НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ц.Туваан, Э.Одбаяр нар АН-ыг ахин самарна!
АНАЛИЗ

Ц.Туваан, Э.Одбаяр нар АН-ыг ахин самарна!

2026 оны 2-р сарын 25
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр (2026.02.25) хуралдаж дотоод сунгааг зохион байгуулах 9 хүнтэй хороог байгуулна. Энэхүү 9 хүнтэй Дотоод сонгууль зохион байгуулах хороонд өөрсдийн хүнээ шахахын тулд Женко.Баттулга, Ц.Туваан, Б.Пүрэвдорж нар нэлээд амбицлаж байгаа аж. Женкогийн фракциас П.Нүрзэдийг зохион байгуулах хороонд шахахаар зүтгүүлж буй бол Ц.Туваан өөрөө орохоор хор найруулах яваа гэнэ.

Улс төрийн намын тухай хуулийн дагуу УДШ-д бүртгүүлсэн шинэ Үндсэн дүрмийн дагуу Ардчилсан нам гишүүдийн бүртгэлээ шинэчилж, намын удирдах бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэх ажлыг хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. Ардчилсан намын дотоод сунгаа чухамдаа эрх мэдлийн төлөөх том өрсөлдөөн болж хувирчээ. Ардчилсан намын институци болгон шинэчлэхээс илүү төрийн эрх мэдэлд хүрэх гишгүүр болгон ашиглах гэсэн том мөнгөний бүлэглэлүүд ажилдаа ид орсон байна. Тэд аймаг, дүүргүүдэд их ч мөнгө цацах болсон аж.

Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намыг хоёр талцуулж, хүчийг нь тарамдуулж ирсэн хүмүүс бол Женко.Баттулга, Ц.Туваан нар. УИХ-ын 2024 оны Ардчилсан намын нэр дэвшүүлэх үйл явцыг самарсан шигээ О.Цогтгэрэлийн шинэчлэлийг ч завхруулах хуйвалдаандаа орцгоосон бололтой.

2020 оны УИХ-ын сонгуулийн дараа намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээж Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ намын тамга, тэмдгээ тухайн үеиййн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Туваанд хүлээлгэн өгч, Их хурлаа хуралдуулж, дараагийн удирдлагаа сонгох үүрэг өгсөн байдаг. Гэвч Ц.Туваан Ардчилсан намын тамга, тэмдгийг С.Эрдэнээс авсан даруйдаа түүнээс урваж, Женко.Баттулгад золтой л хадган дээр тавиад өгчихөөгүй юм. Үүнээс болж Ардчилсан нам хоёр тамга, хоёр толгойтой болж хувирсан нь худлаа гүтгэлэг бас биш билээ.

Харин С.Баярцогт Ардчилсан намыг эргэн нэгтгэж, Их хурлаа хийлгэснээр Л.Гантөмөр намын дарга болж байв.

УИХ-ын гишүүн Ц.Тувааны хувьд урваж шарвадгаараа алдартай. Тэрбээр их улс төрд хөтлөж оруулсан С.Эрдэнээс урваж, Женко.Баттулгыг эрх мэдэлтэй байх үед түүнд “шадарлах” болсон байдаг. Тэгвэл өнөөдөр Женкогоосоо “холдож”, О.Цогтгэрэлээсээ ч зай барьж, Э.Одбаяртай хамтран Л.Оюун-Эрдэнэд үйлчлэх болоод удаж байна.

Ардчилсан намын сонгуулийг зохион байгуулах хорооны 9 хүнээр хэнийг сонгохоос тус нам шинэчлэгдэх үү, эсвэл эргээд гудамжиндаа гарах уу гэдэг нь шийдэгдэнэ. Тиймээс намын дарга О.Цогтгэрэл Дотоод сонгуулийг зохион байгуулах хорооны гишүүдээ “хор, ховоос” холуур хүмүүсээр бүрдүүлэх ёстой. Ядаж л Ардчилсан намын үнэт зүйл, үзэл баримтлалд үнэнч хүмүүс үү, эсвэл мөнгөний гишүүд үү гэдгийг ялгаж, таних хүмүүсээр дотоод сонгуулийн хороонд оруулах нь Улс төрийн зөвлөлийн гишүүдийн хариуцлагаас хамаарч байна.

Дотоод сонгуулийг зохион байгуулах гол хүнээр О.Цогтгэрэл өөрийн зөвлөх Д.Амарбаясгаланг тавьж, түүнийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар түр тавьсан. Хэдийгээр Д.Амарбаясгалан нь намдаа олон жил зүтгэж яваа “хуучин” гишүүн мөн ч, түүнд зангараг, мэдрэмж дутагдаж байгаа нь бас үнэн. Түүний доорх баг нь Ц.Туваан, Э.Одбаяр нарын хүмүүсээр дүүрсэн. Ардчилсан намын дарга асан Л.Гантөмөрт Н.Ганибалыг генсекээр “шахсан” хүн бол Э.Одбаяр, Ц.Туваан нар. Э.Одбаярын “шахаа” бол үндсэндээ Л.Оюун-Эрдэнийн захиалга гэсэн үг.

Ямар ч байсан Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс гарах шийдвэрээс тус нам нэмэгдэхүүнийхээ байрлалыг солих, эсвэл баруун төвийн нам болох эсэх нь харагдана.

Эцэст нь ахин анхааруулахад Ардчилсан нам ардчиллын манаач байхыг шийдэх сорилтын өмнө ирсэн. Хэрэв энэ сорилтод Ардчилсан нам бүдэрвэл улс төрийн тавцангаас нэг мөр арчигдана гэсэн үг. Ахин цэвэрших, алдаа дутагдлаа засах боломж Ардчилсан намд олдохгүй. Ардчилсан нам бол Ардын намын экс дарга нарын эрх мэдэлд эргэн очих гишгүүр болох ёсгүй. Иймээс Ц.Туваан, Э.Одбаяр, Женко.Баттулга нарт Ардчилсан намыг ахин хагалах, самрах боломжийг О.Цогтгэрэл олгож болохгүй юм!

Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20