НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Байцаанд формальдегид ашигласан гэх хэргийг Бээжин шалгаж байна
АНАЛИЗ

Байцаанд формальдегид ашигласан гэх хэргийг Бээжин шалгаж байна

2026 оны 8-р сарын 24
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Хятадын эрх баригчид хүнсний зориулалттай байцааны шинэлэг байдлыг хадгалахын тулд формальдегид ашигласан тухай мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.

BBC (2026-08-24)

Умард нутгийн Хэбэй мужид байцааг тусгай уусмалд дүрж, улмаар тээврийн хэрэгсэлд ачиж байгааг харуулсан бичлэгийг баталгаажуулснаа албаныхан мэдэгдэв.

Уг бичлэгийг өнгөрсөн долоо хоногт нэгэн байгаль орчны блогчин анх олон нийтэд дэлгэсэн юм. Хорт хавдар үүсгэдэг нь тогтоогдсон, өнгөгүй химийн бодис болох формальдегидийг Хятад улсад хүнсний бүтээгдэхүүний шинэлэг чанарыг хадгалах зорилгоор ашиглахыг хатуу хориглодог.

Хятад улс бол дэлхийн хамгийн том байцаа үйлдвэрлэгч бөгөөд нийт ургацынхаа дийлэнх хэсгийг Азийн хөрш орнууд руу экспортолдог.

Цагдаагийн байгууллагаас хэрэгт холбогдсон иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлсэн талаар төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.

Албаны хүмүүс олон нийт, иргэдийн итгэлийг сэргээх зорилгоор улс даяар зах, худалдааны төвүүдэд гэнэтийн шалгалт хийн шуурхай ажиллаж байна.

Хятадын төрийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар мөрдөн байцаагчид энэхүү хууль бус үйлдэл хэр зэрэг өргөн хүрээг хамарсныг тогтоохоос гадна аюултай хүнсний ногооны түгээлтийн сүлжээг илрүүлэхээр ажиллаж байгаа юм.

Канбао шяний нутгийн захиргаанаас Бямба гаригт гаргасан мэдэгдэлдээ: "Ногооны нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангах үүднээс илэрсэн аливаа хууль бус, дүрэм журам зөрчсөн үйлдлийг хуулийн дагуу хатуу чанд шийтгэх болно" гэжээ.

Бээжин хотын шинэ хүнсний гол эх үүсвэрүүдийн нэг болох Шинфади захын зүгээс байцаа нийлүүлж буй эх үүсвэрүүддээ шалгалт хийсэн бөгөөд бохирдсон байцаа захын сүлжээнд нэвтрээгүй хэмээн мэдэгдсэн байна.

Энэхүү явдал нь Хятад улсад хэвлэл мэдээллийн анхаарлыг ихээхэн татаад байна.

"Ардын өдөр тутмын сонин"-ы редакцын нийтлэлд "Бөөний худалдаачид хэрэглэгчдийн амь нас, эрүүл мэндийг уландаа гишгэж, зөвхөн хувийн богино хугацааны эдийн засгийн ашгаа урьтал болгосон байна. Тэд хуулийн улаан шугамыг давж, ёс суртахууны доод хязгаарыг зөрчлөө" хэмээн бичжээ.

Хятад улс жилд 30 сая гаруй тонн байцаа хураан авдаг нь дэлхийн нийт нийлүүлэлтийн хагасыг бүрдүүлдэг гэсэн үг юм. Вьетнам, Өмнөд Солонгос, Орос зэрэг улс Хятадаас хамгийн их байцаа импортолдог.

АНУ-ын Хорт хавдар судлалын нийгэмлэгийн мэдээлснээр, ажлын байрны орчинд формальдегидийн өндөр тунтай урт хугацаанд харьцах нь хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд харин бага хэмжээний бодисоос үүсэх нөлөөлөл одоогоор бүрэн тодорхойгүй байна.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хатан хаан Викторияд бэлгэнд очсон эмэгтэйн түүх

Хатан хаан Викторияд бэлгэнд очсон эмэгтэйн түүх

Сара Форбс Бонеттаг Хааны тэнгисийн цэргийн Баруун Африкийн эскадрилийн ажилтан Фредерик Форбс Англид авчирчээ. Гэрэл зургийг: Уильям Бэмбриж (1819-79)/Хааны цуглуулгын сан

Oct 18, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр авч болохгүйг сануулах эдийн засгийн эффектүүд!

Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр авч болохгүйг сануулах эдийн засгийн эффектүүд!