НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ц.Элбэгдорж: Хүүхдүүд бүгд сайн байгаа, хэл амнаас хол байсан нь дээр
МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Хүүхдүүд бүгд сайн байгаа, хэл амнаас хол байсан нь дээр

2026 оны 2-р сарын 16
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өргөж авсан хүүхдүүдтэй холбоотой аймшгийн зохиол, цуурхлыг зорилготойгоор сэвэх болсон. Тиймээс энэ асуудлаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос АН-ын гишүүн Ш.Оюунбат гурван асуултад хариулт авсныг хүргэе.


-Женко л гэнэ, Ганбат л гэнэ, Пүрэвсүрэн л гэнэ. Тиймээ, Эпштэйний файлууд гэгч цагаан дээр хараар бичсэн юмнууд дэлхий даяар мөнч их шуугиж байна. Манайд ч үнэн худал үл ойлгогдох талцал бий болсоор байна.   Та нэг дугарах болоогүй юу? Боломжтой бол их ажлынхаа дундуур хариулт өгнө үү хэмээн хүсч байна?

-Эпштейн нарын Монгол агент намайг "тэрслэгч" гэж бичсэнийг харсан. "ЖЭ"-ний муу үйлдэлд миний байр суурь маш тодорхой. Шүгэл үлээгч, хохирогчдын эрх ашгийг хамгаалах. Тэр муухай сүлжээний бүх баримтыг ил болгох. Хууль зөрчсөн хэнтэй ч бай хариуцлага тооцож, дахиж үл давтах.

-Таны хүүхдүүд, хүүхдүүд хаана, яаж амьдарч байна вэ? Тоо бүрэн, гэдэс цатгалан яваа юу?

-Хүүхдүүд бүгд сайн байгаа. Тэд ийм асуудалд ямар ч хамаагүй. Бүгд тусдаа ажил амьдралтай. Хэний ч  үрс адилхан, хэл амнаас хол байсан нь дээр. Арай дэндүү гүтгэх юм. Надаас зарим нь юунд ингэтлээ айдаг байнаа. Сэдвийн хомсдолд ороод сандрав уу!

-Та Эпштэйнтэй уулзаж байсан юм биш үү, яг хэдэн удаа уулзсан бэ? Хувийн уулзалт, яриа хийж байсан уу? Танд нуух юм байж болно л доо.

-Нуух юм юу ч байхгүй ээ. Хувийн зүйл ярихаас аль болох зайлсхийж явдаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр янз бүрийн хүрээнд олон арга хэмжээ, зоог, хүлээн авалт болно. Тэгэж л албаны хэдэн үг сольсноос өөрөөр нүүр тулаагүй.

 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд талууд 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор их, дээд сургуулиуд хоорондын долоон баримт бичиг байгууллаа.

Oct 23, 2026

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо