2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсноор олон хулгай ил тод болж байна.
Жишээлбэл, “Рио Тинто”-гоос “Эрдэнэс Оюутолгой”-д олгосон мөнгөний мөрөөр Хууль зүйн сайд Б.Энхбаяр мөшгөж эхэлсэн.
“Оюутолгой” төслийн удирдлага, хяналт, мониторингийн чадавхыг сайжруулах зорилгоор 2021 онд “Рио Тинто” компани “Эрдэнэс Оюутолгой” компанид $20 сая шилжүүлсэн ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар уг мөнгийг “нууц улаан тамга”-тайгаар зориулалтын бусаар зарцуулсан, мөнгө угаах шинжтэй хэлцлүүд хийсэн байж болзошгүй гэх баримтыг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн жил олон нийтэд дэлгэсэн билээ.
1. Мөнгөний мөрөөр: Ил болсон зарцуулалт
Сайд Б.Энхбаярын нийтэд мэдээлснээр Засгийн газрын албан ёсны шийдвэргүйгээр “Монгол хан” жүжгийн сурталчилгаанд зориулж “Атикус” гэх хоёр хүний компанид $1.76 сая, ИБУИНХУ-ын иргэн Ричард Боули, Маурис Даффи нарт $1.7 саяыг шилжүүлсэн нь баримттайгаар тогтоогдсон. Шилжүүлгийг гурван жилийн дараа Засгийн газрын хаалттай хуралдааны тэмдэглэлээр “нөхөж зөвшөөрсөн” болохыг ч мөн баримтаар ил болгосноор Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын төгс хулгайн систем одоо л ойлгомжтой болж байна.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долоо хоногт дэд сайд Б.Солонгоогийн энэ асуудлаар өгсөн тайлбар “гөлөг төөрүүлэх” ажиллагаа байсан нь тодорхой болов.
ХЗДХЯ-аас энэ асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, Тагнуулын Ерөнхий газраас Засгийн газрын тэмдэглэлүүдийг нууцаас гаргах дүгнэлт гаргасан. Үндсэндээ, ХЗДХЯ-наас халхавч компаниар дамжуулсан, мөнгө угаах шинжтэй хэлцлүүд, шилжүүлгүүд байсан гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн.
Мөнгө мөртэй гэж монголчууд ярьдаг. $20 саяын зарцуулалтыг мөшгих явцад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бодитоор хулгайлж, завшсан гэх хөдлөшгүй баримтууд ар араасаа дэлгэгдсээр байгаа.
Өдгөө АТГ-т шалгагдаж байгаа “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүгийн хэлснээр 8.2 тэрбум төгрөгийг л зориулалтын буюу офисс худалдаж авахад зарцуулсан. Гэвч энэ офиссыг “нүүрсний" гэх хэрэгт нэр дурдагдсан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой гэгддэг, тэдний хулгайн мөнгийг угаадаг байж болзошгүй гэх хэрэгт холбогдоод байгаа “Улаанбаатар групп”-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатарын хамаарал бүхий компаниас авсан гэх мэдээлэл нь ахиад ашиг сонирхлын зөрчилтэйг илтгэнэ.
$20 саяас ил болсон мөнгөн дүнг хасаад, үлдсэн $14.1 саяын зарцуулалт өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа нь хариуцлагыг хэнээс нэхэж, “Рио Тинто”-д ямар тайлан өгөх вэ, хэрхэн байр сууриа хамгаалах вэ гэдэг Монголын Засгийн газарт сорилт болчихоод байна.
“Нууц эвлэрлийн гэрээ”-ээр хулгайг нуухыг оролдсон уу?!
ХДЗХ-ийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн сарын сүүлээр “Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдод “ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Б.Солонгоо нь ИБУИНХУ-ын иргэн Маурис Даффи, Ричард Боули нартай 2024 оны 11-р сарын 12-ны өдөр “Нууц эвлэрлийн гэрээ”-г байгуулсан” талаар албан ёсоор хандсан. Гэрээгээр, Монголын төрийн зарим албан тушаалтнуудад хамаарах сөрөг мэдээллийг устгах, цаашид олон нийтэд тараахгүй байхыг баталгаажуулж,... Монголын талаас 468 мянган фунт стерлинг төлөхөөр тохиролцсон гэх агуулга багтсаныг хуулийн дагуу шалгахыг хүссэн.

Хариуд нь ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Б.Солонгоо “ Ричард Боули, Маурис Даффи нар “Рио Тинто”-ийн хууль бүс үйлдлийг илчилсэн шүгэл үлээгч. Тэдний өгсөн мэдээлэл 2.3 тэрбум долларын өр тэглэхэд нөлөөлсөн” гэж олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн.
Гэвч Б.Солонгоогийн тайлбарыг няцаасан Ричард Боулигийн бичсэн гэж үзэж буй захидал олон нийтэд ил боллоо. Захидалд "$20 саяыг зөвхөн Оюутолгой төслийн удирдлага, хяналтыг чадавхыг сайжруулахад зориулж шилжүүлсэн. Рио Тинтогоос энэ талаар Монголын Засгийн газраас юу шаардсан, хэрхэн тайлагнах талаарх цахим захидлууд надад хадгалагдаж байгаа.
Солонгоо надтай байнга холбогдож, Монгол улсад миний тусламж хэрэгтэй байгааг илэрхийлж байсан. Одоо бодоход мөнгөний зарцуулалтыг нууцалж, Засгийн газар мөнгийг хулгайлсан, завшсан байж болзошгүй талаар дурджээ.
Мөн 2025 оны 9-р сарын Наагий /УИХ-ын гишүүн Батнайрамдал/ Лондонд ирээд Даффи бид хоёртой уулзсан. Тэр Оюутолгойд яг юу болоод байгаа талаар ямар ч ойлголтгүй байсан. 11-р сард болох УИХ-ын сонсголд биднийг оролцох санал тавьсан нь Монголын талаас мэдээлэл олж авах ээлжит оролдлого гэж санагдсан" тухай бичжээ.
Тэрбээр эцэст нь, Л. Оюун-Эрдэнэ болон түүний Засгийн газар тэр санхүүжилтийг хулгайлах сонголтыг хийж, завших замаар хэрэглэсэн, харин Рио Тинто энэ нөхцөл байдал үүсэх боломжийг бий болгосон гэж дүгнэсэн нь анхаарал татна. Б.Солонгоо хэчнээн гүрийж, тэмээ гэхээр ямаа ярьж байгаа ч хуульчийн хувьд энэ бол хулгай гэдгийг сайн мэдэх хүний нэг. Нэгэнт хийсчихсэн $20 саяын зарцуулалтын хариуцлагыг хүлээх эзэн тодорхой, ХЗДХ-ийн сайд дээр баримт нь овоорч байхад хэчнээн мушгиж тайлбар хийлээ ч МАНЖ мафи үнэнд гүйцэгдсээр л байна.




journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3