НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ
МЭДЭЭ

Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ

2026 оны 7-р сарын 13
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай ард түмэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогддог найрсаг хөршүүд билээ. Манай улс Монгол Улсыг хөрш орнуудын бодлогын хүрээнд чухалчлан үздэг бөгөөд Хятадын талтай гадаад харилцаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдгийг сайшааж байна.
Тантай хамтран “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг тасралтгүй хөгжүүлж, хоёр улсын ард түмэнд улам их үр өгөөж авчрахад бэлэн байна. Танай улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе” гэжээ.

БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын баярын мэндчилгээ ирүүллээ.

“Ардын хувьсгал ялсны 105 жилийн ойг тохиолдуулан Танд болон танай ард түмэнд баяр хүргэж, бидний найрсаг харилцаа хоёр ард түмний эрх ашигт нийцэн цаашид хөгжинө гэдэгт найдаж буйгаа илэрхийлье” гэжээ.

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.

Мэндчилгээнд, “Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх Танд Монгол Улсын Үндэсний их баяр наадмын чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгааг минь хүлээн авна уу.

 Таны энэ оны 04 дүгээр сард манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр харилцан тохиролцсон зүйлс Казахстан, Монголын харилцааг шинэ түвшинд гаргасныг тэмдэглэхэд таатай байна. Цаашид хамтын ажиллагааны хүрээг улам өргөжүүлэхийн тулд Тантай нягт хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлье.

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрч хүч, арвин их амжилт, Монголын ард түмэнд аз жаргал, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.

Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.

Мэндчилгээнд “Эрхэмсэг ноён Танд Монгол Улсын Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээ дэвшүүлж, Танд болон Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Эрхэм Дээд хатан бид хоёр танай улсад хийсэн саяхны айлчлалаа, тэр үед биднийг халуун дотно, найрсгаар хүлээн авч, зочломтгой хүндэтгэл үзүүлснийг талархалтайгаар эргэн дурсаж байна” гэжээ.

Чарльз хаан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог жавхлант Хаан Чарльз мэндчилгээ ирүүллээ.

Мэндчилгээнд “Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн баярын мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Бидний өмнө тулгамдаж буй нийтлэг сорилтууд, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчноо хамгаалах чиглэлээр манай хоёр улс урт хугацааны, үр дүнтэй шийдлүүдийг эрэлхийлэн, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Лео Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.

Мэндчилгээнд “Үндэсний баяраа тэмдэглэж буй Эрхэм хүндэт Танд болон танай нөхөрсөг ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Монголын ард түмэн ямагт энх тайван, эв нэгдэлтэй байхын ерөөл өргөе” гэжээ.

Бельгийн Хаант Улсын хаан Филипп мэндчилгээ дэвшүүллээ 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бельгийн Хаант Улсын Цог жавхлант хаан Филипп баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.

Мэндчилгээнд “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалыг, Монголын ард түмэнд сайн сайхныг ерөөе” гэжээ

Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 

Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шведийн Хаант Улсын хаан Карл XVI Густаф баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.

Мэндчилгээнд “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлсэд тань өндөр амжилт хүсэж, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг ерөөе” гэжээ.

Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.

Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэм Танд чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.

“Эрхэм ноён Ерөнхийлөгч Танд нэн өндөр хүндэтгэл илэрхийлж буйг хүлээн авна уу. 2023 онд Та бид хоёр харилцан төрийн айлчлал хийснээс хойш харилцаа, хамтын ажиллагаа онцгой эрчимжсэнийг тэмдэглэхийг хүсэж байна.

Эрчим хүч, эрчим хүчний шилжилт, бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, соёл гээд олон салбарын хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичнэ гэдэгт итгэлтэй байна.

Тантай хамт хоёр улсынхаа бие даасан байдал, стратегийн хараат бус байдлыг улам бэхжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Дэлхий даяар нүүр тулж буй байгаль орчны сорилт, бэрхшээлүүдийг даван туулахад хувь нэмрээ оруулах СОР17 хуралд амжилт хүсэн, бүрэн дэмжиж буйгаа илэрхийлье” гэжээ.

Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Өнгөрсөн 12 дугаар сард таны хийсэн айлчлал манай хоёр орны гайхалтай харилцааг бодитоор батлан “Стратегийн түншлэл”-д хүргэсэнд чин сэтгэлээсээ баяртай байна. Улаанбаатар, Ром хот хооронд аль хэдийн бий болсон нөхөрлөл, хамтын ажиллагааны бат бөх, гүн гүнзгий холбоо, Монгол Улс, Европын Холбооны харилцааг цаашид хөгжүүлэх, дундын ашиг сонирхлын хүрээн дэх хамтын ажиллагааны шинэ чиглэлийг нэмэх гарцуудыг эрэлхийлнэ гэдэгт итгэлтэй байна.

Ноён Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэнд эрүүл энх, сайн сайхныг хүсэж, чин сэтгэлийн ерөөл дэвшүүлье” гэжээ.

Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Карол Навроцки баярын мэндчилгээ ирүүллээ.

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Польшийн ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Өнгөрсөн онд Варшав хотноо хийсэн Таны төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд ахиулсан нь харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам эрчимтэй өргөжүүлэн хөгжүүлэх чухал суурь болсон гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоан мэндчилгээ ирүүллээ.

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Танд болон нөхөрсөг Монголын ард түмэнд өөрийн улсын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өнгөрсөн онд манай улсад хийсэн Таны айлчлалын сайхан дурсамж сэтгэлд тодхон байна. Энэ айлчлалын үр дүнд “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн  харилцаа цаашид бүхий л салбарт уламж өргөжин хөгжиж, бэхжинэ гэдэгт итгэл төгс байна.

Энэ завшааныг ашиглан Эрхэмсэг Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз жаргал, монголын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам баярын мэндчилгээ дэвшүүллээ

“Төр, ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон таны гэргий, Монголын ахан дүүс, ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үед бидэнд хүндэтгэл үзүүлж, чин үнэнч, халуун дотноор хүлээн авсныг миний бие санан дурсаж байдаг юм. Харилцаагаа хоёр улсын язгуур эрх ашигт нийцүүлэн улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байна.

Энэ дашрамд анх удаа тэмдэглэж буй “Дэлхийн адууны өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье” гэжээ.

Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ

“Монгол Улсын Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгааг минь хүлээн авна уу. Энэ завшааныг ашиглан Танд эрүүл энх, аз жаргал хүсэхийн зэрэгцээ Монголын ард түмэнд энх тайван, хөгжил дэвшил, цэцэглэлтийг ерөөе” гэжээ.

Австралийн Амбан захирагч баярын мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин баярын мэндчилгээ ирүүллээ.  

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд Засгийн газар, ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, хоёр ард түмний хэлхээ холбоог улам бэхжүүлж ирсэн ойрын түнш орнуудын хувьд Австрали Улс энэ чухал баярыг хамтдаа тэмдэглэж байгаадаа баяртай байна.

Наадмын уур амьсгалыг өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр мэдэрсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

Намайг халуун дотноор угтан авсанд Танд болно Монголын ард түмэнд гүн талархал илэрхийлье. Таны бэлэглэсэн цэцгэн хэлбэртэй энгэрийн гоёлыг миний бие бахархалтай зүүдэг юм.

Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг бэхжүүлэхийн төлөө  нягт хамтран ажиллахаа дахин нотолж байна.

Манай хоёр улсын найрсаг харилцаа ирэх он жилүүдэд улам бүр бэхжин хөгжинө гэдэгт бат итгэлтэй байна” гэжээ.

Беларусь Улсын  Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Лукашенко баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.

“Танд Үндэсний баяр наадмын мэндчилгээг чин сэтгэлээсээ дэвшүүлж байна. Танай улсын түүхээс улбаатай энэ наадам нь Монгол орны давтагдашгүй байдал, соёлын өвөрмөц онцлог болон ард түмний шавхагдашгүй их эрч хүчийг тодоор харуулдаг.

Наадмын бахархал нь түүхийн сурах бичгийн хуудсанд бус, харин монгол бөхийн сэтгэл зүрх, харваачдын нум сум, тал нутгаар давхих бяцхан хүлэгч бүрийн дотор оршдог. Эрхэмсэг Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэнд сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Монголын мөнх хөх тэнгэр үргэлж цэлмэг байх болтугай” гэжээ.

Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Валтер Штайнмайер Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.

Мэндчилгээнд “Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Монгол, Герман Улс олон жилийн туршид найрсаг, нягт ойр харилцаагаар холбогдож ирсэн билээ. Монголын их зохиолч Д.Нацагдорж болон бусад монгол оюутан Германд суралцахаар мордсон 100 жилийн ой мөн энэ онд тохиож байна.

Хоёр улсын боловсролын салбарын үр дүнтэй хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан түүхэн үйл явдал нь өдгөө Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль зэрэг бодит жишээгээр үргэлжилж байна. Танд болон Монголын ард түмэнд сайн сайхан, аз жаргал, энх амгалан ирээдүйг хүсэн ерөөе” гэжээ.

Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Нидерландын Хаант Улсын Цог жавхлант Хаан Виллэм-Александер, Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч Зоран Миланович, Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Илияна Йотова, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиев, Саудын Арабын Хаант Улсын Хоёр Ариун сүмийг хамгаалагч, Хаан Салман Бин Абдулазиз Аль-Сауд, Угсаа залгамжлагч Ханхүү, Ерөнхий сайд Мохамед Бин Салман Аль-Сауд, Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Эль-Сиси нар баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Төрийн тэргүүнүүд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүндэтгэлээ илэрхийлж, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхан ирээдүйг хүсэн ерөөлөө.

Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурян баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай  ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Харилцан хүндлэл, итгэлцэлд суурилсан найрсаг харилцаагаа бид өндөр үнэлж, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг билээ.

Харилцаа, хамтын ажиллагааны нөөц боломжийг хоёр талын хамтын хүчин чармайлтаар бүрэн ашиглана гэдэгт итгэлтэй байна. Танд эрүүл энх, ажлын амжилт, Монголын ард түмэнд энх тайван, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.

Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ.

Мэндчилгээнд, “Эрхэм Ерөнхийлөгч өө, Монголын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай найрсаг ард түмэнд баярын мэндчилгээ хүргэж байгааг минь хүлээн авна уу. Таны 2025 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан “Иж бүрэн түншлэлийн талаарх Хамтарсан тунхаглал” нь бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хамтын эрмэлзлийн тод илэрхийлэл болсон билээ. Танд ажлын амжилт, Монголын ард түмэнд эрүүл энх, аз жаргал, хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе” гэжээ.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн шинэ цахим хуудас нь зах зээлийн бодит цагийн мэдээлэл, хөрөнгө оруулагчийн заавар, IPO, компанийн тайлагнал, гадаадын хөрөнгө оруулагч болон уул уурхайн бүтээгдэхүүний мэдээллийг хэрэглэгч төвтэй нэг бүтэц дор нэгтгэн хүргэж байна.

Aug 21, 2026

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20