НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ
МЭДЭЭ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

2026 оны 8-р сарын 19
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“BGM Asset Management” ХОМК нь Монголын хөрөнгийн зах зээлд шинэ төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болох “Future Tech Innovation” (FTI) ETF албан ёсоор өнөөдөр (2026 оны 8-р сарын 19) нэвтрүүлж, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн MSE-Hall танхимд хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлж цан цохих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. 

FTI ETF-ийг зах зээлд нэвтрүүлэх үйл ажиллагааг “Апекс Капитал ҮЦК” ХХК, “Голомт Капитал ҮЦК” ХХК, “Таван Богд Капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК үнэт цаасны компаниуд мэргэжлийн оролцогчоор хамтран ажиллаа.

Иргэд, хөрөнгө оруулагчид дэлхийн 800 гаруй компанийг нэгтгэсэн FTI ETF нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржээс худалдан авч дэлхийн тэргүүлэх компаниудад хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлж буйгаар онцлог бүтээгдэхүүн юм. Мөн FTI ETF-ийн багцын бүтцийг тогтмол хянаж, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан дахин тэнцвэржүүлэх (rebalancing) механизмаар удирддаг. Ингэснээр хөрөнгө оруулагч нь багцад багтсан үнэт цаас бүрийг тусад нь сонгон судалж, арилжаалах шаардлагагүй бөгөөд мэргэжлийн удирдлагын дор төрөлжсөн багцад хөрөнгө оруулах боломжтой юм.

Хөрөнгө оруулагчид FTI ETF-ийн нэгжийг өөрийн харилцдаг Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны компаниудаар дамжуулан Монголын хөрөнгийн биржийн хоёрдогч зах зээлийн арилжаанаас худалдан авах боломжтой.

Арилжааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.etf.mn цахим хуудаснаас авах боломжтой.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Боловсролын яам, ХБНГУ-ын Холбооны Сансар судлал, шинжлэх ухаан, технологийн яам хамтран Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа.

Oct 22, 2026

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ

АНУ-ын Элчин сайдын яамнаас аяллын хугацаагаа хэтрүүлэхгүй байхыг анхааруулав

АНУ-ын Элчин сайдын яамнаас аяллын хугацаагаа хэтрүүлэхгүй байхыг анхааруулав