НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Бээжин хотын хамгийн өндөр цамхагт юу тохиолдсон бэ?
АНАЛИЗ

Бээжин хотын хамгийн өндөр цамхагт юу тохиолдсон бэ?

2026 оны 6-р сарын 30
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Осол Баасан гаригийн (2026-06-26) орой, хүмүүс ажил тарах ачаалалтай цагаар Бээжингийн төв бизнесийн дүүрэгт (CBD) байрлах 528 метр өндөр “China Zun” цамхагт гарчээ. "B-12PP" бүртгэлийн дугаартай, хоёр хүний суудалтай, хөнгөн спорт зориулалтын нисэх онгоц Бээжингийн зүүн захын нислэгийн талбайгаас хөөрсөн бөгөөд цамхгийн зүүн талыг мөргөсөн байна.

Уг ослын улмаас онгоцны нисгэгч амь үрэгдэж, барилга дотор болон ойр орчимд байсан 13 хүн бэртэж гэмтсэн байна. Цахим орчинд тархсан видео болон гэрэл зургуудад цамхгийн нэг талын шилэн пасад хагарч, цоорсон бөгөөд дээрээс онгоцны хэлтэрхий, барилгын нуранги доош унаж байгаа нь дүрслэгджээ. Осол гарсны дараа цамхаг хавиар олон тооны цагдаа, гал унтраах болон түргэн тусламжийн машинуудыг дайчлан, иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.

Хятад улс нь агаарын орон зайн, ялангуяа нийслэл Бээжин хотын аюулгүй байдлын хамгийн чанга дэглэмтэй орнуудын нэг бөгөөд улс төрийн удирдагчдын байрладаг бүсээс хэдхэн километрийн зайд ийм осол гарсан нь Бээжингийн оршин суугчдыг ихэд цочроожээ.

Осол гарсны дараа Хятадын сошиал медиа сувгуудаар тархаж байсан ослын бичлэг, зургуудыг эрх баригчид маш хурдтайгаар устгаж, цензур тавьсан байна. Засгийн газраас осол гарснаас хойш бараг 24 цагийн дараа л хэргийг мөрдөн шалгаж байгаа тухай товч мэдэгдэл гаргажээ.

Уг ослын дараа Хятадын засгийн газраас тус улсын хэмжээнд спортын болон амралт зугаалгын зориулалттай бүх төрлийн хөнгөн онгоц, шүхэр, дельтапланы нислэгүүдийг тодорхойгүй хугацаагаар бүрмөсөн зогсоох (grounded) тушаал гаргаад байна.

Одоогоор ослын нарийн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд албаныхан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна хэмээн мэдэгдсэн байна.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Тэрслүү үг: Ховд аймагт улсын төсвөөс татаас өгөхийг больё!

Тэрслүү үг: Ховд аймагт улсын төсвөөс татаас өгөхийг больё!