгос, Филиппин зэрэг улс дахь цэргийн оролцоогоо өргөжүүлэн далайн худалдааны зам, ялангуяа Малакка хоолойг хяналтандаа байлгахыг  эрмэлзэж байна.

Геополитикийн нөхцөл байдал

2026 онд АНУ-БНХАУ-ын өрсөлдөөн Ази, Номхон далайн бүс нутгийн улс төр, стратегийн тогтворгүй байдлыг үүсгэж, энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх хандлагатай байна. Тэд ОПЕК-ийн орнуудыг Зүүн Азийн эдийн засагтай холбодог далайн худалдааны гол сувгуудыг (Малакка, Лузон, Тайвань) хянадаг. Хятад болон Япон, АНУ нь Өмнөд Хятадын тэнгист газрын тос, байгалийн хийн ордын төлөө өрсөлдөж байгаа бөгөөд энэхүү өрсөлдөөн нь бүс нутгийн нутаг дэвсгэрийн маргаан, цэрэг дайны байдлыг өдөөж байна.

Никель зэрэг газрын ховор элементээр баялаг Зүүн өмнөд Ази нь олборлолт, боловсруулалтын гинжин хэлхээг бүрэн хянах зорилготой Хятад болон барууны хөрөнгө оруулалтыг татдаг. Тайланд, Камбожийн мөргөлдөөн нь Хятадын бүс нутгийн ашиг сонирхолд заналхийлж, АНУ-ын нөлөөг бэхжүүлж байна. Үүний зэрэгцээ Тайвань нь аж үйлдвэрийн чухал зангилаа болох байр сууриа хадгалсаар байгаа агаад  Пёньяны цөмийн болон пуужингийн халуун цэг хэвээр байна.

Улс төрийн эрсдэл

2026 онд Ази, Номхон далайн бүс нутагт улс төрийн эрсдэлийг нь таамаглахад төвөгтэй байгаа. Санае Такайчигийн засаг захиргаа өмнөх засгийн газруудын улс төрийн бодлогыг үргэлжлүүлж, Японы өөрийгөө хамгаалах хүчний чадавхийг бэхжүүлэхийн тулд Үндсэн хуулийн 9-р зүйлд өөрчлөлт оруулах талаар ярьж эхэлсэн.

Солонгосын хойгийн улс төрийн байдал харьцангуй хэвийн. Ли Жэ Мён АНУ-тай байгуулсан стратегийн түншлэлээ бэхжүүлж байгаа тул Өмнөд Солонгос дотооддоо улс төрийн тогтвортой байдлыг хадгалж байна.

Хятад болон Орос нь Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг анхааралтай хянаж байгаа нь Хойд Солонгос буфер улсын дүрээ хадгалж, хямралыг дипломат аргаар шийдвэрлэх боломж олгодог.

Хятад улс Тайванийг стратегийн гол зорилго болгон онилдог боловч арлын үнэ цэн болон АНУ түүний холбоотнуудын (Япон, Өмнөд Солонгос) оролцоог харгалзан үзвэл цэрэг дайны ажиллагаа нь асар өндөр зардал гаргах дамжиггүй.

Иймээс Бээжин цэрэг, эдийн засаг, дипломат хөшүүргийг хослуулан шаталсан агаад шахалтын стратеги хэрэгжүүлсээр байна. Үүнээс гадна Бээжинд Төвд, Шинжаан зэрэг дотоодын эмзэг асуудал үүсч байна.

“Дэлхийн гурав дахь туйл” гэгддэг Төвд нь Меконг, Салвин зэрэг өөрийн нутгаас эх авдаг голууд дээр хэрэгжиж буй үндэсний усны менежментийг дэмжиснээрээ Төв Азид нөлөө үзүүлэх боломжийг Хятад улсад олгодог.

Шинжаан бол стратегийн эрчим хүч, уул уурхайн төв юм. 2023 онд Бээжин тус бүс нутагт 32.7 сая тонн газрын тос, 41.7 тэрбум шоо метр байгалийн хий, 2.4 сая гаруй тонн төмөр үйлдвэрлэжээ. Хятад улс дотоодын хийн хэрэгцээний 15 орчим хувийг хангадаг Төв Ази-Хятадын хийн хоолойг ажиллуулдаг.

Эдийн засгийн эрсдэл

2026 онд Хятад, Япон, Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн хамаарал нь Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн гол эрсдэлийг дагуулна. Бээжин 2001 онд Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) элссэнээс хойш Хятад-Япон- Өмнөд Солонгос гэсэн харилцан хамаарал аажмаар томорч байна.

2025 онд Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн (RCEP) орнууд дэлхийн ДНБ-ий 27.7%-ийг (~30.65 их наяд фунт стерлинг) бүрдүүлснээс Хятад улс нь 61.2%-ийг, Япон 13.1%-ийг, Өмнөд Солонгос нь ДНБ-ний 6.1%-ийг тус тус эзэлж байна. Эдгээр тоо баримт нь тэдний тус бүс нутгийн эдийн засгийн ач холбогдлыг тодотгож буй юм.

Тайвань хэдийгээр RCEP-д оролцдоггүй ч Ази, Номхон далайн бүс нутгийн аж үйлдвэрийн сүлжээнд гол үүрэг гүйцэтгэдэг. АНУ болон Европын зах зээлд үйлчилдэг. 2025 онд Тайванийн ДНБ-ий 15 орчим хувийг бүрдүүлдэг, дэлхийн нийт хэрэгцээний 60 гаруй хувийг хангадаг хагас дамжуулагчийн үйлдвэрлэл нь 3.7%-иар өсч, ДНБ нь $884.39 тэрбумд хүрсэн байна.

Өндөр технологийн салбарт гол тоглогч Тайвань нь Япон, Өмнөд Солонгос, Хятадын аж үйлдвэрийн салбаруудтай хамтран ажиллаж, Европын автомашины болон батлан ​​​​хамгаалах үйлдвэрүүдэд чухал эд ангиудыг нийлүүлдэг. Солонгосын хойг эсвэл Тайваний хоолой дахь мөргөлдөөн нь үйлдвэрлэлийн хэмжээ болон дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, бүс нутгийн эдийн засагт томоохон нөлөөлөл үзүүлж болзошгүй байна. Эдийн засгийн гүн гүнзгий харилцан хамаартай бүс нутгийн худалдааг удаан хугацаагаар тасалдуулах нь бүх талуудад асар хохиролтой юм.

2025 оны аравдугаар сард Бээжин Япон руу 13 тэрбум фунт стерлингийн бүтээгдэхүүн экспортлож, 14.4 тэрбум фунт стерлингийн бараа импортолсон нь 1.35 тэрбум фунт стерлингийн алдагдалтай гарчээ. Худалдаанаас гадна Хятад, Япон улсууд ОПЕК-ийн орнуудаас 1.7 тэрбум баррель газрын тос, 7 триллион шоо фут байгалийн хий болон нүүрс импортлохдоо Ази Номхон далайн бүс нутгийн далайн замаас ихээхэн хамааралтай байдаг.

Өмнөд Солонгос нь Японтой байгуулсан гэрээгээ хэвээр хадгалахын зэрэгцээ Хятадтай чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд гаалийн татварыг бууруулах бодлого хэрэгжүүлснээр хоёр улсын худалдаа 2015 онд $227.4 тэрбум байсан бол 2024 онд $272.9 тэрбум болж өсчээ.

Аюулгүй байдлын эрсдэл

Бээжин, Вашингтон хоёр Тайвань, Малаккагийн хоолой, Солонгос, Мияко, Лузон, Спратли, Параселийн арлууд зэрэг гео-далайн гол газруудыг хянахын тулд өрсөлддөг.

Бээжин стратегийн аюулгүй байдлаа хамгаалж, Малакагийн асуудлыг хурцатгахгүй байхыг чухалчилдаг. Гэвч Камбож, Тайландын хоорондох мөргөлдөөн нь бүс нутгийн тогтвортой байдалд нөлөөлж, Хятадын тэнгисийн стратегийг алдагдуулж байна.

2026 онд Хятад улс Солонгосын ойролцоо болон Өмнөд Хятадын тэнгист цэргийн сургуулилтаа хийж, өнгөрсөн жилийн "Шударга ёс 2025", "Энх тайван, найрамдал-2025" сургуулилтаа үргэлжлүүлэх болно. АНУ нь Япон болон Солонгосын хойгт цэргийн байр сууриа хадгалж, Тайвань, Мияко, Малакка, Солонгос зэрэг бүс нутгийн гол боомтуудад далайн хяналтаа хэрэгжүүлж, Хятад болон Хойд Солонгосын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ нэмэгдүүлсээр байна.

ОХУ нь Япон тэнгис/Зүүн тэнгис, Камчаткийн хойгт цэргийн стратегиа хадгалж байгаа бөгөөд юуны түрүүнд Солонгосын хойгийг тогтворжуулах, Ким Чен Уны дэглэмийг хянах зорилгоор Бээжинтэй ойртохыг эрхэмлэж байна.

2026 онд Вашингтон, Бээжин хоёр Ази, Номхон далайн бүс нутагт өрсөлдөөнийг нэмэгдүүлж, Солонгосын хойгт тогтворгүй байдал үргэлжилж магадгүй байна.

Ерөнхийдөө томоохон гүрний өрсөлдөөн, бүс нутгийн улс төрийн эмзэг байдал, эдийн засгийн харилцан хамаарал нь 2026 онд Ази Номхон далайн бүс нутагт геополитикийн эрсдэлийг дагуулна.

Риккардо Росси

Ази Номхон далайн геополитикийн шинжээч. Тэрээр Миланы Их Сургуулийг Улс төрийн шинжлэх ухааны магистр, Ромын Ла Сапиенза Их Сургуулийг Геополитик ба дэлхийн аюулгүй байдлын чиглэлээр магистр, Миланы Олон Улсын Улс төрийн Хүрээлэнд Европын харилцааны чиглэлээр дипломын зэрэгтэй. Ази Номхон далайн бүс нутгийн талаар геостратегийн тайлан бичдэг.

Эх сурвалж: https://www.specialeurasia.com

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20