НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Дроны анхдугаар дайн ид өрнөж байна
АНАЛИЗ

Дроны анхдугаар дайн ид өрнөж байна

2026 оны 1-р сарын 29
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Дрон бие биесээ хөнөөх зэвсэг болно гэсэн төсөөлөл хэр их байсан бол. Харин өнөөдөр энэ нь нэгэнт бодит зүйл болжээ. Энэ талаар дэлхийн томоохон судалгааны байгууллагуудын (ISW (Institute for the Study of War) Фронт дээрх өдөр тутмын тактикийн дүн шинжилгээ. Brave1 (Ukraine) Украины төрийн дэмжлэгтэй инновацийн платформ. Oryx (Spioenkop) Зураг, бичлэгээр баталгаажсан техникийн хохирлын статистик. Janes Defense Цэргийн техник, зэвсэглэлийн нарийн мэргэжлийн шинжилгээ. CSIS (Strategic and International Studies) Стратегийн түвшний үйлдвэрлэл, бодлогын судалгаа) мэдээллийг хүргэж байна.

Орос-Украины мөргөлдөөн нь хүн төрөлхтний түүхэн дэх "анхны дроны дайн" гэж нэрлэгдэх хэмжээнд хүрээд байна. 2026 оны эхний хагасын байдлаар энэхүү технологийн өрсөлдөөн нь зөвхөн тагнуулын хэрэгсэл биш, стратегийн гол зэвсэг болон хувирчээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах бүтэцтэйгээр хүргэж байна.

Дроны төрөл, зохион бүтээлт тал дээр одоогийн байдлаар хоёр тал өөр өөр зориулалттай, техникийн ялгаатай шийдлүүдийг ашиглаж байна.

Украины тал нь FPV (First Person View) дронуудыг (маш хямд 400-600$) гар аргаар болон жижиг цехүүдэд угсардаг. Сүүлийн үед эдгээрт дулаан мэдрэгч болон шөнийн хараа суурилуулж, хуягт техникийн сул цэгийг онох чадвартай болсон.

"Baba Yaga" (Хөдөө аж ахуйн дрон) нь олон сэнстэй, том оврын дрон. 20 кг хүртэлх тэсрэх бөмбөг тээвэрлэж, шөнийн цагаар Оросын байрлалд цохилт өгдөг.

Далайн дронууд (MAGURA V5, Sea Baby) бол одоо Хар тэнгист Оросын флотыг шахах гол зэвсэг болсон. 2026 оны хувилбарууд нь пуужин харвах болон өөрөө өөрийгөө хамгаалах системээр тоноглогдсон.

Алсын зайн "Lyutyy" ба "Bober" нь 1000 км-ээс хол зайд нисэн Оросын газрын тосны үйлдвэр, цэргийн баазуудыг онох чадвартай.

Оросууд бол энэ тал дээр Украинаас хоцрогдолтой явж байгаа гэсэн мэдээлэл байна. Geran (Shahed-ийн суурьтай) нь Иранаас гаралтай боловч Оросын "Алабуга" бүсэд нутагшуулан үйлдвэрлэж буй дрон. Хамгийн сүүлийн үеийн "Geran-5" нь тийрэлтэт хөдөлгүүртэй болсноор хурд нь 600 км/цаг хүрсэн нь агаарын довтолгооноос хамгаалах системийг (AD) ажиллуулахад хүндрэл учруулна гэж тооцоолж буй аж.

Lancet дрон нь Оросын хамгийн үр дүнтэй тактикийн дрон гэж үзсэн. Lancet-3 хувилбар нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар байгаа автоматаар таньж онож байна гэж үздэг.

Orlan-10 нь Оросын тагнуул, их бууны чиглүүлэгч гол дрон.

Дроны дайн нь одоо үйлдвэрлэлийн хүчин чадлын тулаан болоод байна

Украин улс "Brave1" хэмээх технологийн кластер байгуулж, 200 гаруй хувийн компанийг нэгтгэсэн. 2025 онд Украин 1 сая гаруй FPV дрон үйлдвэрлэх зорилтдоо хүрсэн бөгөөд 2026 онд "Drone Wall" төслийн хүрээнд өдөрт 1500 хүртэлх дрон үйлдвэрлэж байна.

Орос улсын хувьд Татарстан дахь "Алабуга" эдийн засгийн тусгай бүсэд аварга том үйлдвэр барьж, сард 2500-5000 ширхэг "Geran" төрлийн дрон үйлдвэрлэж байгааг олон улсын шинжээчид (ISIS, Reuters) мэдээлж байна.

2026 оны хувьд дроны технологи маш хурдацтай хувьсаж байгаа бөгөөд дараах 3 чиглэл голлож байна:

  • Хиймэл оюун ухаан (AI) ба Бие даасан байдал гэдэг нь цахим дайны төхөөрөмжүүд (Jamming) дохиог тасалсан ч дрон өөрөө байгаа таньж, операторын оролцоогүйгээр онох чадвартай болох.

  • Дрон саатуулагч дрон (Interceptor Drones) нь үнэтэй пуужингийн оронд хямд дроноор дайсны дроныг агаарт мөргөж унагах технологи. Украин энэ чиглэлд "Sting" хэмээх Shahed-ийг устгах зориулалттай дроныг олноор ашиглаж эхэлсэн.

  • Бөөгнөрөл (Swarm Technology) гэдэг нь олон тооны жижиг дрон нэгдсэн алгоритмаар нэгэн зэрэг довтлох бөгөөд энэ нь агаарын довтолгооноос хамгаалах системийг бүрэн "хааж" (saturate) орхидог.

Сүүлийн үед Оросын тал Хятадын үйлдвэрлэлийн эд ангиас хараат бус болохын тулд дотооддоо микро чип, хөдөлгүүр үйлдвэрлэхэд анхаарч байгаа бол Украин улс DJI (Mavic) зэрэг Хятадын дроныг орлох өөрийн гэсэн тактикийн аналогуудыг амжилттай туршиж байна.

 

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20