НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Н.Учрал: Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлнө
МЭДЭЭ

Н.Учрал: Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлнө

2026 оны 5-р сарын 7
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүдийн хамт /2026.05.06/ хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай уулзлаа. 

Ерөнхий сайд Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн  бодлого”-ын хүрээнд хийсэн ажил, цаашид хийх ажлын төлөвлөгөө, бодлого, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 

Эхний нэг сарын хугацаанд шийдвэрлэсэн зарим ажлаасаа эхлээд мэдээлэв. 

Боловсрол, эрүүл мэндийн салбарынхныг цалингийн ойлгомжгүй байдлаас чөлөөлж, нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулж авдаг боллоо. 

Битүүмжлэгдсэн байсан 12,153 татвар төлөгчийн дансыг нээв. 1936 татвар төлөгч 62.6 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ. 

Үсчин, гоо сайхан, дугуй засвар, оёдол, кофе шоп зэрэг 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөлж, “E-business” системд мэдэгдээд шууд эхэлдэг болсон.

2026 онд бүх салбарт 9,376 хяналт шалгалт хийхээр төлөвлөснөөс эрүүл мэнд, байгаль орчноос бусад чиглэлийн 7,029 хяналт шалгалтыг цуцаллаа.

Засгийн газрын үйл ажиллагаанд E-cabinet дашбоард нэвтрүүлэв. Төрийн албан хаагчдын цагийг хэмнэж, олон төрлийн тайлан цааснаас чөлөөлөв. 

Төр өөрөө код бичихгүй, программ хангамж хөгжүүлэхгүй. Төрийн үйлчилгээний сервисийг хувийн хэвшилд зориулан чөлөөлнө. Засгийн газар цаашид ч мөн ийм чөлөөлөлтийг үргэлжлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдлээ. 

Засгийн газар эрчим хүчний салбарыг хуримтлагдсан өрөөс үе шаттай чөлөөлж, 2029 оноос төсвийн татаасгүй ажиллахад анхаарч байна. Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоол буюу ногоон “тогтоол” батлагдсан тухай дэлгэрэнгүй танилцууллаа. Орхон, Өвөрхангай,  Хэнтий, Дундговь,  Говь-Сүмбэр аймагт батарей хуримтлуурын станцыг хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зарлахаа мэдэгдээд хувийн хэвшлийнхнийг урилаа.

Засгийн газар иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Тус хуульд оруулсан өөрчлөлтүүдийн төслийн талаар товч танилцуулав.

Авлигыг бууруулж, бодит үр дүнд хүрэх зорилтын хүрээнд иргэн өөрөө төрийг хянах “Шилэн” /shilen.gov.mn/ ажиллагааг үргэлжлүүлнэ. Шүгэл үлээгчийн эрх зүйн хамгаалалтыг бий болгоно. Нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураадаг болно. Төрийн нууцын тухай хуулийг батлуулж, албаны нууцаас чөлөөлнө. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна. Төрийн өмчит компани болон удирдах албан тушаалын тоог бууруулж, зардлыг танана.  Хиймэл оюуны хэрэглээг худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн сонгон шалгаруулалтад нэвтрүүлж, хүнээс хамаарсан авлига, хүнд суртлын эх үүсвэрийг зогсооход анхаарч ажиллаж байна. 

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиар бизнесийн үйл ажиллагаа явуулахад хориглолт, хязгаарлалт тогтоох бол зөвхөн хуулиар тогтооно. Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, шударга өрсөлдөөнийг дэмжих гэсэн гурван үндэслэлээр хязгаарлалт тогтоож болно. Бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэхээр тусгажээ. Монгол Улсад 41 хуулийн 49 зүйл заалт буюу зохицуулалтаар гадаадын хөрөнгө оруулалттай ААН үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийхийг шууд болон шууд бусаар хориглож, хязгаарлажээ. Иймд зайлшгүй хязгаарлалт, хориглолт тогтоох шаардлагатай салбараас бусад 16 салбарын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зохицуулжээ. 

Төв банкны тухай хууль, банкны хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монголбанкны бие даасан байдлыг сайжруулж, гадаадын банк үүд хаалгаа нээх боломж бүрдэнэ. 

Ган болон зэс боловсруулах цогцолбор, Алт цэвэршүүлэх үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк, Газрын тосны үйлдвэрийн цогцолборууд, Нүүрс пиролизийн үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлнэ. 

Алтанбулаг, Замын-Үүд, Цагаан нуур, Хөшигийн хөндий болон Хархорин, Дорнодод шинээр байгуулах чөлөөт бүсүүдийг экспорт, импортын баримжаатай чөлөөт бүсийн загвараар шинэчлэн хөгжүүлнэ зэрэг мэдээллийг “ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДӨРВӨН ЗАМ, ДӨРВӨН ЧӨЛӨӨЛӨЛТ” танилцуулгаараа өглөө. 

Ерөнхий сайдын танилцуулган дараа Засгийн газрын гишүүд зочдын асуултад хариулж, санал солилцлоо. 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн шинэ цахим хуудас нь зах зээлийн бодит цагийн мэдээлэл, хөрөнгө оруулагчийн заавар, IPO, компанийн тайлагнал, гадаадын хөрөнгө оруулагч болон уул уурхайн бүтээгдэхүүний мэдээллийг хэрэглэгч төвтэй нэг бүтэц дор нэгтгэн хүргэж байна.

Aug 21, 2026

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20