НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Доллар суларч байгаа нь юаньд боломж гэж Хятад харж байна
АНАЛИЗ

Доллар суларч байгаа нь юаньд боломж гэж Хятад харж байна

2026 оны 2-р сарын 25
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Дональд Трамп хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн 2025 оны 1-р сарын 20-ноос хойш нэг жилийн хугацаанд ам.долларын ханш 10% суларчээ. Улс орнуудын Төв банкны нөөцөд эзлэх ам.долларын эзлэх хувь өнгөрсөн 2025 онд 57% буурсан нь сүүлийн 100 жилд анх удаа ийн буурсан явдал боллоо. Хөрөнгө оруулагчид ам.долларыг найдвартай актив гэж үзэхээ больж байна. Ингэснээр ам.долларын ноёрхол дуусч мультивалютын систем үүсч магадгүй гэж таамаглаж байна.

Ам.долларын ханш ийнхүү унаж байгаад санаа зовохгүй байна уу гэсэн сэтгүүлчийн асуултад “Үгүй, доллар сайн байгаа” хэмээн Трамп энэ оны 1-р сарын 27-ны өдөр хариулж байсан ч түүний ийнхүү хэлснээс хойш өнөөдрийг хүртэл дахин 1,2%-иар доллар сулраад байгааг Bloomberg Dollar Spot Index-ээс харж болно. Худалдаанд тавьж буй өндөр тариф, гадаадын активуудад тавьж буй хоригууд зэрэг АНУ-ын засаг захиргааны шийдвэрүүд нь хөрөнгө оруулагчдад ам.долларт хандах хандлагаа өөрчлөхөд хүргэж байна гэж шинжээчид бичих болжээ. Бас Трамп байнга л үнэт цаасны хүүг бууруулна гэх болсон нь АНУ-ын үнэт цаасыг сонирхох хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулж, энэ нь ирээдүйд доллартдарамт болно гэж үзэж байна.

2008 оны санхүүгийн хямралыг урьдчилж тааж “Шүүлтийн өдрийн зөнч” хочтой болсон АНУ-ын санхүүч Питер Шифф “2026 онд АНУ-ын эдийн засаг хямралтай нүүр тулна, энэ хямрал нь 2008 оныхоос илүү байх болно. Доллар үнэгүйдэж, улсын өр, зээлийн хэмжээ нэмэгдэж энэ нь жирийн америкчуудад нөлөөлнө” гэсэн нь олон хүний анхаарлыг татаж байна.

Хөрөнгө оруулагчид альтернатив арга зам хайж эхэлсэний илрэл нь алт болоод бусад үнэт металлын үнэ 2026 он гарснаас хойш түүхэн дээд ханшид хүрээд байна. Алт бол ямар ч цаг үед хамгийн найдвартай актив байсаар ирсэн.

Трампын элдэв шийдвэрүүдийн эсрэг Бээжин бүхий л ур чадвараараа тэмцэж байна. АНУ-ын үнэт цаасыг худалдан авахаа багасгахыг банкууддаа үүрэг болгосон. Мөн сүүлийн жилүүдэд төлөвлөлттэйгөөр АНУ-ын Засгийн газрын өрийг худалдан авахыг бууруулж байгаа бөгөөд өмнө нь энэ шийдвэр төрийн өмчийн Ардын банкинд хамаарч байсан бол одоо хувийн том банкуудад энэ шийдвэр үйлчилж эхэлжээ.

Хятадын Коммунист намын “Цюши” сэтгүүлийн энэ оны 2-р сарын 1-ний өдрийн дугаарт Ши Жиньпиний “Хятадын онцлогтой санхүүгийн хөгжлийн зам дээр зогсч, санхүүгийн сүр хүчийг бий болгох “ нэртэй өгүүлэл нийтлэгдсэн. Энэ өгүүлэлд “Хятадад хүчирхэг валют хэрэгтэй. Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтад юанийг өргөнөөр хэрэглэж, юанийг олон улсын нөөцийн валют болгох шаардлагатай. Хятадад хүчирхэг Төв банк хэрэгтэй байна. Энэ банк олон улсын санхүүгийн институт, төвүүдтэй өрсөлдөж чадахуйцаар мөнгөн хөрөнгийг удирдаж чаддаг байх ёстой. Ингэснээр дэлхийн капиталыг өөртөө татаж, глобал түвшний үнийн зохицуулалтад нөлөөлдөг байх ёстой” хэмээн бичжээ.

Хятад эртнээс өөрийн валют-юанийг олон улсын мөнгөн гүйлгээний гол валют болгохоор зорьж байгаа. Ши даргын өгүүлэл цагаа мэдэрч нийтлэгдсэн гэдгийг шинжээчид онцолж байна. Доллар суларч, Холбооны нөөцийн удирдлагыг солих гэж байгаа, геополитикийн болон олон улсын худалдаанд үүссэн нөхцөл байдал нь олон орны Төв банк доллараас хамаарах хамаарлаа бууруулах бодол руу хөтөлж байгаа яг үед энэхүү өгүүлэл нийтлэгдсэн.

“Дэлхийн дэг журам өөрчлөгдөх нь хэзээ хэзээнээс илүү бодитой болсон гэдгийг Хятад мэдэрч байна” хэмээн Pantheon Macroeconomics-ийн эдийн засагч Кевин Лам хэлжээ.

ОУВС-гийн мэдээллээр өнгөрсөн 2025 оны III улиралд дэлхийн валютын нөөцийн 57%-ийг ам.доллар, 20%-ийг евро эзэлж байгаа бол юань 1,93% -ийг эзэлж байна. Хэдийгээр юанийн хэмжээ бага харагдаж байгаа боловч жагсаалтын 6-рт байгаа юм.

 

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20