НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Эх орончид эх орноо ингэж тонодог-I
АНАЛИЗ

Эх орончид эх орноо ингэж тонодог-I

2026 оны 1-р сарын 28
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Жишээ нь, Өмнөд Солонгост улстөрчид нь үндэстэн дамнасан луйвар хийвэл өчиггүй шоронд орно. Хятадад хар толгойгоо авахуулна. Харин Монголд эх орончоор тодорно. Шоронд биш ордонд тухална.

Урьд нь, манай улстөрчид гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмддэг байсан бол өдгөө гадныхантай нийлж, улсаа луйвардаг болсон. Энэ талаар цувралаар тоймлон хүргэнэ.

ТӨМӨР ЗАМ

Улс дамнасан луйврын томоохон хэргүүд угтаа Женко Баттулгаас угшилтай. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд Ардчилсан нам засгийн эрх барьж байхдаа Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтыг анх эхлүүлж байв. Тухайн үед Зам тээврийн сайдаар Х.Баттулгын хувийн хуульч гэгддэг А.Гансүх, “Монголын төмөр зам”компанийн гүйцэтгэх захирлаар түүний бие хамгаалагч Б.Батзаяа нар ажиллаж байсан. Тэд Чингис бондын $280 саяын санхүүжилтээр Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийг шалгаруулсан. “Самсунг Си энд Ти” болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу газар шорооны ажлын $119 саяын санхүүжилтийг Монголын Засгийн газраас тус компанид олгосон. Тэрхүү мөнгө Сингапурын оффшор бүсээр дамжин Х.Баттулгын хамаарал бүхий 8 хүний халаасанд орсон гэх баримт дэлгэгдэж байсан билээ. “Монголын төмөр зам”-тай гэрээ байгуулсан “Самсунг Си энд Ти” нь БНСУ-ын үндэсний хөрөнгө оруулагч “Самсунг”-тай мэдээж ямар ч хамааралгүй, хуурамч компани болохыг хууль, хүчнийхэн олж тогтоосон бий. Гэвч Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараа Монголын шүүх “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлыг 40 сая төгрөгөөр торгосон нэртэй уг хэрэг хаагдсан.

Тэрчлэн М.Энхсайхан нэгэнтээ Гашуунсухайтын төмөр замын ТЭЗҮ-г хийсэн “McKinsey & Company” бол хуурамч компани болохыг тодотгохдоо “АНУ-ын алдарт “McKinsey” нь гадаад орнуудад хийсэн ажлаа вэб сайт дээрээ бүгдийг нь жагсааж тавьдаг. Уг жагсаалтад Монголд хийсэн гэх ТЭЗҮ байгаагүй” гэж байв.

“Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Батзаяа “McKinsey & Company”-ийг ямар ч тендергүйгээр ТЭЗҮ хийлгэхээр шалгаруулсан агаад $850 мянгыг ХААН банкнаас өндөр хүүтэй зээлж аваад бэлнээр өгсөн. Энэ хэрэгт Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбатын “Либерти Партнерс” холбоотой болохыг хуулийнхан тогтоож түүнийг Интерполоор эрэн сурвалжиж байсан билээ. 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараа түүний нэр Интерполын жагсаалтаас хасагдсан байдаг.

ТӨГРӨГ НУУРЫН ОРД

УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой бас нэг луйврыг Н.Учрал ЗГХЭГ-ын дарга байхдаа гаргаж тавьсан нь Төгрөг нуурын ордыг $250 саяар зарсан гэх  хэрэг. 2010 онд Х.Баттулга уг ордыг хятад эзэнтэй Мин Шин Уотервокс Лимитед Кайманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй (Ming Нing Waterworks Limitedincorporated in Cayman islands) компанид зарсан, уг мөнгө охин Б.Намууных нь дансаар орсон гэх баримт дэлгэгдсэн. Н.Учрал мэдээлэл хийхдээ “Виржини арал, Сингапур, Хонгконгод бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, Төгрөг нуурын ордыг үнэн” болохыг батлаж байсан билээ.

Өөртөө давуу байдал бий болгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нь гадаадын хөрөнгө оруулалттай компанид худалдаж их хэмжээний орлого олж, мөнгө угаасан байж болзошгүй гэх үйлдэлд АТГ-аас өнгөрсөн онд түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн.

Тэрбээр анх Я.Батсүхтэй хамтран “Камекс” ХХК компанийг үүсгэн байгуулж, нүүрс, алт, зэсийн 17 лиценз эзэмших болсон. Тэдгээрийн нэг нь Төгрөг нуурын нүүрсний орд. Гурван тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй гэж бүргтгэгдсэн Төгрөг нуурын бүлэг ордод 1951-1986 онд улсын хөрөнгөөр долоон удаа хайгуул хийсэн аж.

ТӨРИЙН КОМПАНИУДАД ХИЙСЭН ШАХАА

УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой улс дамжсан бас нэг нь луйвар нь Беларусийн ерөнхийлөгч Лукашенкотой хамтарч мөнгө угаадаг тухай дуулиан. 2021 онд Eureporter.co цахим сайтад энэ тухай мэдээлж байсан билээ. Беларусийн төрийн өмчит “Белаз” компанийн Монгол дахь албан ёсны диллер болох “United Belaz Machinery”-ийн хувьцаа эзэмшигч М.Отгонжаргал нь Х.Баттулгын хувийн туслах хийж ирсэн, улмаар Ерөнхийлөгч болоход нь УЕП-ын Гадаад харилцаа, эрх зүйн хэлтэст ажиллаж байсан билээ.

“United Belaz Machinery” нь Багануурын уурхайд нүүрсний машин, өөрөө буулгагч, бульдозер шахсан бол “Эрдэнэт” үйлдвэрт 35 ширхэг белазын тоног төхөөрөмжийг өндөр үнээр нийлүүлсэн байдаг.

Энэ мэтчилэн эх орноо тонодог эх орончид Монголд цөөнгүй болсон. Аман дээрээ тэд эх орон газар шороогоо хамгаалъя гэдэг ч ачиртаа эх орныхоо эрх ашгийн эсрэг ажилладаг. Юу үнэн, энэ үнэн.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20