НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
БНМАУ-ын үеийн хуулийг хүчингүй болголоо
АНАЛИЗ

БНМАУ-ын үеийн хуулийг хүчингүй болголоо

2026 оны 6-р сарын 8
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Өнгөрсөн тогтолцооны үеийн хуулиар бизнесийн харилцааг зохицуулж байсан гажуудал засагдлаа. УИХ-ын гишүүн С.Цэнгүүний өргөн барьсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийг парламент өнгөрсөн Баасан гаригт хэлэлцэн баталлаа.

1991 онд батлагдсан энэхүү хуулийг 1992 оны Үндсэн хууль батлагдасаны дараахан  нэг удаа хэрэглэснээс хойш мартсан байж байгаад 2019 оноос хойш өнгөрсөн он хүртэл 6 удаа хэрэглэн онцгой байдал тогтоон, Бүрэн эрхэт төлөөлөгч буюу БЭТ томилонд компанийн бизнесийн харилцаанд төрийн хүчийг харуулжээ.

1991 оны хууль нь тухайн үеийн эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр, байгууллагын хэвийн ажиллагааг хангах, хүн амын хэрэглээний зайлшгүй бараа, үйлчилгээний хомсдолыг бууруулахад зорилготой байсан.

Анх 1992 оны 7-р сард УБТЗ, МИАТ зэрэг стратегийн салбаруудад энэхүү хуулийн дагуу онцгой байдал тогтоосон нь нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлсэн, стратегийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг зохицуулах байжээ.

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуульд зааснаар томилогдсон БЭТ нь ажлын хэрэгжилтийн явцыг сар бүр Бага Хуралд тайлагнах, Бага Хурал нь онцгой дэглэмийн хугацааг шаардлагатай бол сунгах шийдвэр гаргахаар заасан. Гэтэл энэхүү хуульд дурдагдаж буй Бага хурал гэсэн бүтэц өнөөгийн Монголын улс төр, нийгмийн тогтолцоонд байхгүй юм.

1992 оны хэрэглээг тухайн үеийн улс орны нөхцөл байдлыг бодолцон ойлгох боломжтой бол 2019 оноос хойш 1991 оны хуулийн заалтаар бизнесийн үйл ажиллагааг зохицуулсаныг ойлгох боломжгүй, хүч түрж, захиргаадсан арга хэлбэр гэж үзэхээс өөр аргагүй.

Өнгөрсөн жилүүдийн онц байдал тогтоон БЭТ томилсон үйл явц нь ямарваа нэг сонгон шалгаруулалтгүй, Засгийн газраас шууд нэр заан томилсон, ийнхүү томилогдохдоо Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүний албыг давхар хашиж байсан зэрэг гажуудал байсан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6-д зааснаар Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн тохиолдолд давхар ажил эрхлэх боломжтой ба тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.1, 18.5.2-т зааснаар хууль тогтоомж, олон улсын гэрээгээр болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн ажилд багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил эрхэлж болохоор хязгаарлагдсан байна.

Хүчингүй болгоогүй 1991 оны хуулийг Засгийн газар ашиглан төрийн өмчит компанид “онцгой дэглэм” тогтоох, БЭТ томилж байгаа нь хууль тогтоомжийн уялдаагүй байдал, хууль хэрэглээний буруу жишгийг бий болгож, эрх мэдлийн төвлөрөл болон компанийн бие даасан байдалд сөргөөр нөлөөлж байна гэсэн үндэслэлийг УИХ- ын гишүүн С.Цэнгүүн гаргаж тавьсан.

2019 оноос хойш дараах компаниудад онц байдал тогтоосон:

  • "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ (2019 оны 3 сар)

  • “Монголросцветмет” ТӨҮГ (2019 оны 3 сар)

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК (2022 оны 10 сар, 2023 оны 4 сар, 2023 оны 11 сар, 2025 оны 7 сар, нийт 18 сар)

  • “Тавантолгой” ХК (2021 он)

  • “Тавантолгой төмөр зам” ХХК (2022 оны 12 сар)

  • “Дулааны цахилгаан станц-3" ТӨХК (2025 оны 6 сар)

Эдгээр компанид томилогдсон БЭТ нь компанийн удирдлагын бүтэц, аудитын чиг үүрэг, дотоод хяналтын зохион байгуулалтад шууд өөрчлөлт оруулж, ТУЗ-ийн бүрэн эрхийн тодорхой хэсгийг төрийн байгууллагын түвшинд шилжүүлсэн нь Компанийн тухай хуульд заасан компанийн бие даасан, хязгаарлагдмал хариуцлагын зарчимтай зөрчилдөж, компанийн шийдвэр гаргах явцыг захиргааны түвшинд төвлөрүүлэх хандлагыг бий болгосон. Тухайлбал, 2020 оны Төрийн аудитын ерөнхий газрын тайланд дурдсанаар, төрийн өмчит компаниудын 42%-д Засгийн газрын шууд чиглэлийн дагуу ТУЗ шийдвэр гаргасан, компанийн хөрөнгө, орлогын зарцуулалтад эрх бүхий байгууллагаас оролцож шийдвэр гаргуулсан. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспортын гэрээ, орлогын урьдчилгаа төлбөрийн зохицуулалт, мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтын хуваарилалт шууд БЭТ-ийн шийдвэрээр хийгджээ.

БЭТ-ийн томилгоо богино хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлсэн боловч компанийн урт хугацааны санхүүгийн сахилга бат, бие даасан менежмент, гүйцэтгэлийн хариуцлагын тогтолцоог сулруулсан болохыг аудитын болон олон улсын үнэлгээнүүдээр батлагдсан.

“Өнөөдрөөс эхлэн төрийн болон хувийн өмчит компаниудад Засгийн газар БЭТ томилох эрх зүйн зохицуулалт байхгүй болж байна. Харин тухайн компанийн гүйцэтгэх захирал алдаа, зөрчил гаргасан тохиолдолд түүнд хариуцлага тооцох эрх зүйн тогтолцоо үйлчлэх ёстой" хэмээн УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хууль батлагдсаны дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20