НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Элстэй гялгар уут цоолдог сценари 2!
АНАЛИЗ

Элстэй гялгар уут цоолдог сценари 2!

2026 оны 3-р сарын 17
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Тээр жил Женко, Херо хоёр “Зуун чухал сэдэв” нэвтрүүлэг хийлээ. Нэвтрүүлгийн гол зорилго нь нарийн царигтай төмөр зам барих төслийг нураахад чиглэгдсэн. Сүүлд 2025 оны эхээр Женко, Херо хоёр өргөн царигтай, мухар төмөр зам тавьсан нь бараг л MCS-ээс болсон гэх утгатай тархи угаалт хийсэн билээ. Женко өөрийн биеэр оролцож, А.Амундрад ярилцлага өгсөн нь жилийн өмнөх үйл явдал. А.Амундрагийн хөтлөн явуулсан “Зуун чухал сэдэв”-ээс арваад жилийн өмнө гарсан нэвтрүүлэгт Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал асан Д.Дамба, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар оролцож, хөтлөгчөөр нь Го.Бадарч ажилласан байдаг. Тэрхүү нэвтрүүлэгт ийм диалоги гардаг юм.

Д.Дамба: Бид үеийн үед хятадуудтай наймаа хийж ирсэн шүү дээ. Цайнаас эхлүүлээд торго, хонь бүгдийг л наймаалцдаг байсан. Хятадууд бидэн рүү довтлохдоо тулах юм бол тэр нарийн царигтай цариггүй орж ирнэ.

Х.Баттулга: Ямар нэгэн хоёр улсын хооронд дайн болоход төмөр зам, банк, холбоог нь эзэлдэг юм. Тэрнийгээ эзлүүлэхгүй гэж хамгаалдаг юм, үхдэг юм, үрэгддэг юм. Өнөөдөр манайх зүгээр л өгч байгаа байхгүй юу.

Д.Дамба: Тэгвэл өргөн царигтай төмөр замаар оросууд манай руу халдан довтлохгүй гэсэн баталгаа хаана байна.

Х.Баттулга: Оросынхоо бодлогыг хар л даа, түүхээ хар л даа. Орос газар нутгаа томсгох бодлоготой биш. Хүн ам нь цөөхөн, Сибирь нь эзэнгүй болж байгаа. Бас Хятадын аюулаас айж байгаа улс. Гэж хэлээд Х.Баттулга нэвтрүүлгийг хаяж, гарч явдаг кино цаашаа. Тухайн үед Д.Дамбыг Херо талаас нэлээд харлуулсан, нийгмээрээ харааж зүхсэн. Харин одоо Д.Дамба гуайн хэлсэн үг үнэн болохыг, нарийн царигаар хятад цэрэг танк биш хөрөнгө, мөнгө орж ирэх байсныг монголчууд зах зухаас нь ойлгож байна.

Женкогийн эл нэвтрүүлгээс болж, Монгол Улс нүүрсний экспортоос наад зах нь 80 их наядын орлогоо алдсан. 80 их наяд бол Монгол Улсын гурван жилийн улсын төсөвтэй тэнцэх мөнгө.

Женкогийн энэ гэм нүглийг цайруулах үүднээс Ерөнхий сайд байхдаа Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад асар их хохиролтойгоор Харбины гэрээг байгуулсан нь бас бодит үнэн.

Харбины гэрээ бол товчхондоо Женкогийн элстэй гялгар уут цоолдог сценариийн үргэлжлэл байв.

2024 оны 12-р сарын 25-нд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан юм.

Уг тогтоолын төслийг УИХ хоёрхон хоногийн дотор яаран, сандран баталсан учир шалтгаан нь Монголын эрх ашигт байсангүй. Товчхондоо, улсынхаа эрх ашгийг уландаа гишгэсэн анд найзуудын шунал улсаа $10 тэрбумын алдагдалд оруулсан байдаг.

Хятадын төрийн өмчит “Чайна энержи” Гашуунсухайтын хил холболтын ажлын гүйцэтгэлдээ 247 сая тонн нүүрс бартердах, ингэхдээ 5%-ийн хөнгөлөлт үзүүлэхийг Монголын талаас анх хүссэн байдаг. Хоржоонтой нь, хятадуудын хүссэн 5%-ийн хөнгөлөлтийг Монголын дарга нар 30% болгон өсгөсөн нь тогтоолын төсөлд цагаан дээрх хараар бичигдсэн факт болж үлдсэн. Харбины гэрээ үнэн хэрэгтээ Монголын хувьд том хавх болсон. Жишээ нь, хил холболтын ажлын гүйцэтгэлд бартердаж байгаа 247 сая тонн нүүрсийг биржийн үнээс даруй 30%-ийн хямдралтай нийлүүлэх, ингэхдээ Бортолгой, Ончтолгойд зөвхөн хятадууд олборлолт явуулах, экспортын 55% нь сайн чанарын коксжих нүүрс байна гээд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар найр тавьсан байдаг.

Гэрээг цуцлахын тулд гэрээнд зааснаар Хятадын Засгийн газрын зөвшөөрлийг заавал авах ёстой. Тэрч бүү хэл гэрээ нууцын тамгатай. Нууцын тамга нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хулгай, луйвраа нуух хэрэгсэл болсон. Төрийн нууц задруулбал ялтай. Ийм л аргаар Ардын намын анд найз нар хулгай, луйвраа хийж ирсэн байдаг. Энэ бол зөвхөн нэг жишээ. Алдагдал нь хамгийн багадаа 100 их наяд.

Ийнхүү өнгөрсөн 13 жилийн хугацаанд Женко бүлэглэлийн хэрэгжүүлсэн төмөр замын төсөл Монголыг нийтдээ 180 их наядын алдагдалд оруулжээ.

180 их наяд төгрөг Монголын эдийн засаг, эрчим хүч, эрүүл мэнд гээд бүхий л салбарыг хөл дээр нь сэпхийтэл босгох мөнгө. Харамсалтай нь, тэд хулгайн мөнгөөрөө Монголын улс төрийн намуудыг худалдан авахыг санаархах болсон. Улс төрийн намуудыг худалдан авна гэдэг угтаа төрийн эрх мэдлийг худалдан авахаар завдаж сууна л гэсэн үг.

Энэ мэтчилэн элстэй гялгар уут цоолдог сценарийн "олон анги" үргэлжилсээр байна. Үр дагаварт нь Монгол, монголчууд орлогоо алдсаар! Эцэст нь хэлэхэд, женконизм нь Монголын хувьд хамгийн их хараал дагуулсан төсөл юм.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20