НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ч.Номингийн байгуулсан "бантан" ба арбитрын шүүхийн зарга!
АНАЛИЗ

Ч.Номингийн байгуулсан "бантан" ба арбитрын шүүхийн зарга!

2026 оны 5-р сарын 15
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан өнөөдөр (2026.05.15) Цахим хөгжлийн сайд Ч.Номинтой холбоотой ноцтой мэдээллийг өгсөн. Тэрбээр "Английн Фулхэм клубт $ 1сая, “CNN”-д $ 1 сая, “Эделмэн” компанид $ 500 мянга, “Бостон консалтинг” компаниад $ 910 мянгын өртэй байна. Нийтдээ $ 5 саяын өртэй, Олон улсын арбитрын шүүхэд өгнө гэж тэд байнга сүрдүүлж байгаа.  Хэрвээ энэ мөнгийг төлөхгүй бол Монгол Улсын Засгийн газарт Олон улсын арбитр дээр 4 янзын хэрэг үүснэ. Ихэнх нь гадаад сурталчилгааны ажлууд. Өмнөх сайдын ажлыг үгүйсгэж байгаа юм биш, гэхдээ нягталж үзэхгүй бол эргэлзээтэй зүйлүүд бий” гэжээ.

Цахим хөгжлийн сайд Ч.Номин нь Соёлын сайдаар ажиллаж байхдаа Английн премьер лигийн “Фулхэм” хөлбөмбөгийн багтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүнийгээ Монгол Улсыг олон улсад сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих зорилготой гэж хаацайлж байлаа. Ч.Номин энэ талаар “Дэлхийн хамгийн олон үзэгчтэй спорт бол хөлбөмбөг. Дөрвөн тэрбум хүн энэ спортыг үзэж, сонирхдог. Хүмүүс хөлбөмбөгийн багийг спонсордсон мэтээр яриад байна. Бид энэ багийн нэр хүнд, дагагч фенүүдээр дамжуулж эх орноо сурталчилсан” гэх тайлбарыг өгсөн.

Go Mongolia" төслийн хүрээнд Монголын Засгийн газартай гэрээ байгуулж, хамтран ажилласан Английн “Фулхэм” багийн академид "Херо" Б.Баатарын хүү Х суралцаж байсан тухай мэдээлэл ч хэвлэл, олон нийтийн сүлжээнд цацагдсан.

ЗГЭХГ-ын дарга Б.Энхбаяр Хууль зүйн сайд байхдаа “Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороог 2024 оны нэгдүгээр сарын 30-нд Засгийн газраас байгуулсан. Энэ хорооны тогтоолоор "Тамгагүй төр" жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ тогтоолд тусгасан арга хэмжээнд хэдэн төгрөгийг гаргасан бэ гэдэг санхүүжилтийг хөөж үзэж байгаа. Энэ үндэсний хорооны үйл ажиллагаанд зориулж 2024 онд нийтдээ ₮6.2 тэрбумыг төсвөөс гаргасан байна. 2025 онд ₮201 саяыг гаргасан байна. Өнөөдрийн байдлаар ₮6.5 тэрбум  энэ тогтоолын дагуу санхүүжигдсэн байна” гэсэн баримт дэлгэж байв.

Мөн “Эрдэнэс Оюутолгой” компанид шилжүүлсэн $20 саяыг 11 багц гэрээний хүрээнд зарцуулсныг дэлгэж байсан билээ. Жишээлбэл,

1. Маурис гэх хувь хүнтэй 2021 оны аравдугаар сарын 1-нээс 2022 оны аравдугаар сарын 31-ний хооронд нэг өдрийн ажлын хөлсийг 5500 фунт, сард 55,000 фунт, бонус нь $3 сая байх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Бонусын төлбөрийн 15 хүртэлх хувьтай тэнцэх төлбөрийг захиалагч өөрийн үзэмжээр олгож болно гэж гэрээндээ заасан. Нийт 715 мянган фунт стерлингийн гэрээ хийж, шилжүүлсэн.

  1. Ричард Боули гэх иргэнтэй өдрийн 2200 фунт, сарын 33,000 фунт, бонус нь $3 саяар гэрээлсэн. Бонусын төлбөрийн 15 хүртэлх хувьтай тэнцэх төлбөрийг захиалагч өөрийн үзэмжээр олгож болно гэж гэрээндээ заасан. Нийт 420 мянган фунт стерлингийн гэрээ хийсэн.

3. Аттикус гэж компанитай 2022 оны гуравдугаар сарын 21-нээс  2023 оны гуравдугаар сарын 21-ний өдөр хүртэл гэрээ байгуулсан. Эхний зургаан сар $500 мянгыг шилжүүлсэн. Үүнээс $305 мянга нь халааснаас гарах шууд зардал (pocket money) нэртэй байсан.

4. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны долдугаар сарын 1 хүртэл хугацаанд Аттикус компанитай дахин $500 мянгыг шилжүүлсний $320 мянга нь халааснаас шууд гарах зардал хэлбэрээр олгосон.

5. Аттикустай 2023 оны гуравдугаар сарын 16-нд дахин гэрээ хийж, $200 мянгыг шилжүүлсэн. Аттикустай 2023 оны аравдугаар сарын 1-нээс 2024 оны долдугаар сарын 1 хүртэл дахин $500 мянгаар гэрээлсэн. Үүний $140 мянга нь халааснаас шууд гаргах зардал хэлбэрээр олгосон. 

Ч.Номин "Go Mongolia" төслийн хүрээнд хамтарсан "Аттикус" гэх компанид нийтдээ $1.170 саяын гэрээ байгуулсны $770 мянга нь халааснаас гарах зардал гэсэн нэрээр зарлагаджээ.

Ийнхүү Цахим хөгжлийн сайд Ч.Номингийн Соёлын сайд байхдаа байгуулсан гэрээ Монголын арбитрын шүүхийн өмнө аваачиж магадгүй байна.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20