2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 28
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 8
2025 оны 11-р сарын 27

С.Баярцогт тэсрэв. Тэрбээр тэвчинэ тэвчинэ гэхэд арай л удаан гүтгүүлж, гүжирдүүлсэн. Гүтгүүлэх байтугай Х.Баттулга, З.Энхболд нарын хонгилд хэлмэгдсэн хүмүүсийн нэг. Монголд гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж, “Оюутолгой”-г хөдөлгөсөнд нь "монгол ялна"-чууд, Москвагийн төслүүд одоо ч хорсож, олон нийтийн сүлжээнд элдвээр харлуулахыг хичээдэг. Тэдний нэг нь Ц.Даваасүрэн.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан “Оюутолгой”-н сонсголын үеэр С.Баярцогтын хэлсэн “Ц.Даваасүрэн бол параноид эмгэгтэй хүн. Монголд ганц цахилгаан станц ч барьж чадаагүй” гэдэг нь бодит үнэн. Хөвсгөл аймгаас УИХ-д таван удаа сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр хоёр удаа, Төсвийн байнгын хорооны даргаар гурван удаа ажилласан Ц.Даваасүрэн Монголд байгуулсан гавъяагүй ч тарьсан гай нь чамгүй их. Ц.Даваасүрэн байхад Монгол дайснаар яах!
Зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрт бичигддэг “Рио Тинто”-той гэрээ байгуулж, гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж, 17 мянган залуусыг ажлын байраар хангасан, ирээдүйд үйлдвэрлэлээрээ дөрөвт бичигдэх “Оюутолгой” төслийг хөдөлгөнө гэдэг Ц.Даваасүрэнгийн төсвийн 20 тэрбум төгрөгөөр бяслагийн үйлдвэр барихаас тэс өөр. Тэмээ ямаа, тэнгэр газар шиг ялгаатай бүтээн байгуулалт юм.
Нэг.
2008 оноос хойш тасралтгүй 18 жил Төрийн ордноос нүүгээгүй Ц.Даваасүрэн Монголын эдийн засгийг олон ч удаа хорлосон гашуун үнэн. Монголд хэрэгжихээр төлөвлөсөн эрчим хүчний олон ч төслийг нураасан. Жинхэнэ аймшигтай, аюултай хулгайч бол Ц.Даваасүрэн өөрөө. Ямар сайндаа л “арван хувийн алуурчин” гэж хочлогдох билээ. Үндсэндээ, Монгол Улс эрчим хүчний импортын “дарамт”, Оросын савраас салж чадаагүйн гол буруутан бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн.
Ерөнхий сайд асан С.Баяр нэгэнтээ “Цахилгааны хомсдол гэхээр ИБУИНХУ-ын "M Power LLC"-н төсөл санагддаг. "Шивээ Овоо" дээр 750 МВТ (манай нийт хэрэгцээний 1/2) цахилгаан станцын хөрөнгөө босгон 2017-2020 онд барина. 1 кВт-ых нь үнэ 0.069 ам.доллар. Нүүрсний усны нуурыг цэвэршүүлж ундных болгоно. Цахилгаан станц түшиглүүлж том хүлэмж барина гэх мэт үүрэг бүхий гэрээнд гарын үсэг зуръя гэж байсан. Ц.Даваасүрэн сайд байх үед энэ төсөл гэнэт нурсан” гэж жиргэж байсан. Мэдээж, Ц.Даваасүрэн овоо босгосон учраас С.Баяр шагширсан нь тэр биз.
Ц.Даваасүрэнгийн Монголын эдийн засагт учруулсан хохирол ганц энэ биш, бичвэл урт жагсаалт гарна.
Түүх сөхөхөд, 2014 онд Ерөнхий сайд асан М.Энхсайхан Тавантолгойн цахилгаан станцыг барих төслийг хариуцаж байсан. Төслийг хэрэгжүүлэх нээлттэй тендерт 25 компани оролцсоноос Монголын Засгийн газар БНСУ болон Францын хамтарсан “Posco Energy & GDF Suez Energy Asia” консорциум, БНСУ-ын “Daewoo Engineering & Construction”, Японы “Marubeni” корпораци, Японы “Kansai Electric Power” гэсэн дөрвөн компани тунаж үлдсэн байдаг. Үе шаттай сонгон шалгаруулалтад Японы "Marubeni" корпораци шалгарч, Тавантолгойн цахилгаан станцыг барихаар болсон юм. Нэг тэрбум ам.доллараар 450 мВт хүчин чадал бүхий цахилгаан станц барьж, 260 мВт цахилгааныг “Оюутолгой”-д нийлүүлж, үлдсэн эрчим хүчээ дотоодынхоо хэрэглээнд нийлүүлэхээс гадна урагшаа Хятадын зах зээл рүү экспортлохоор анх төлөвлөж байлаа. Авчиг энэ төслийг нураасан хүн бол Ц.Даваасүрэн байв. Хоржоонтой нь, өнөөдөр Ц.Даваасүрэн шиг “эх оронч”, “энхийн цагаан тагтаа” алга.
2018 онд Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайдаар томилогдсоны дараа Монголд хэрэгжихээр төлөвлөж байсан олон төслийг гацаасны нэг нь Тавантолгойн цахилгаан станц. 2014 онд "Оюутолгой” компанитай байгуулсан Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг тэрбээр цуцалсны хохирол нь гэвэл Монгол Улс жил бүр 120 сая ам.доллараа урд хөршид алдаж байна. Уг нь “Оюутолгой”-гоос орж ирэх энэ мөнгө Монголын эдийн засагт шингэж үлдэх боломжтой байлаа. Байлаа гэж өнгөрсөн цаг дээр бичигдэх эрчим хүчний бас нэг төсөл нь Багануурын цахилгаан станц.
Багануурын цахилгаан станцыг барихын даваан дээр Ц.Даваасүрэн улстөржиж байгаад уг төслийг унагаасан. Тэрбээр хэвлэлд ийн ярилцлага өгч байсан, “Багануурын цахилгаан станц байршил, техникийн шийдэл талаасаа асуудалтай. Мөн генераторын хувьд манай системд хэт өндөр, тогтворжилтод сөрөг нөлөөлөл үзүүлж болох чадлынх байгаа. Ийм чадлын генераторт гэнэт саатал гарч зогсвол манай системийг бүхэлд нь татаж унагах магадлалтай. Мөн манай зуны цахилгааны хэрэглээ бага 500-600 МВт орчим байдаг. Тиймээс зуны улиралд төслийн хоёр генератор бүрэн чадлаараа зэрэгцээ ажиллавал манай бусад станц зогсоход хүрнэ”. Энэ бүхнээс харахад Ц.Даваасүрэнг эрчим хүчний эрлэг гэхэд буруудахгүй. Тухайн үеийн гэм буруугаа тэрбээр өнөөдөр Х.Баттулга руу чихэх болсон. Х.Баттулга эдийн засгийн алуурчин мөн нь мөн. Гээд Багануурын цахилгаан станцын төслийг нураасан нь Х.Баттулга биш Ц.Даваасүрэн өөрөө.
Францын “Орано Майнинг”-тай байгуулсан төслийг унагаахаар улстөржиж суусан УИХ-ын гишүүдийн нэг бол Ц.Даваасүрэн. Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар өнгөрсөн онд хэлэлцэх үеэр ураны олборлолтын суурь АМНАТ-ыг 9% болгоно гэж эсэргүүцэж байсан нь гүүглэд мөртэйгөө үлдсэн. Хэдэн жилийн дараа энэ бүгдээ эсрэгээрээ яриад явж мэдэх илэг наасан нүүртэй хүн шүү дээ. Ийм хүнийг удаа дараа УИХ-д гаргаж ирдэг хөвсгөлийнхөн ч гэж Ц.Даваасүрэнтэйгээ таарсан хүмүүс. Эдийн засгийн өрсөлдөх чадвараар Хөвсгөл аймаг сүүл мушгиад удаж буй бол ялгаатай нь Ц.Даваасүрэнгийн ХОМ нь өссөөр ирсэн.
Ардын хүүхэд англи хэл сурахыг “хориглож”, орос хэл заахыг шахаж асан Ц.Даваасүрэн охин Д.Долзодмаагаа АНУ-ын Пүрди их сургуульд инженерийн чиглэлээр сургахдаа Боловсролын зээлийн сангаас 191 мянган ам.доллар авч өгсөн баримт нь бий. 191 мянган ам.доллар бол монгол төгрөгөөр 600 сая гаруй төгрөг болно. Ц.Даваасүрэн ийм л “эх оронч” хүн. Тэр үнэндээ Монгол төрийн гай, гамшиг юм.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 28
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 8
2025 оны 11-р сарын 27