НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Цас мөсний орон Грийнланд ямар үнэтэй вэ?
АНАЛИЗ

Цас мөсний орон Грийнланд ямар үнэтэй вэ?

2026 оны 1-р сарын 15
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Арлын байгалийн баялаг болон стратегийн байршлыг бодолцвол 1 их наяд ам.доллараас ч илүү үнэд хүрнэ.

Венесуэлийн Ерөнхийлөгч Мадурог баривчлах операциа амжилттай болсныг зарласны дараагаас Грийнландыг “ямар ч аргаар хамаагүй өөрийн болгох болно” хэмээн Трамп мэдэгдсэн. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ч энэ бодлоо тэрбээр илэрхийлж байсан. Хэрвээ арлыг худалдаж авч чадахгүй бол цэргийн хүчээр АНУ-ын мэдэлд авна гэдгээ ил цагаан илэрхийлж эхэлсэн. Грийнландыг өөрийн болгох нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын асуудал хэмээн Трамп давтсаар байгаа.

Данийн Гадаад хэргийн сайд Ларс Лекке Расмуссен өчигдөр Вашингтонд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, дэд ерөнхийлөгч Жей Вэнс нартай уулзсан бөгөөд АНУ-ыг Грийнланд арлыг өөрийн болгох саналаас нь татгалзуулж чадсангүй хэмээн уулзалтын дараа мэдэгдлээ.

“Грийнланд аралд АНУ цэргийн хүчээ байлгасаар ирсэн. Арал дээрх цэргийн хүчээ АНУ хэзээ ч нэмэгдүүлж болно. Цэргийн хүчээ нэмэгдүүлэх хүсэл байгаа эсэхийг бид сонсохыг хүссэн юм. Ямар ч саналыг бид хэлэлцэхэд бэлэн байна. Грийнланд одоо ч, ирээдүйд ч Данийн мэдэлд үлдэх болно” хэмээн Ларс Лекке Расмуссен хэлжээ.

Грийнландын асуудлаар АНУ болон Дани хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ. Арлын ойролцоо Хятадын цэргийн хөлөг онгоц байгаа гэсэн Трампын мэдэгдлийг Данийн Гадаад хэргийн сайд няцаасан бөгөөд “10-аад жилийн өмнө Хятадын цэргийн хөлөг онгоц арлын ойролцоо байсан” гэжээ.

Грийнландыг АНУ-ын мэдэлд авах хүслээ Трамп “манай өрсөлдөгч Орос болон Хятадын нөлөөнөөс арлын хамгаалах шаардлагатай” хэмээн тайлбарыг хэлсээр байгаа.

Энэ уулзалтын дараахан ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев “Европчууд Грийнландыг өгөх л болно, энэ нь Европын холбооны хувьд урьд өмнө байгаагүй тохиолдол болох болно. Галльскийн тахиа “Данийн тусгаар байдал алдагдана, үүний үр дагавар таамаглашгүй байх болно” гэж донгодсон. Юу болох нь сонирхолтой байна. АНУ-ын Ерөнхийлөгчийг хулгайлах уу? Эсвэл холбоотондоо цөмийн цохилт өгөх үү? Мэдээж үгүй. Зүгээр л Грийнландыг өгнө. Энэ нь европчуудын хувьд өмнө болж байгаагүй тохиолдол болно" хэмээн Медведев Х хаягаараа жиргэжээ. (Галльский тахиа гэж Эммануэль Макроныг хэлж байгаа бөгөөд арлыг АНУ авах нь Данийн тусгаар байдалд халдсан хэрэг болно хэмээн Макрон мэдэгдсэн юм) Өнгөрсөн долоо хоногт Медведев мөн энэ хаягаараа америкчууд хэрвээ Грийнландыг авахгүй бол оросууд түрүүлээд авна хэмээн бичиж гал дээр том нэмсэн.

Грийнланд ямар үнэ цэнэтэй арал вэ?

-Хүйтэн дайны үеэс арал дээр АНУ-ын цэргийн зориулалттай сансрын Питуффик бааз байршиж байгаа,

-Трамп арал дээр пуужингийн эсрэг “Алтан орой” нэртэй системийг бий болгохоор зорьж байгаа бөгөөд энэхүү систем нь Хойд Америкийг пуужингийн бүхий л довтолгоо, тэр дундаа цөмийн довтолгооноо хамгаалах юм,

-Грийнландын цас мөсөн доор байгалийн арвин баялаг бий, тухайлбал, нефть, уран, газрын ховор элемент бий. Газрын ховор элементээс неодим, празеодим, диспрози, терби байгаа бөгөөд эдгээр нь батлан хамгаалах салбарын өндөр технологид нэн хэрэгцээтэй түүхий эд юм,

-Грийнланд нь Европ, Хойд Америкийг холбож байгаа хамгийн дөт маршрут,

-Грийнланд, Исланд, Их Британийг хамарсан Атлантикийн энэхүү хэсэг НАТО-гийн тэнгисийн хамгаалалтын түшиц газарт тооцогддог,

-Энэ маршрут нь олон улсын худалдаанд стратегийн ач холбогдолтой. Арктикийн мөс улам бүр хайлж, худалдааны онгоцууд зорчих боломжтой болсоор байгаа бөгөөд энэ маршрут нь Суэц болон Панамын сувгаар дамжин өнгөрснөөс хоёр дахин бага хугацаанд зорчих боломжтой,

-Уур амьсгалын дулаарлаас шалтгаалан Арктикийн мөс улам бүр хайлж, өмнө нь боломжгүй байсан Арктикийн агуулж буй байгалийн баялгийг эзэмших боломж улам бүр нэмэгдсээр байна. Арктикт нефть, байгалийн хий, зэс, цайр, платини болон газрын ховрын том ордууд бий,

-Грийнландыг өөрийн болгож чадвал Хятадын түүхий эдийн хамаарлаа АНУ бууруулж чадна.

-Норвегийн мэдэлд байсан Грийнланд 1814 оноос Данийн хааны мэдэлд орсон,

-1946 онд АНУ-ын Ерөнхийлөгч Гарри Трумэн арлыг 100 сая ам.доллараар худалдан авах саналыг Данид тавьж байсан, Трумэн энэхүү саналаа тавихдаа одоогийн Трампын хэлж буйтай ижил “өрсөлдөгчдөдөө арлыг өгөхгүй” гэсэн үндэслэлийг хэлж байсан,

-Грийнландын арлын үнэ хэд хүрэхийг хэн ч хэлж мэдэхгүй байгаа бөгөөд АНУ-д одоо мөрдөгдөж байгаа газрын ханшаар арлын газар нутгийн хэмжээг бодож үзвэл 1 их наяд ам.доллар хүрнэ,

-Арлын байгалийн баялаг болон стратегийн байршлыг бодолцвол 1 их наяд ам.доллараас ч илүү үнэд хүрнэ,

-Хэрэв арлын оршин суугчид Даниас тусгаарлан АНУ-ын мэдэлд ирвэл иргэн бүрт 10-100 мянган ам.доллар өгнө хэмээн АНУ мэдэгдсэн.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20