НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Берлинд тохирсон Украины энхийн төлөвлөгөө 20 заалттай
АНАЛИЗ|Геополитик

Берлинд тохирсон Украины энхийн төлөвлөгөө 20 заалттай

2025 оны 12-р сарын 17
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Орос Донбассийг бүхлээр нь авахыг шаардаж байгаа бол Украин зөвхөн эзлэгдсэн газар нутгийг өгөх гэсэн байр суурьтай.

Украины энхийн асуудлаарх талуудын уулзалт Берлин хотноо хоёр өдөр (2025.12.14-15) болж өндөрлөө. Уулзалтаар Трампын санал болгосон Украинд энхийг тогтоох төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэлэлцсэн бөгөөд уулзалтын өмнө Зеленьскийн хүсч байсан Украины аюулгүй байдлын баталгааг АНУ өгөхөөр санал нэгдсэн ч газар нутгийн асуудлаар тохиролцоонд хүрч чадсангүй.

Трампын сарын өмнө анх танилцуулсан Украинд энхийг тогтоох 28 зүйл бүхий төлөвлөгөө 20 заалттай болжээ.

Газар нутгийн асуудал

Талуудын хамгийн их санал зөрөлдсөн нь газар нутгийн асуудал. Оросын талаас Украины цэргийг Донецк мужаас бүрмөсөн гаргахыг шаардаж байгаа бөгөөд ингэхдээ Оросын армийн хяналтаа тогтоож амжаагүй хэсгийг хамруулж байгааг Украины тал “хүлээн авах боломжгүй” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Берлины уулзалтын үеэр АНУ болон Европын тал Зеленьскийг Оросын энэ саналыг хүлээн авахыг ятгасан ч амжилт олоогүй хэмээн Reuters болон AFP мэдээлсэн.

Берлины уулзалтын дараа хийсэн талуудын хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Германы Ерөнхий сайд Мерцээс энэ тухай асуухад “АНУ-ын тал ямар нэг зүйл шаардсан гэж үзэхгүй байна. Бид бол стратегийн түншүүд. Тиймээс би үүнийг дараах байдлаах томъёолмоор байна: бид үүнийг ОХУ-ын шаардлага гэж хүлээн авч байгаа, тиймээс бидний энэ байр суурийг ОХУ-ын талд дамжуулахыг бид АНУ-ын түншүүддээ хэлсэн” хэмээн хариулжээ. “Бөмбөг одоо Оросын тал руу шилжлээ” хэмээн Мерц хэлжээ.

Харин Зеленьский “Газар нутгийн асуудлаар хангалттай ярьсан, шууд хэлэхэд одоогоор бид энэ асуудлаар өөр өөр байр суурьтай байна” хэмээн хэлжээ.

“Газар нутгийн асуудал гол асуудал, энэ асуултын хариултыг зөвхөн Украины ард түмэн, Украины Ерөнхийлөгч л өгч чадна. Газар нутгийн асуудлаар буулт хийхийг Украин л шийднэ гэдэгтэй бид санал нэг байгаа” хэмээн Мерц АНУ болон Европын байр суурийг тодотгожээ.

Берлинд тохирсон 20 заалт бүхий төлөвлөгөөг одоо ОХУ-д дамжуулах юм.

Путины зөвлөх Юрий Ушаков “Донбассаас Украины цэргүүд гарсан нөхцөлд дайн эцсийн байдлаар дуусна, Донбасс бол ОХУ-ын газар нутаг. Яриа хэлэлцээний замаар шийдэгдэхгүй бол цэргийн хүчээр бид энэ газар нутгийг хяналтандаа авна. Украины цэрэг Донбассаас гарах эсэхээс дараагийн бүх зүйл шалтгаална” хэмээн Оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн нь Кремлийн байр суурь юм.

НАТО-гийн дүрмийн 5-р заалт

Украинд олгох аюулгүй баталгааг НАТО-гийн дүрмийн 5-р заалтын дагуу хэрэгжүүлэх аж. 5-р заалт нь “эвслийн аль нэг гишүүн орон руу гуравдагч этгээд цэргийн хүчээр халдах аваас хамтын хамгаалалтын арга хэмжээ авна” гэсэн зарчмыг тунхагласан байдаг.

Аюулгүй байдлын баталгаа олгох хүрээнд Украины цэргийн тоо, батлан хамгаалах хүчин чадлыг тодорхойлсон нарийн тоо баримт бүхий заалтууд энд багтсан гэж нэрээ нууцалсан эх сурвалж BBC-д мэдээлжээ.

Эдийн засгийн асуудал

Украины эдийн засгийг сэргээх багц асуудлууд мөн төлөвлөгөөнд багтжээ. Трампын анхны төлөвлөгөөнд Европын орнуудад царцаагдсан байгаа Оросын активыг Украины сэргээн босголтод зарцуулах санал байсан ч энэ асуудлаар Европын холбоо дотроо санал нэгдээгүй байгаа юм. Сүүлд нь үүсч болох хууль, эрх зүйн үр дагавраас шалтгаалан Бельги энэ саналыг эсэргүүцэж байгаа юм.

Өөр нэг асуудал Запорожийн цөмийн станц юм. Орос 2022 оны хавраас хойш Запорожийн цөмийн станцыг хяналтандаа байлгаж байгаа юм. Украины тал ч, Оросын тал ч энэ станцыг хэвийн ажиллуулах нь аль алиных нь эдийн засагт хэрэгтэй гэдгийг ойлгож байгааг шинжээчид хэлж байгаа юм. Төлөвлөгөөнд тусгагдсанаар Запорожид үйлдвэрлэх эрчим хүчийг Украин болон Орос 50, 50-иар хуваан хэрэглэх ажээ.

Сонгууль

Трампын анхны төлөвлөгөөнд гал зогсоосноос хойш 100 хоногийн дотор сонгууль явуулах тухай заасан. Трампын энэ саналын хариуд Зеленьский “би эрх мэдлийн төлөө зууралдаагүй, Украинд сонгууль явуулахад бэлэн байна, гэхдээ АНУ манай аюулгүй баталгаа болсон нөхцөлд” гэсэн хариуг өгч байсан.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20