НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Б.Мөнхтамирын мөнгө угаалт!
ФАКТЧЕК

Б.Мөнхтамирын мөнгө угаалт!

2025 оны 12-р сарын 1
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Төрийн өмч ард түмний өмч байдаггүй. Авлига, хулгайн “хэрэгсэл” болдог. Төрийн өмчит 99 компанийн 43 нь ашиггүй, 150 тэрбумын алдагдалтай ажиллаж байна. Үүний нэг нь МИАТ. Тус компани энэ онд орлогоосоо зарлагаа хэтрүүлж, 9.6 тэрбумын алдагдал амсжээ. МИАТ бол ашгийн компани. Ашгийн компани алдагдалтай ажиллана гэдэг зуун хувь удирдлагын буруутай үйл ажиллагаатай холбоотой. Тиймээс өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас МИАТ компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг ТУЗ-д нь даалгасан.  Үүнтэй зэрэгцээд Б.Мөнхтамир бол хамгийн сайн СЕО гэсэн өмгөөлөл олон нийтийн сүлжээнд өрнөсөн. Тэгвэл эндээс нэг асуулт тавигдана, Б.Мөнхтамир хамгийн сайн СЕО мөн бол яагаад МИАТ алдагдалтай ажиллав аа? Ашгийн компаниуд алдагдалтай ажиллана гэдэг муу мэдээ. Тэр тусмаа төрийн өмч алдагдалтай ажиллаж байгаа бол авлига, хулгай нүүрлэсний дохио. Тэрчлэн  санхүү, тайланд нь аудит оруулах ёстой гэсэн анхааруулга юм.

МИАТ компани үе, үеийн эрх мэдэлтнүүдийн шахаа шантаажны газар байсан. Б.Мөнхтамир ч энэ бичигдээгүй хуульд үйлчилсэн баримтууд ч дэлгэгдэж байна. Баримт худлаа ярьдаггүй.

МИАТ компани 2022 онд хоёр онгоц түрээсээр ашиглаж эхэлсэн байдаг. Тодруулбал, АНУ-ын “AerCap” компаниас хоёр ширхэг Boeing 787-9 агаарын хөлгийг урт хугацааны түрээсээр авсан.  Эхний онгоцоо 2023 оны наймдугаар сард, дараагийн онгоцоо 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан байдаг. Ингэхдээ ТУЗ-өөсөө зөвшөөрөл аваагүй аж.

МИАТ-ийн зүгээс түрээсийн хоёр онгоцоо тасралтгүй 14140 км хүртэл зайд нислэг үйлдэх хүчин чадалтай, 20 тонн хүртэл ачаа тээвэрлэх боломжтой. Нэг суудалд оногдох түлшний зарцуулалтын хувьд “Вoeing 767-300” агаарын хөлгөөс 20 хувиар бага гэж сурталчилж байлаа.

Харамсалтай нь, түрээсийн онгоц нь удалгүй эвдэрч, эвдэрхий онгоцонд сар бүр 775 мянган ам.доллар зарцуулах болсон байна. МИАТ-ийн удирдлагууд анхнаасаа эвдэрхий онгоц авсан уу, аль эсвэл онгоц эвдэрсэн нэрээр мөнгө завшиж байна уу гэдэг анхаарал татаж байна.

Түрээсийн онгоц тасралтгүй үйлчилгээнд явж байж ашиг олно. Гэтэл нэг онгоц нь эвдэрснээс болоод нислэг үйлдэхийг нь түр зогсоосон гэх мэдээлэл энэ оны эхээр цацагдсан. МИАТ-ийн удирдлагуудын зүгээс “Өргөн биет гурван онгоцтой тул түрээсний нэг онгоцоо тавдугаар сар хүртэл зогсоосон. Зогсоох эсэх шийдвэр МИАТ ТӨХК өөрийнх нь асуудал байдаг” гэж эсэргүүцэж байсан.

Харамсалтай нь өндөр үнээр онгоц эвдэрхий онгоц түрээслэж, сар бүр 775 мянган ам.доллар төлнө гэдэг зөвхөн төрийн өмч дээр л гардаг үзэгдэл. Хувийн хэвшил хэзээ ч ийм алдагдалтай наймаа хийхгүй. Хоёрт, хамгийн багадаа 15 сая ам.долларыг засвар үйлчилгээнд зарцуулна гэдэг МИАТ ашиггүй ажиллах нэг шалтгаан юм.  Энэ нь Б.Мөнхтамирын МИАТ-ээс мөнгө угаах нэг арга заль байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс МИАТ-ийн санхүүд олон улсын аудит оруулж, алдагдлын шалтгаануудыг олж тогтоох ёстой. Хэрэвзээ Б.Мөнхтамир энэ мэт алдаа зөрчил гаргасан бол түүний халаад зогсохгүй хууль шүүхээр шалгуулах шаардлагатай.

МИАТ компанитай холбоотой олон хулгай, луйврын талаар албан бус мэдээлэл ч олон дунд яригддаг. “Херо” Б.Баатарын “Тамгагүй төр” жүжгийн уран бүтээлчдийг үнэгүй тээвэрлэдэг, өндөр үнэтэй суудлаараа авч явдаг гэсэн хардлага ч бий. Энэ бүгдийг шалгаж нягтлахаас шинэ Засгийн газрын эрс шинэчлэлтийн бодлого эхэлнэ.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

"Оюутолгой"-н 34 хувь, татвар, зээл, түүнийг тойрсон асуудлууд нь Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой сэдэв билээ.

Jul 2, 2026

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, О.Цогтгэрэл ээ!

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, О.Цогтгэрэл ээ!

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20