НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Банкууд хөлжиж, эдийн засаг сульдав!
АНАЛИЗ

Банкууд хөлжиж, эдийн засаг сульдав!

2026 оны 8-р сарын 3
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Монголын эдийн засаг гэгч “цус багадалттай” бие организмд ганцхан эрхтэн нь асар том томорч, бусад нь цусаа соруулсаар туйлдан унаж байна. Энэ оны эхний хагас жил энэхүү дүр зургийг баталсан өдрүүд байлаа.

Банкны салбарын топ 5 аваргуудын олон ашгийн нийлбэр хөрөнгө ₮16.2 их наядаар тэлж, улсын төсвийн талтай дүйцэх хэмжээнд хүрчээ. Эсрэг талд иргэдийн зээлийн нийт үлдэгдэл ₮28.8 их наядыг давжээ. Энэ хоёрын дунд инфляци хоёр оронтой тоо руу хэдийнэ хэлбийлээ. Инфляци нь банкны аваргуудын баяжих “бамбай” нь болдог. Харин иргэдийн халаасыг хоослох хэрэгсэл болдог. Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны статистик баримтаас харахад Монголын арилжааны банкнуудын зээлийн хүү нь дэлхийн дунджаас илт өндөрт тооцогддог. Олон улсын дундаж зээлийн хүү ойролцоогоор 7%-10% байдаг. Харин хөгжингүй орнууд буюу Япон, Швейцарь, Евро бүсийн орнууд, АНУ зэрэгт зээлийн хүү ихэвчлэн 1.5% -7% хооронд байдаг. Монголын арилжааны банкнуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 15%-18%. Nргэдийн цалин, хэрэглээний зээл ба микро бизнес дээр 18%-24% байдаг.

Ийнхүү мөнгөний аварга машинууд хурдаа авахын хэрээр улсын эдийн засаг улам сульдаж байна. Иймээс л иргэд эдгээр топ 5 банкны эдийн засгийн дарамтаас гарахын тулд гадаадын банкны салбарыг Монголд оруулж ирэхийг хүлээсээр л сууна. Учир нь, нийт зээлийн 58.9% нь орон сууц, цалин, тэтгэврийн зээл эзлэж буй. Энэ нь Монголын банк санхүүгийн салбарт эдийн засгийн тэлэлт биш “мөнгө хүүлэлт” л явагдаж байна гэхэд буруудахгүй.

Аваргуудын айлгах тактик нь үнэндээ гадны банк орж ирвэл эдийн засаг барьцаанд орно гэх лобби. Гэвч Монгол, Хойд Солонгосоос бусад улс орнууд хэдийнэ гадны банкинд хаалга үүдээ нээж, тэр хэрээр эдийн засаг нь тэлсээр ирсэн.

Мэдээж аварга зааны жинд хэн ч хүрэхгүй. Нийт системийн хөрөнгийн 35%-ийг дангаараа эзэгнэгч ХААН банк нийт хөрөнгөө 31.2%-иар тэлжээ. Цэвэр ашиг нь жилийн өмнөхөөс ерөөсөө л 1% өссөн гэх боловч энэ нь зах зээлийн нийт цэвэр ашгийн 49.9% буюу талыг нь дангаараа хүүдийлсэн гэсэн үг.

Энэ нь товчхондоо инновацийн өсөлт биш, масс дээр тоглосон хүүгийн монопольчлол юм. Мөнгөний аваргуудаас хамгийн ашигтай ажилласан нь Төрийн банк байлаа. Цэвэр ашиг нь 105.8% огцом үсэрч, ₮64.2 тэрбумд хүрсэн нь салбарын гол сенсаци болов. Нийт ₮608 тэрбумын цэвэр зээлийн багц шинээр үүсгэж, хүүгийн орлогоо 29.4%-иар тэлсэн. Төрийн өмчийн статустай тус банк зардлаа танаж чадсан нь сайшаалтай ч, төрийн нэртэй мөнгөний урсгал "зээл"-ийн хэлбэрээр зах зээл рүү чихсэнийг мартаж болохгүй.

Араас нь Хас банк чимээгүй агаад тактиктай ажиллав. Чанаргүй зээлийн хэмжээгээ хамгийн бага түвшинд барьж чадсаныхаа шагналыг хөрөнгийн зах зээлээс авч, зах зээлийн үнэлгээгээ 48.8%-иар нэмэгдүүлэн хөрөнгө оруулагчдад итгэл авчирлаа.

Харин улс төртэй, улстөрчидтэй хамгийн их нэр холбогдсон Голомт банк болон Худалдаа хөгжлийн банкны цэвэр ашиг 36.2-37.7%-аар уруудаж, зах зээлийнх нь үнэлгээ 33.5%-аар унажээ.

Том болон дунд бизнесүүдийн төлбөрийн чадвар унаж, чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн эрсдэлийн сан нэмэгдсэн нь банкуудын ашгийг "самарчээ". Том бизнесүүд нь нуран унаж байхад иргэдэд өндөр хүүтэй зээл шахаж байгаа банкууд л ашигтай үлдэж буй эдийн засгийн нэг гаж үзэгдэл юм.

Банкууд ашигтай, хөрөнгөтэй байх нь систем дампуурахгүй байх баталгаа мөн боловч, тэдний энэ их өсөлт бодит бизнесийн орон зайг булааж байна. Мөнгө мөнгөө төрүүлдэг цаг дуусч, бодит баялаг бүтээгчид шороотой замаар мөлхөж байна.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”