НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Эрчим хүчний дампуурлын шалтгаан нь эрчим хүчнийхэн өөрсдөө байжээ
АНАЛИЗ

Эрчим хүчний дампуурлын шалтгаан нь эрчим хүчнийхэн өөрсдөө байжээ

2026 оны 1-р сарын 19
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улс эрчим хүчний хомсдолд орсон гэх шалтаг тоочоод олон жил болж байна. Томилогдсон сайд болгон нь эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн гэх амны ганц "уншлагатай" суудаг, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, зарцуулсан мөнгө нь багагүй ч барьсан цахилгаан станцгүй өнөөг хүрсэн. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Амгалан дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Бөөрөлжүүтийн цахилгаан станц барих асуудлыг хятадуудтай ярьж тохироогүй бол МАН-ын үед монголчууд гал алдах байлаа. Дэлхийн улс орнууд сансрын хөлгөөр аялж, саран дээр амьдрах асуудлыг хөндөж байхад монголчууд мөнөөх "хүжийн гал"-тайгаа сууж байна. Улсын нийслэл Улаанбаатартаа хүртэл лаа барих тохиолдол цөөнгүй гардаг.

Станцуудынх үйл ажиллагаа, техник, технологи хуучрахын хэрээр иргэд, аж ахуйн нэгжийн эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөх болсон нь нэг талдаа үнэн. Гэхдээ энэ бүхэн гэнэт бий болчихоогүй. Аль 30 жилийн өмнө ийм эрсдэл хэдийнэ нүүрлэсэн байсан. Гэтэл Тавдугаар цахилгаан станц барина гэж ярьсны 30 гаруй жил, Тавантолгойн цахилгаан станцыг ашиглалтад оруулна гээд 20 жил шахам болж байна. Багануурын цахилгаан станцын асуудал бараа сураггүй тасарсан. Салбарын сайд болгон нь мөнгөгүй, хөрөнгөгүй гэх сайхан шалтаг хэлдэг. Гэтэл үнэдээ Монгол эрчим хүчний хямралд орсон нь мөнгөгүйдээ биш хулгай, луйвартаа байгааг өнгөрсөн долоо хоногийн АТГ-ын баривчилгаанаас харж болно.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төрийн “шүдний өвчин” болсон эрчим хүчний салбарт реформ хийхээ амлаж, эл үүргийг Шадар сайд Л.Доржхандад хариуцуулсан юм. Шадар сайд Т.Доржханд ажлаа авсан даруйдаа эрчим хүчний тарифийг нэмэхээс реформоо эхлүүлнэ гэж байв. Харамсалтай нь, эрчим хүчний реформ нь эрчим хүчний үнэ нэмэхээс хэтрээгүй.

Эрчим хүчний салбарт тулгамдсан асуудал нь эрчим хүчнийхэн байжээ. Өөрөөр хэлбэл, Монголын эрчим хүчний дампуурлын гол шалтгаан нь эрчим хүчнийхний эх захгүй авлига, хулгай, луйвар гэдэг нь нэн ойлгомжтой болж байна. Эрчим хүчний сайдаар томилогдсон нэр бүхий хүмүүс салбарынхаа хамгийн том садаа болж ирсэн нь мэдээж худал гүтгэлэг биш. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гэхэд Эрчим хүчний сайд байхдаа Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг гацаасан байдаг. Тэгвэл салбарын мэргэжилтнээс сайд болтлоо томорсон Н.Тавинбэхийн улс дамжсан луйвар эхнээсээ ил болж байна.

Үнэнийг хэлэхэд, Өмнөд Солонгосын хуурамч компанитай хамтарсан нэрээр улсаа тонодог явдал Монголын улстөрчдийн хулгайн арга барил нь болсон. 10 аймгийн ДЦС-ын тендерт шалгарсан БНСУ-ын "Бьюксан инженеринг" нь дампуурлаа зарласнаас харвал монголчууд станц ч үгүй, мөнгө ч үгүй үлдэж байх шиг. Чингис бондын 280 сая ам.долларын хэрэгт БНСУ-ын хулхи “Самсунг Си Энд Ти"-гийн захирлууд Монголын шүүхээс ял авч байсан баримт бий.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Архангай, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн дулааны хангамжийг сайжруулах зорилгоор дулааны станц барих төслийг хэрэгжүүлэхээр болсон. Гэвч энэ төсөл хулгайн замаар орсон бололтой. Н.Тавинбэх нь албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийг нь үндэслэлгүйгээр нэмж 2.6 сая ам.долларт хүргэжээ. Цаашлаад  зөвлөх үйлчилгээг хийлгэхдээ өөрсдийнхөө хамаарал бүхий компаниудад давуу байдал олгосон гэх асуудлаар АТГ-ын хараанд өртсөн нь энэ юм. Энэ хэрэгт холбогдуулан гурван хүнийг баривчилж 21 газарт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн гэх.

Энэ тохиолдолд ЭХТА-ийн 22.1.2-т зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхт байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 хүртэлх жилээр хасаж, 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ”.

Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний 30 гаруй байгууллагад хийсэн аудитын дүгнэлтээр 2024 онд 79.9 тэрбум төгрөгийн 207 зөрчил илэрсэн нь реформыг хаанаас эхлүүлэх хэрэгтэйг тодорхой хэлээд өгч байна.

Эрчим хүчний реформыг бодит үр дүнд хүргэе гэвэл тарифын шинэчлэлээс биш салбарын цэвэрлэгээнээс эхлэх шаардлагатай гэдгийг бүгд харж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар ч ажлаа авсан цагаасаа эрчим хүчний салбарын үр ашиггүй байдал, системийн доголдол, өр авлагын хүндрэл, салбарын удирдах албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдож байгааг олон нийтийн өмнө нээлттэй хөндөж ирсэн.

Харамсалтай нь, эрчим хүчний салбар авлигад өртөхөд хамгийн тохиромжтой орчин хэвээр байна. Төрийн өмчит компани давамгай, хяналт сул, улс төр-бизнесийн зааг нь бүдэг байгаа цагт “реформ” ярих нь үлгэр.

Салбарын гол асуудал болсон засаглалын реформ нь орхигдсоор байгаа учраас ил тод байдал, хяналт, хариуцлагын тогтолцоо нь сул хэвээр үлдсэн. Монгол Улс төрийн өмчит компаниудын засаглалын сул талаараа олон улсын судалгаанд /Natural Resource Governance Institute/ тогтмол муугаар цоллуулсаар явааг мартаж болохгүй.

Төрийн өмчит компаниудын ТУЗ нь намын квотоор бүрдэж, гүйцэтгэх захирлууд нь улс төрд ойр  хэвээр байгааг өөрчлөхгүйгээр Монгол эрчим хүчний хомсдолоос гарч чадахгүй нь бодит үнэн билээ.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20