НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Цагаан ордны гаднах буудалцаан
АНАЛИЗ

Цагаан ордны гаднах буудалцаан

2026 оны 5-р сарын 24
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Дональд Трампыг Ерөнхийлөгчийн ордонд байх үеэр олон арван буун дуу сонсогдсон тухай гэрчүүд мэдээлэв.

The Financial Times

Цагаан ордны гадна АНУ-ын Нууц албаны агентууд руу гал нээсэн сэжигтнийг хууль сахиулагчид устгажээ. Бямба гаригийн 18:00 цагийн үед нэгэн эрэгтэй шалган нэвтрүүлэх цэгт дөхөж ирээд "цүнхнээсээ зэвсэг гаргаж ирэн гал нээж" эхэлсэн бөгөөд цагдаа нар хариу гал нээсэн байна. Энэ тухай АНУ-ын Нууц албаны хэвлэлийн төлөөлөгч Энтони Гульелми мэдээлэв. Түүний хэлснээр сэжигтнийг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан байна.

Буудалцааны үеэр хууль сахиулах байгууллагын ажилтан бэртэж гэмтээгүй ч хөндлөнгийн нэгэн иргэн суманд өртөж шархадсан байна. Тэрхүү иргэний биеийн байдал тодорхойгүй байгаа бөгөөд сэжигтний болон цагдаагийн аль суманд өртсөн болох нь хараахан тогтоогдоогүй байна.

Хэрэг гарах үед Цагаан ордны нутаг дэвсгэрт байсан сурвалжлагч нарт 30 орчим удаа буун дуу сонсогдсон бөгөөд Нууц албаны агентууд тэднийг яаралтай дотогш оруулсан тухай мэдээлсэн юм. Гульелми АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг хэрэг гарах үед Цагаан ордон дотор байсан бөгөөд бэртэж гэмтээгүй гэдгийг баталжээ. Трамп энэ явдлын талаар нэн даруй мэдэгдэл хийгээгүй байна. Хэрэг явдлаас хоёр цагийн дараа Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны дарга Стивен Чун олон нийтийн сүлжээндээ ерөнхийлөгч Цагаан ордонд үргэлжлүүлэн ажиллаж байгааг дурдаад, "Үл зогсоно, зогсох ч үгүй" гэж бичжээ.

Цагдаа болон Үндэсний гвардийнхан буудалцаан болсон газрын эргэн тойрон дахь гудамжуудыг бүсэлсэн байна. Вашингтоны Төв Колумбын тойргийн цагдаагийн газраас Нууц албаныхан Баруун хойд 17 дугаар гудамж болон Пенсильванийн өргөн чөлөөний уулзварт ажиллаж байгааг мэдээлж, олон нийтийг "тухайн бүс нутгаас хол байхыг" анхааруулав. Уг уулзвар нь Цагаан ордны орц болон хамгаалалтын шалган нэвтрүүлэх цэгтэй тун ойрхон байрладаг байна.

Трамп бямба гаригт бүтэн өдөржин Цагаан ордонд байсан юм. Буудалцаан болохоос хэдхэн цагийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч өөрийн "Truth Social" платформдоо Зууван танхимд байгаа тухайгаа болон Иран дахь дайныг бүрмөсөн зогсоож, Хормузын хоолойг дахин нээх хэлэлцээрийг "тун удахгүй зарлах болно" гэж бичсэн байв.

Вашингтон хотын төвд гарсан энэхүү буудалцаан нь Цагаан ордны Сурвалжлагчдын холбооны оройн зоогийн үеэр Трампыг “тайзнаас яаралтай буулгасан” үдшээс хойш сар хүрэхгүй хугацааны дараа болж байна. Тухайн үед нийслэл хотын нэгэн зочид буудлын хамгаалалтын хаалтыг зэвсэгтэй этгээд дайран орж, Нууц албаны агентыг буудсаны дараа баривчлагдсан юм. Корреспондентуудын зоогийн үеэр гарсан уг хэрэг явдал нь 2024 оны 7-р сараас хойш гурван ч удаа амь насанд нь халдахыг завдсан тохиолдолтой тулгараад буй ерөнхийлөгчийг хамгаалах Нууц албаны чадварт эргэлзээ төрүүлээд байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”