2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын мэндчилгээний товч утгыг тоймлон хүргэе.
Ерөнхийлөгчийн дипломат мессеж!
Цагийн зүүнүүд дээшээ гозойж, 12:00 дээр давхцахаас хэдхэн минутын өмнө Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж, үг хэлдэг уламжлалтай. Үүний дараа тэнгэрт өнгө, өнгийн гэрэл түгдэг нь шинэ жилийн оргил үед байдаг.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээ гол агуулгаа товчхон өгүүлсэн нь тунчиг даруухан байлаа. Тэрбээр элдэв шалдав амлалт өгч, эдийн засгаа хөлдөө чирсэнгүй. Ард түмнээ талцуулсан, улстөржсөн утга агуулга бүхий үг өгүүлбэр байсангүй.
Ийм явдал Монголд нэг удаа болж байсан, Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа шинэ жилийн “бэлэг” болгон ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн нь эдийн засагт асар сөргөөр нөлөөлсөн билээ. Үүний үр дагавар өнөөдөр ч арилаагүй байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Геополитик, геостратегийн ээдрээтэй цаг үеийг туулж, зөрчил мөргөлдөөнтэй дэлхий ертөнцөд амьдарч байгаа”-г мэндчилгээнийхээ эхэнд сануулж, хэдий тийм ч “2025 онд гадаад харилцаа өргөжсөн, хөдөө аж ахуйн салбарт ахиц дэвшил гарсан, түүх, соёл, өв уламжлалаа дэлхий дахинд сурталчлан таниулсан үйл явдлаар дүүрэн байсныг дурдав. Дэлхийд Монголынхоо нэрийг тамгалсан хүүхэд залуусаараа бахархахаа бас мартсангүй.
Онцлох пойнт нь:
-Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө идэвх санаачилгатай ажиллаж, ард иргэдийг ажлын байраар ханган, төр, засгийнхаа бодлого, шийдвэрийг дэмжин ачааны хүндийг үүрч, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид, нийт ард түмэндээ Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Тайлбар: Улс төрийн алдаатай бодлого шийдвэр, хууль хүчнийхний дарамт, хувь улстөрчийн өс хонзонт үйлдэл, популистуудын занаанд нухлагдаж, нуруугаа авхуулсан морь шиг болсон бизнесийнхэн, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын алдагдсан итгэлийг сэргээх гэсэн агуулгатай мессеж болов уу.
-Шинэ ондоо төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа улам бататгаж, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэцгээе.
Тайлбар: Өнгөрөгч 2025 онд Монголын улс төрд төрт ёс, хууль дүрмээ уландаа гишгэсэн олон үйл явдал өрнөсөн. Үндсэн хуулиа гууль болтол нь хуулийн хулгай хийсэн гашуун сургамжийг сануулсан далд утгатай мессеж гэж уншигдав.
-Даян дэлхий амар амгалан байх болтугай.
Тайлбар: Хоёр их гүрний дундах жижиг улсын хувьд даян дэлхий амар амгалан байх шиг аюулгүй байдал үгүй. Энхийг эрхэмлэж, төвийг сахисан, нээлттэй гадаад харилцаа маань Монголын аюулгүй байдлыг хамгаалах хар хайрцагны бодлого байдаг.
УИХ-ын даргын өвөрмөц мэндчилгээ-өгсөн амлалт
УИХ-ын дарга Н.Учрал тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг дээр ажиллах явцдаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн нь өвөрмөц байлаа. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа амьдрах, сурах, боловсрох эрхийг төр бүрдүүлэх ёстой гэсэн агуулга бүхий мессеж гэж дүгнэв.
Нэкст спикер УИХ-ын дарга Н.Учрал “2026 онд УИХ хүний эрх, хүүхдийн эрхийн торгон мэдрэмжтэй байж, “Чөлөөлье” үзэл санаан дор төрийн хууль, бодлогоор иргэний, улс төрийн, эдийн засгийн эрх, эрх чөлөөг дархлан хамгаалж ажиллана” гэдгээ амаллаа.
Онцлох пойнт: Иргэндээ итгэж, эдийн засгийн эрх чөлөөг цэлийтэл нээхийг сануулсан ухааруулсан он байлаа.
Тайлбар: Сүүлийн жилүүдэд төрийн хүнд суртал, хуулийнхантай хамтарсан дарамт эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Хувийн олон аж ахуй нэгж хаалгаа барьж, төрийн өмч данхайсан. Эдийн засгийн эрх чөлөө хумигдаж, бизнес эрхлэгчид айдастай болсон. Үүнийг ямар ч улс төрийн өнгө аясгүйгээр сануулсан үг болов уу.
Онцлох пойнт: Иргэн таны ажил амьдралаа өөдөө татах гэсэн хүсэл мөрөөдлийн хана хэрэм болсон зөвшөөрөл нэртэй хүнд суртлыг хуулиар нурааж, чөдөр тушаанаас чөлөөлөх болно.
Тайлбар: Зөвшөөрөл болгон, гарын үсэг бүхэн тарифтай болсон. Энэ хэрээр төрийн авлига, хулгай гаарсан. Эрх баригч намын дарга авлигын эсрэг тэмцэнэ, алхам ч ухрахгүй гэж сүржин, даржин үгээр биш харин авлигыг төгөлдөржүүлдэг тусгай зөвшөөрлийг халахаас авлигатай тэмцэх ажлаа эхлүүлж байгаагаа зарлав.
Ерөнхий сайдын гоёчлоогүй тоо!
Ерөнхий сайд Г.Занданшатар “амаргүй байна” гэж гоншигносонгүй. Аль эсвэл утга уянгын сүлэрсэн үгтэй сүртэй дүрс, дууны эффектээр зодсонгүй. Өрөөн дотроо, ширээний ард сууж байгаад мэндчилгээ дэвшүүлэв.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн Засгийн газар бүсээ чангалж, төрийн алба, төрийн данхар бүтцийг цэгцэлж, улсын төсвийн үргүй зардлыг 2.2 их наяд төгрөгөөр танаснаар валютын ханш $6.7 тэрбумд хүрснийг тодотгов.
Онцлох пойнт: Нүүрсний 581 гэрээг ил болгож, авлига албан тушаалын гэмт хэрэгтээ хийх тэмцэл үргэлжилж байна. Олон овоот, Бор тээгийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хүүхэд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үр өгөөжийг хүртээнэ.
Тайлбар: Нүүрсний хулгайтай хийх тэмцэл 2026 онд ч мөн үргэлжлэх бололтой. Засгийг нь огцруулах асуудлыг босгосон, цөөн хүний халаасанд орсо Бор тээгийн ордыг эргэлт оруулна л гэж амлав.
Онцлох пойнт: Төр хувийн хэвшилдээ итгэж, хөдөлмөрлөж буй иргэн бүрээ дэмжинэ.
Тайлбар: Өр дарна, зээл тэглэнэ, мөнгө тараана гэдэг өмнөх үеийн мэндчилгээнээс өөр сонсогдов. Төр-хувийн хувийн хэвшлээ дарамтлахгүй л бол эдийн засаг амархан сэргэнэ.
Онцлох пойнт: Засгийн газар иргэдээ хуурч, бодит байдлыг гоёж будахгүй. Мөн гарч буй ахиц дэвшлийг үгүйсгэж, итгэл найдварыг мохоохгүй.
Тайлбар: Гоё үг, хөөстэй тоогоор бодит үнэнийг халхавчлахгүй гэдгээ хэлчихлээ. Будаг нь наасан бодит тоо, улс төрийн хэрүүл тэмцлээс болж эдийн засагт шар гэрэл анивчсан. Энэ гэрлийн өнгийг өөрлөгдөж байгаа бололтой.
Эцэст хэн хэн нь улс төр ярьсангүй, хэн нэгнийг онилсонгүй, өр зээл тэглэсэнгүй. МАН нэгэнт бодит хөрсөн дээрээ буужээ. Буухаас ч аргагүй он болж өнгөрсөн. Баяртай 2025. Монголын улс төр-эдийн засагт их том өөрчлөлт авчирсанд!
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3