НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Беларусь: Цас ба хүйтнийг улс төрийн хоригдлуудыг тамлах зэвсэг болгодог
МЭДЭЭ

Беларусь: Цас ба хүйтнийг улс төрийн хоригдлуудыг тамлах зэвсэг болгодог

2026 оны 2-р сарын 3
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Беларусийн шоронд хоригдож байсан хүмүүсийн DW агентлагт өгсөн мэдүүлгээр, энэ жилийнх шиг их цастай, хахир өвлийн хүйтэн улс төрийн хоригдлуудын хувьд жинхэнэ там болдог гэжээ. Шоронгийн хуягууд цас болон тэсгим хүйтнийг тэднийг тарчлаах, сэтгэл зүйн дарамт үзүүлэх хэрэгсэл болгон ашигладаг ажээ.

Беларусийн засан хүмүүжүүлэх газруудын удирдлага улс төрийн хоригдлуудад цасыг “асфальтыг нь гартал гялайтал цэвэрлэх” даалгавар өгдөг. Тэд цасыг шуудайлан, шоронгийн нутаг дэвсгэрээс хол зөөж хаях ёстой бөгөөд энэ хүнд ажлын дараа биеэ угаах, дулаацах ямар ч боломж олгодоггүй байна.

"Нэг ч ширхэг цас үлдэх ёсгүй"

Хүний эрхийн төлөө тэмцэгч Леонид Судаленко гурван жилийн ял авч, Витебск хотын шоронд өвлийн ид хүйтнээр очжээ. Тэрбээр тухайн үеийн нөхцөл байдлыг ийнхүү дурссан байна.

"Би амьдралдаа тийм их цас харж байгаагүй. Шоронд ормогц л бүх хүнийг, тэр байтугай тусгаарлалтад (карантин) байгаа хүмүүсийг ч талбай руу гаргаж цас цэвэрлүүлдэг. Танд ишинд нь панер хадсан гар хийцийн хүрз өгөөд, хар асфальт харагдтал нь цэвэрлэхийг тушаана. Энэ бол зүгээр нэг зам гаргаж байгаа ажил биш. Шоронгийн талбайд нэг ч ширхэг цас харагдах ёсгүй гэсэн хатуу шаардлага тавьдаг."

Судаленкогийн хэлснээр "цас цэвэрлэх баг"-т голдуу улс төрийн хоригдлуудыг дайчилдаг. "Виасна" хүний эрхийн байгууллагын мэдээлснээр Беларусьт одоогоор 1100 гаруй улс төрийн хоригдол байна. Энэхүү ажлаас татгалзвал ганцаарчлан хорих, эсвэл гэр бүлээсээ илгээмж авах, уулзах эрхийг нь хасах зэргээр шийтгэдэг.

Хоригдлууд өглөөний 04.00 цагт босдог журамтай ч, цас цэвэрлэх үүрэг авсан хүмүүс бүх цасыг арилгаж амжихын тулд үүнээс шөнийн 02.00 цагийн өмнө босох ёстой болдог. "Ажил дуусахад бид хөлсөндөө нэвт норсон байдаг ч биеэ угаах цаг хугацаа өгөхгүй мөн шүршүүр хүрэлцээгүй байдаг" гэж тэрбээр нэмж хэлэв.

Ганцаарчлан хорих өрөө ба хүйтэн жавартайд хийгддэг жагсаал

Хоригдлууд өдөрт гурван удаа гадаа талбайд тооллого бүртгэлд зогсох ёстой бөгөөд энэ үйл явц нэг цаг орчим үргэлжилдэг. Энэ хугацаанд ямар нэгэн хөдөлгөөн хийхийг хатуу хориглох бөгөөд байгаль цаг агаарын онцгой хүнд нөхцөл үүссэн байсан ч тооллогыг хэзээ ч цуцалдаггүй.

Хамгийн аймшигтай нь улс төрийн хоригдлуудын ихэнх нь “дамждаг” ганцаарчлан хорих өрөө юм. “Тэнд халаагуур ажилладаггүй, хөнжил олгодоггүй учраас хүйтнээр тамлуулж байна гэсэн үг. Та нүцгэн шалан дээр эсвэл төмөр орон дээр унтах ёстой. Дээр нь дулаан дотуур хувцсыг чинь хураагаад авчихдаг” гэж Судаленко ярив.

Эмэгтэйчүүдийн хорих анги: Хүнд ачаа ба хөлдүү өдрүүд

Хоригдол асан Дарья Афанасьева Гомель дахь эмэгтэйчүүдийн хорих ангид хоёр өвлийг өнгөрүүлжээ. Тэнд Беларусийн сөрөг хүчний улстөрч Мария Колесникова 2025 оны 12-р сард суллагдах хүртлээ таван жилийн ял эдэлсэн юм.

Афанасьева хэлэхдээ "Өглөө 07.00 цагаас өдрийн 15.00 цаг хүртэлх ээлжинд ажиллачихаад ирэхэд цас орж байвал та амрах эрхгүй. Шууд л хүрз бариад гарах ёстой. Мөнгөтэй хүмүүс нь гайгүй хүрз худалдаж авдаг, бусад нь тааралдсанаа л хэрэглэнэ. Бид цасыг төмсний шуудай шиг том шуудайнд дүүргэж байгаад нуруун дээрээ үүрч, эсвэл чирч холдуулдаг байсан" гэв.

Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар хүнд юм өргөх ёсгүй байсан ч хуягууд үүнийг нь огт хайхраагүй байна. "Нэг өвөл хоригдлуудын 40% нь өвдсөн. Гэтэл удирдлагууд карантин тогтоохын оронд ердөө өвчлөлийн тоог дарж мэдүүлээд асуудлыг шийдчихсэн. Өвчтэй хүмүүс эмээ авахын тулд хүйтэн жаварт гадаа урт дараалалд зогсдог байсан" гэж тэрбээр нэмж дурслаа. Тэр байтугай Гомелийн хорихын 13-р тасгийн дээвэр нь эвдэрхий учраас хоригдлууд унтахдаа ч зузаан пальтотойгоо унтдаг байна.

Зөвхөн юбка өмсөх журам

Эмэгтэй хоригдлууд өмд өмсөх эрхгүй, зөвхөн юбка, даашинз өмсөх ёстой. Тэр ч байтугай хүйтнээс хамгаалахын тулд оймсоо хүзүүндээ ороож дулаацахыг оролдоход нь хуягууд хурааж авч хаядаг. "Гутал нь чийг татдаг, дулаан хадгалдаггүй учраас эмэгтэйчүүд гутлан дотроо ариун цэврийн хэрэглэл жийрэглэж өмсдөг байсан" гэж Афанасьева дурсав.

Сэтгэл зүйн арилшгүй гэмтэл

Эдгээр хүмүүс суллагдсан ч өвөл болох бүрт туулсан бүхэн нь сэтгэл зүйн дарамт болж эргэн ирдэг байна. "Би одоо цас харахаар хүүхэд насны баяр баясгаланг биш, харин тамлал, зовлонг санадаг болсон" гэж Афанасьева яриагаа өндөрлөжээ.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК нь 10 жилийн ойн хүрээнд өнөөдөр (2026.08.24) 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх “ШИЖИР-1 ХБҮЦ” /Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас/-ны анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн MSE-Hall танхимд цан цохих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Aug 24, 2026

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20