НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Бодлогын алдаа: “Атрын аян”-ыг баллуурдсан импортын чөлөөлөлт
АНАЛИЗ

Бодлогын алдаа: “Атрын аян”-ыг баллуурдсан импортын чөлөөлөлт

2026 оны 3-р сарын 6
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улс ОХУ-аас 94 мянган тонн улаан буудай импортоор худалдан авсан тухай ОХУ-ын “Агроэкспорт” төв мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.5 дахин их байгааг онцолсон байна.

Монгол Улс улаан буудай импортлогчоос экспортлогч болох зорилт тавьж байсан цаг саяхан. Гэтэл жилийн дотор дотоодын хэрэгцээт буудайнхаа бараг 50 хувийг импортоор авахад хүрэв.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2025 онд улаан буудайн хураалт 34% буурч, 252 мянган тонн болсон.

ХХААХҮЯ-наас улаан буудайн ургац алдсан шалтгааныг цаг агаарын таагүй байдалтай холбож тайлбарласан ч үндсэндээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бодлогын алдааны үр дагавар юм. Үүний нэг үзүүлэлт нь 2025 оны ургацын жилд тариалангийн талбайн хэмжээ 30 гаруй мянган га-гаар буурсан гэх мэдээ.

Тариалангийн талбай, ургац ийн буурсан шалтгаан нь зөвхөн цаг агаарын нөхцөл байдал биш гэдгийг ХХААХҮ-ийн сайд (асан) Ж.Энхбаяр өнгөрсөн оны тавдугаар сард хэвлэлийн хурал зарлан олон нийтэд хэлсэн.

Тэрбээр “Гурил, тэжээлийн импортын татварыг тэглэснээр Газар тариалангийн салбар эрс унаж, гурил үйлдвэрлэл багассан. Монгол Улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд харш шийдвэр гаргах ажлыг УИХ-ын дарга (Д.Амарбаясгалан) зохион байгуулж байгаад сэтгэл эмзэглэж байна. Олон сая ам.доллараар гаднаас гурил, малын тэжээл авдаг болчихоод байна. Үүнийг засъя гэдэг бодлогыг УИХ дэмжсэнгүй. Хамгийн харамсалтай нь УИХ-ын дарга (Д.Амарбаясгалан) өөрөө чуулганы индэр дээрээс чиглүүлж, зохион байгуулсанд гутлаа” гэсэн байдаг.

Учир нь, 2024 онд 4 дүгээр сарын 19-ний өдөр ЗГХЭГ-ын дарга (асан) Д.Амарбаясгалангийн санаачилгаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталж, импортын гурилын татварыг тэглэсэн. Энэ нь тариаланчид болоод гурил үйлдвэрлэгчдийн хувьд гэнэтийн цохилт өгсөн шийдвэр байв. ЗГХЭГ-ын даргын тайлбарласнаар гурилын үнийг бууруулж, өрсөлдөөнийг нэмнэ. Бараг монополд өгч байгаа сануулга гэж байсан ч бодит байдал дээр гурилын үнэ буураагүй.

Хууль батлахаас өмнө “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн “Монголын Засгийн газрын сайд нь ард иргэд болон УИХ-ын гишүүдэд ор үндэслэлгүй худал тоо, мэдээлэл түгээж хууль батлуулахаар шулуудан зүтгэж буй явдал нь олон нийт болон УИХ-ын гишүүдийг хууран мэхэлсэн залилангийн гэмт хэрэгт тооцогдоно. Уг  үйлдэл нь Монголын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийг илт зөрчсөн тул төрийн албан тушаалтан хүн хариуцлага хүлээх нь зүйтэй” хэмээн анхааруулан бичиж байв.

Тариаланчдын хувьд 2025 онд дотоодынхоо нийт хэрэгцээт үр тарианы 50 хувьд хүрэхгүй ургац хураав. Энэ шийдвэрийг бодлогын яамнаас эсэргүүцэж, 2025 онд Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгохоор УИХ-д хуулийн төсөл өргөн барьсан.

Харамсалтай нь, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан зүтгүүлсээр хуулиа баталсан төдийгүй 2025 оны 5 дугаар сарын 16-нд УИХ-ын дарга байхдаа энэ хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ дээр унагаж байв.

Улс төрийн аливаа популист бодлого ганцхан жилийн дотор 20 орчим жил зүтгүүлсэн газар тариаланг дэмжих “Атрын 1,2,3,4 дүгээр аян"-ы үр дүнг баллуурдчихсан нь энэ юм.

Гэвч тариалагчид, үйлдвэрлэгчид улаанбуудайн гурил, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг хүчингүй болгох санал, шаардлага ахин гаргаснаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр 2025 оны зургадугаар сарын 20-ны өдөр ахин УИХ-д өргөн барьж, батлуулсан байдаг. Ингээд 2025 оны долдугаар сарын 1-нээс импортын гурил тэжээлээс татвар авахаар болсон ч тариалалт эхэлчихсэн, ургац хураалт дөхсөн үед гаргасан шийдвэр ургацын дүнг өөрчилж чадахгүй.

Тэгвэл энэ жилийн хувьд тариаланчид улсын хэмжээнд 372 мянга талбайд үр тариа тариалж, 474 мянган тонн ургац хураан авах зорилт тавьснаа Ерөнхий сайд Г.Занданшатарт өчигдөр танилцуулав.

Ерөнхий сайд энэ зорилтыг хангахын тулд тариаланчдыг дэмжиж ажиллахыг ХХААХҮЯ-ны холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгоод тариаланчдаас 100 мянган тонн хүнсний буудай худалдан авч нөөц бүрдүүлэх тухай ярьсан.

Гэвч үнэндээ 250 гаруй мянган тонн үр тариа хурааж авсан тариаланчдад 100 мянган тоннын нөөц байгаа гэхэд итгэх аргагүй. Магадгүй АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны таамаглалаар бид ОХУ-аас буудай нэмж авах нь. Мөн Засгийн газраас энэ хаврын тариалалтад зориулж 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаас олгохоор шийдвэрлэсэн. Хөдөө аж ахуйн салбар гэдэг ихэнх төсөв нь зээлийн хүүгийн татаасанд явдаг болсоор удлаа.

Тариалан эрхлэгчид өндийхөд бас л цаг хугацаа шаардлагатай. Ийм байдалд оруулсан хариуцлагыг хууль санаачилсан Д.Амарбаясгалан хүлээх үү, баталсан УИХ хүлээх үү. 

Н.ГЭРЛЭЭ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20