НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Дэлхийн Төв банкуудад нийтдээ 36 мянган тонн алт хадгалагдаж байна
МЭДЭЭ

Дэлхийн Төв банкуудад нийтдээ 36 мянган тонн алт хадгалагдаж байна

2026 оны 6-р сарын 3
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Дэлхий дахины нөхцөл байдал тогтворгүй, дайн, зөрчилдөөн үргэлжилсээр байгаа учраас улс орнууд алтны нөөцөө нэмэгдүүлсээр байна. Дэлхийн улс орнуудын Төв банк сүүлийн жилүүдэд алт худалдан авсаар байгаа нь ханшийг нь улам өсгөж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд алтны ханш 2 дахин өссөн бөгөөд улмаар нөөцийн активын хувьд алт АНУ-ын Засгийн газрын бондоос давж, тэргүүлэгч байр суурийг нь эзлэх боллоо.

Европын төв банкны Мягмар гаригт гаргасан тайлангаар 2025 оны эцсээр дэлхийн нөөцийн активын 27%-ийг алт эзэлж байгаа нь өмнөх 2024 онтой харьцуулахад 20% өссөн дүн юм. Харин АНУ-ын Засгийн газрын бондны эзлэх хувь 25%-иас 22% болж бага зэрэг буурчээ.

Төв банкуудын алтны нөөц АНУ-ын Засгийн газрын бондоос давсан нь 1996 оноос хойших анхны тохиолдол болж байна.

Нөөцийн актив нь санхүүгийн хүндрэлтэй үед баталгаа болдог, олон улсын төлбөр тооцооны суурь болохоос гадна үндэсний валютын ханшийг тогтворжуулахад чухал нөлөөтэй. Улс орнууд нөөцийн активаа АНУ-ын ам.доллараар байлгадаг боловч энэ байдал сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж байна. 2022 онд Украиныг түрэмгийлсэний эсрэг АНУ Оросын эсрэг авсан хориг арга хэмжээндээ Оросын ам.долларын нөөцийг царцааснаас хойш Төв банкууд алтыг найдвартайд тооцож эхэлсэн.

“Геополитикийн нөхцөл байдал улам хурцдаж байгаагийн эсрэг арга хэмжээ болгон Төв банкууд алт худалдан авч байна” хэмээн Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард тайлангаа танилцуулах үеэрээ хэллээ.

Тус тайлангаар дэлхийн улс орнуудын Төв банкинд нийтдээ 36000 тонн алт хадгалагдаж байгаа нь Бреттон-Вудийн систем тогтож эхэлсэн үетэй дүйхүйц хэмжээнийх ажээ. Тухайн үед Төв банкуудад 38000 тонн алт байжээ.

Энэ оны 1-р сард алтны үнэ түүхэн дээд үнэ буюу нэг унц нь 5500 ам.долларт хүрсэн. 2022 оноос хойш хамгийн их алт нөөцөлсөн улсууд бол Хятад, Польш, Турк, Энэтхэг юм.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн шинэ цахим хуудас нь зах зээлийн бодит цагийн мэдээлэл, хөрөнгө оруулагчийн заавар, IPO, компанийн тайлагнал, гадаадын хөрөнгө оруулагч болон уул уурхайн бүтээгдэхүүний мэдээллийг хэрэглэгч төвтэй нэг бүтэц дор нэгтгэн хүргэж байна.

Aug 21, 2026

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20