НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Баялгийн зодоон, авлигын хараалаар баян, хоосны ангал гүнзгийрэв
АНАЛИЗ

Баялгийн зодоон, авлигын хараалаар баян, хоосны ангал гүнзгийрэв

2026 оны 5-р сарын 6
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Уул уурхайн салбарт “супер мөчлөг” тохиож, Монгол Улсын эдийн засаг тэлснийг сүүлийн жилүүдийн орлогын статистикаас харж болно. Харамсалтай нь, энэ өсөлт айл бүрийн хаалгаар орж, иргэн бүрийн амьжиргааг тэтгэсэнгүй. Монгол Улс баян, ядуу гэсэн хоёр туйлд хуваагдаж, дундаж давхрага нь хальс шиг нимгэрсэн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хэлснээр экспортын мах кг нь ₮14000 ($4) байхад дотоод зах зээлд 25000-35000 төгрөгт хүрчээ. Энгийн монгол өрх 100 мянган төгрөгөөр ердөө 3 кг мах авах гэж гар татаж байхад, даргын нохойны нэг удаагийн хоол хэдэн зуун мянган төгрөг болсон нь нийгмийн баян, хоосны ялгааг илтгэх хамгийн хэрцгий дүр зураг.

Иргэд өрхийн төсвөө зуу, зуун мянгаар тооцож, амьжиргаагаа залгуулах гэж зүдэрч байхад, дарга нарын “идэж уусан” мөнгө тэрбумыг алгасаад их наядаар яригддаг болоод удлаа.

Монголын эдийн засгийн өсөлт зөвхөн уул уурхайгаас хамаарч байгааг айл өрхөөр зүйрлэвэл, гэрийн бүх орлогыг ганцаар бүрдүүлдэг аав өвдвөл амьдрал нь бүхэлдээ зогсохтой адилхан. Уул уурхайн баялгийн үр шимийг бүх иргэн хүртэх эрхийг хуулиар баталгаажуулсан ч иргэд бус авлигачид л хүртжээ.

Баялгийн тэгш бус хуваарилалт, баян ядуугийн ангал ийн гүнзгийрэх гол шалтгаан нь стратегийн орд тойрсон авлига, албан тушаалын гэмт хэргүүд гэдгийг найман настай жаалаас 80 настай буурал ч мэддэг. Авлига бол ядуурлын гол хөдөлгүүр нь.

“Нүүрсний" гэх хэргээр бүртгэлгүй нүүрс гаргасан, мөргөцгөөс олборлолт хийсэн, тээвэрлэлтийг хамаарал бүхий компаниуддаа өгсний гор нь 1072 хувьцааны ашиг гэж бидний хүртсэн 60 мянган төгрөг.

Хөгжлийн банкаар мега төслүүдээ санхүүжүүлэх ёстой атал улстөрчид барьцаагүй зээл авч, зориулалтын бусаар зарцуулсан. Үр дүнд нь, хөгжлийн төслүүд зогсч, бизнес эрхлэгчдийн боломжийг булаасан.

“Ногоон автобус” гээд нийтийн тээвэрт хуучин төмөр шахаж, дарга нар “цавчих” зуур иргэд хүрэлцээгүй автобусаа хүлээсээр байв.

Үүнээс гадна, сонгууль угтаж, зээлээр угжсан “Шинэ хоршоо” төслөөр 100 мянга гаруй малчныг өртэй болгосон. Үр дүнд нь мах өнөөдөр ₮35 мянга болов.

Гэвч манай дарга нар энэ бүхнээсээ ичсэнгүй. “Туулын хурдны зам”, “Сэлбэ дэд төв” , “Метро” зэрэг томоохон төслүүдэд хотын удирдлагууд хуруу хумсаа дүр амжаад байна. Цагаан захтнуудын гэх эдгээр хэргээс үүдэлтэй зах зээл дэх “хар мөнгө” инфляцыг өдөөж, бага орлоготой өрхийг бүрэн туйлдуулж байгаа юм.

Тоо баримт худал хэлдэггүй гэдгийг Ерөнхий сайд нар уг нь сайн мэддэг.

ҮСХ-ны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанаас харвал нийт хүн амын чинээлэг 20% нь нийт орлогын тал хувийг эзэмшиж байхад, хамгийн ядуу 20% нь ердөө 7-8%-ийг хуваадаг. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн танилцуулснаар 2025 оны байдлаар хүн амын 26% олон хэмжээст ядууралд өртжээ. Тэдэнд мөнгөнөөс гадна эрүүл мэнд, чанартай боловсрол, амьдрах орчин дутагдаж байна.

Дарга нар иргэдийн дундаж цалин ₮2.5 сая байна гэж танилцуулдаг ч хүн амын 20% нь зөвхөн халамж, тэтгэврээр амьдралаа залгуулж байгаа нь “дундаж” гэх тоон үзүүлэлт бодит амьдралаас хол байгааг илэрхийлнэ. Ядуу өрх нийт орлогынхоо 60 гаруй хувийг зөвхөн хүнсэндээ зарцуулж байхад чинээлэг хэсэг нь 20% ч хүрдэггүй гэдэг. 

Ийм байхад ядуу өрхийн хүүхэд хэрхэн чанартай боловсрол эзэмшиж, эрүүл өсч, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх вэ? Үнэндээ, авлигачдын “залгисан” их наяд, их наядын төлөөсийг бидний хүүхдүүд өөрсдийн боломжоор төлж байна.

Геополитик, дэлхийн зах зээл гэж бусдад буруугаа чихдэг дарга нар өөрсдийнх нь шунал  иргэдийн нуруунд хэрхэн ачаа болж байгааг хүлээн зөвшөөрөх цаг болсон.

Төрийн хулгай зогсоогүй цагт эдийн засаг хэчнээн тэлээд ч ядуурал буурахгүй, харин ч баян хоосны ялгаа улс орны аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрэх нь.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20